“5-р сарын 14. Их Эзэн эрэгтэй, эмэгтэй хүнд гэрлэлтдээ нэгдмэл байж, хамтран ажиллахад хэрхэн тусалдаг вэ? Матай 19–20; Марк 10; Лук 18,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“5-р сарын 14. Их Эзэн эрэгтэй, эмэгтэй хүнд гэрлэлтдээ нэгдмэл байж, хамтран ажиллахад хэрхэн тусалдаг вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
5-р сарын 14
Их Эзэн эрэгтэй, эмэгтэй хүнд гэрлэлтдээ нэгдмэл байж, хамтран ажиллахад хэрхэн тусалдаг вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Их Эзэнд хандах нь бидэнд сорилт бэрхшээлээ туулахад хэрхэн тусалж чадах вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бидний залбирал ба нөхөрлөл хэрэгтэй байгаа хэнийг бид мэддэг вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар сайн мэдээг хуваалцах ямар төлөвлөгөөг ярилцсан бэ? Манай чуулга, ангийнхан хэрхэн оролцож болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү.
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Адам, Евагаас эхлэн эхнэр нөхөр хоёрын гэрлэлтийн харилцааг хүчирхэгжүүлж, нэгтгэхийг эрэлхийлсээр ирсэн. “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог” (Матай 19:5) хэмээн Аврагч заасан. Үүний зэрэгцээ Сатан гэрлэлтийг салгаж, гэр бүлүүдийг устгахын тулд чадах бүхнээ хийдэг. Танай анги, чуулгын гишүүд өдгөө гэрлэлтэд тулгарч буй олон бэрхшээлийг мэдэж байгаа байх. Тэд эв нэгдлийг бий болгохын тулд тэнгэрийн тусламжийг эрэлхийлж, хамтран ажилладаг эхнэр, нөхрүүдийг харсан байх. Эдгээр туршлага нь гэрлэлтийн эв нэгдлийг бий болгоход юу хэрэгтэйг тэдэнд хэрхэн зааж байгааг тунгаан бод. Ирээдүйн гэрлэлтийн харилцаанд яг одооноос бэлтгэхийн чухлыг тэдэнд ойлгуулахын тулд та юу хийж чадах вэ?
Өнгөрсөн долоо хоногт анги эсвэл чуулгын гишүүд Матай 19:4–6 дээрээс гэрлэлтийн талаарх Аврагчийн сургаалыг унших боломжтой байсан. Заахаар бэлтгэхдээ эдгээр шүлгийг судлахын сацуу ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын Авран хадгалдаг тэднийг магтъя (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60–63) захиасыг эсвэл энэхүү тоймд санал болгосон бусад захиасыг судалж болох юм.
Хамтдаа суралц
Олон өсвөр үеийнхэн гэрлэлтийн талаар бодохгүй байж болох юм. Гэвч маш чухал зүйл хичээнгүй бэлтгэлийг шаарддаг. Та өсвөр үеийнхнийг лацдан холбогдох гээд ариун сүмд тахилын ширээний өмнө сууж, лацдан холбогч тэднийг Матай 19:4–6-г судлахыг хүсэж байна гэж төсөөлөхийг урьж болно. Шинэхэн гэрлэсэн хосуудад туслах ямар үнэнийг бид эдгээр шүлгээс олж мэдсэн бэ? Хэрхэн эхнэр, нөхөр хоёр “нэг” болдог вэ? Аврагч хэрхэн тусалдаг вэ? Ийм төрлийн үйл ажиллагаа нь танай анги, чуулгынханд гэрлэлтийн эв нэгдлийг хэрхэн бий болгох талаар ойлгоход тусална.
-
Адам, Ева хоёр эхнэр нөхөр хоёр эв нэгдэлтэй хамтран ажилладгийн гайхалтай жишээ юм. Та анги, чуулгын гишүүдэд Адам, Ева хоёрын зургийг үзүүлж (Сайн мэдээний зургийн цуглуулга [2009], 5-р зураг-ийг үзнэ үү), Мосе 5:1–12-ыг уншаад, Адам, Ева хоёр эв нэгдэлд хамтран ажилласан арга замыг эрж хайхад урь. Бурхан тэдний харилцааг адисалж болохын тулд тэд юу хийсэн бэ? Өсвөр үеийнхнийг гэрлэлтийн эв нэгдлийн талаар илүү ихийг мэдэхэд туслах “Нэмэлт эх сурвалж” дахь судруудыг уншиж болно.
-
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф олон нийгэмд “бүх зүйл нэг удаагийн хэрэгцээнийх мэт санагддаг болж. Гэхдээ энэхүү хандлагыг гэрлэлт, гэр бүлдээ гаргаж болохгүй бөгөөд бид “[тэдгээрийг] хадгалж, өсгөж бэхжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхэд урамшуулах ёстой” (“Авран хадгалдаг тэднийг магтъя,” 60) хэмээн заасан. Энэ санааг дүрслэн харуулахын тулд та өсвөр үеийнхнийг эвдэрч, элэгдсэн эсвэл хуучирсан ямар нэг зүйлээ саяхан сольсон бол тэр зүйлийн талаар бодоход урьж болно. Гэрлэлт яагаад ийм төрлийн сольж болох зүйлсээс ялгаатай байдаг вэ? Дараа нь анги эсвэл чуулгын гишүүд ерөнхийлөгч Угдорфын захиасны “Гэрлэлтээ хадгалж үлдэх нь” хэсгийг уншаад, эхнэр, нөхрүүдийн гэр бүлээ хүчирхэгжүүлэхийн тулд хамтдаа болон Аврагчтай цуг ажиллах арга замыг хуваалцаж болно. Хүчтэй, нэгдмэл гэрлэлтэд бэлтгэхийн тулд бид одоо юу хийж чадах вэ?
-
Самбар дээр Гэрлэлт дэх эв нэгдэл гэж бичээд, өсвөр үеийнхнийг эхнэр, нөхрүүд эв нэгдэлтэй болохын тулд хийх зүйлсийг жагсааж бичихийг урьж болно. Дараа нь “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org)-аас жагсаалтдаа нэмж болох санаа олохыг өсвөр үеийнхнээс хүс. Танай анги эсвэл чуулгын гишүүд бие биеэсээ эсвэл гэрлэсэн хосуудаас гэрлэлтийн эв нэгдлийг хангахад чухал гэж боддог ямар ямар чанарыг олж хардаг вэ? Эдгээр зарчмыг харилцаандаа хөгжүүлж, хэрэгжүүлэх нь яагаад чухал вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь видеонууд нь эдгээр зан чанар үйлдэл дээр хэрэгжиж буй зарим жишээг харуулдаг.
-
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
1 Коринт 11:11; Сургаал ба Гэрээ 42:22; 49:15–17; Мосе 3:18, 21–24 (Гэр бүл дэх эв нэгдлийн ач холбогдол)
-