“6-р сарын 11. Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэрхэн илүү ойртох вэ? Иохан 14–17,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“6-р сарын 11. Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэрхэн илүү ойртох вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
6-р сарын 11
Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэрхэн илүү ойртох вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Саяхны ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ?
-
Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг халамжил. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид туслахын тулд юу хийхээр өдөөгдөж байна вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид өөр итгэл үнэмшилтэй найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүддээ хэрхэн гэрэл нь байж чадах вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлийнхнээ хэрхэн илүү их хайрлаж, дэмжиж мөн гэр орондоо эерэг өөрчлөлт гаргах вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Модноосоо салсан мөчир дээр жимс ургах боломжгүй. Үүнтэй адилаар, хэрэв бид Бурханаас тусгаарлагдвал сүнслэг байдлын хувьд өсөж чадахгүй (Иохан 15:4–6-г үзнэ үү). Гэсэн хэдий ч заримдаа бидний бардамнал эсвэл буруу сонголт, ихэнхдээ мөнх бус амьдралын нөхцөл байдал зэрэг биднийг Түүнээс салгахыг эрэлхийлдэг маш олон хүчин зүйл байдаг. Есүс мөнх бус амьдралдаа шавь нартайгаа сүүлчийн удаа уулзахдаа тэднээс удахгүй салах болно гэдгээ мэдэж байсан. Тиймээс мөчир модтойгоо холбоотой, нийлмэл байдгийн адил Есүстэй болон Түүний Эцэгтэй нягт холбоотой, нэгдмэл байхын ач холбогдлын талаар Тэр тэдэнд заасан. Тэр үүнийг Түүн дотор “орших” гэж нэрлэсэн. Есүс шавь нартаа үүнийг хэрхэн үйлдэхийг заасан. Хамгийн чухал нь, Тэр цагаатгагч золиосоороо дамжуулан энэ холбоог боломжтой болгосон.
Иохан 14–17-г судлах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй холбогдох холбооныхоо талаар тунгаан бод. Таны зааж буй хүмүүс болон тэдний Бурханд ойртох хүслийн талаар мөн бод. Та тэдэнд туслахын тулд юу хийх вэ? Та заахаар бэлтгэхдээ Сургаал ба Гэрээ 88:62–68-ыг тунгааж болох юм.
Хамтдаа суралц
Өсвөр үеийнхнийг Иохан 15:1–12 дахь усан үзмийн мод, мөчрүүдийн тухай Аврагчийн сургаалыг хэлэлцэхэд хэрхэн урамшуулж болох талаар бод. Магадгүй та Есүсийн заасан зүйлийг дүрслэн харуулахын тулд зурсан зураг, гэрэл зураг эсвэл бодит мөчрүүдийг ашиглаж болно. Та тэднээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойр байсан, эсвэл тэднээс хол байгаа мэт санагдаж байсан үеийнхээ талаар ярихыг хүсэж болно. Эдгээр шүлэгт бид тэдэнтэй хэрхэн ойр байж болох талаар юу зааж байна вэ? Дараахтай адил үйл ажиллагаанууд энэ яриаг үргэлжлүүлэхэд тусална.
-
“Юу биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос холдуулдаг вэ?” гэх асуултыг дэлгэрүүлэн ярилцахад цаг зарцуулах нь үр дүнтэй байж болох юм. Та асуултаа самбар дээр бичээд хариултыг нь асууж болно. Магадгүй бид найз эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ харилцаа тогтоохын тулд юу хийдэг талаар та ярьж болох юм. Энэ нь бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцаа тогтоох арга замтай юугаараа төстэй мөн ялгаатай вэ? Есүс Христ бидэнд Өөрт нь болон Түүний Эцэгт ойртоход хэрхэн тусалдаг вэ? Анги, чуулгын гишүүдэд энэхүү асуултад хариулахад нь туслахын тулд “Нэмэлт эх сурвалж” дахь судруудыг судлахад урамшуул. Өсвөр үеийнхэн эдгээр шүлгийг хоёр хоёроороо судалж, сурч мэдсэн зүйлээ хуваалцах нь үр өгөөжтэй байж болох юм.
-
Бурхан Эцэгт Түүний Хайрт Хүү Есүс Христээс илүү ойр хэн ч байхгүй. Бурханд ойртох талаар бид Аврагчаас юу сурч мэддэг вэ? Анги, чуулгын гишүүд Лук 22:41–43; Иохан 6:38; 17:3, 20–23; 3 Нифай 11:11; Сургаал ба Гэрээ 50:43-ыг унших явцдаа энэхүү асуултыг тунгаан бодож болно. Бид хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй нэг болох вэ?
-
“Бидний хувийн Аврагч ” гэх захиасандаа ахлагч Майкл Жон Ү.Тэ “Аврагчийг таньж мэдэхээсээ илүүтэйгээр Түүний тухай мэдлэг хуримтлуулж байснаа” ухаарсан үеийнхээ талаар дурссан (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101). Та анги, чуулгаасаа Есүс Христийн тухай мэдэх, Түүнийг үнэхээр таньж мэдэх хоёрын ялгааны талаар ярилцахыг хүсэж болно. Тэд Түүний тухай мэдэхийн тулд юу хийж байгаагаа болон Түүнийг үнэхээр мэдэхийн тулд юу хийж байгаа тухайгаа ярьж болно. Дараа нь тэд Аврагчийг жинхэнэ ёсоор таньж мэдэх талаар ахлагч Тэгийн өгсөн зөвлөгөөг түүний захиасны зарим хэсгээс хайж болно. Түүнийг мэдэхийг эрэлхийлснээр бидний амьдрал хэрхэн адислагдсан бэ?
-
Магадгүй анги, чуулгын гишүүд Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах харилцаагаа хэрхэн сайжруулах талаарх санаануудын жагсаалтыг гаргаж болох юм. Тэднийг жагсаалтаас ямар нэг зүйлийг хуваалцахад урь. Боломжтой бол тэд Бурханд хэрхэн ойртож байгаагаа дүрсэлсэн богино хэмжээний видео хийхийг хүсэж болно.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.