Шинэ Гэрээ 2023
6-р сарын 25. Есүс Христийн Цагаатгал миний хувьд ямар утга учиртай вэ? Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19


“6-р сарын 25. Есүс Христийн Цагаатгал миний хувьд ямар утга учиртай вэ? Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)

“6-р сарын 25. Есүс Христийн Цагаатгал миний хувьд ямар утга учиртай вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023

Аврагчийн Цагаатгал: Жинхэнэ Христийн шашны үндэс суурь, Көрк Ричардс

Аврагчийн Цагаатгал: Жинхэнэ Христийн шашны үндэс суурь, Көрк Ричардс

6-р сарын 25

Есүс Христийн Цагаатгал миний хувьд ямар утга учиртай вэ?

Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Бид хэрхэн Аврагчид илүү ойртсон бэ? Бид Түүнтэй илүү адил байхын тулд хэрхэн хичээж байгаа вэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Сүүлийн үед бидний санаа бодолд хэн орж байна вэ? Бид тэдгээр хүнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид Сүмийн талаарх найз нөхдийнхөө асуултад Аврагчид итгэх тэдний итгэлийг бэхжүүлэх байдлаар хэрхэн хариулах вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бидэнд өвөө эмээ, үеэл гэх мэт гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулах ямар ямар арга зам байдаг вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заах нь шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ахлагч Давид А.Бэднар зарим хожмын үеийн гэгээнтэн “Аврагчид итгэх итгэлтэй мэт байдаг ч Түүний амласан адислалууд тэдний хувьд боломжтой эсвэл тэдний амьдралд хэрэгжиж болно гэдэгт итгэдэггүйг” (“Хэрэв та нар Намайг мэдсэн бол,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97) ажиглажээ. Өөрөөр хэлбэл, бид Есүс Христийг дэлхийн гэм нүглийн төлөө зовж шаналж, үхсэн гэдэгт итгэдэг ч Тэр онцгойлон бидний нүглийн төлөө зовж шаналж, үхсэн болов уу гэж бодож магадгүй юм. Танд ийм мэдрэмж төрж байсан уу? Танай анги, чуулгын хүмүүс Аврагчийн Цагаатгал тэдэнд биечлэн хамаатай гэдгийг ойлгосноор ямар ашиг тустай байх вэ? Та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Энэ долоо хоногт Аврагчийн Цовдлолтын тухай уншиж байхдаа эдгээр асуултыг тунгаан бод. Та Христийн Цагаатгалын хувийн мөн чанарын талаар заахад бэлтгэхдээ ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?” (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73–76) захиасыг судалж болно.

Хамтдаа суралц

Анги, чуулгын гишүүдийг өнгөрсөн долоо хоногт Шинэ Гэрээнээс Аврагчийн Цовдлолтын талаар олж мэдсэн зүйлээ болон Аврагчийн талаарх мэдрэмжээ хуваалцахад урь. Тэдэнд сэдэл төрүүлэхийн тулд та “Есүс Христийн сүүлчийнхээ мөчид хэлсэн, хийсэн зүйлсээс бид Түүний талаар юу мэдэж авдаг вэ?” гэх зэрэг асуултыг асууж болно. Жишээлбэл: Аврагч бүхний төлөө зовж шаналж байхдаа эргэн тойрныхоо хүмүүсийг энэрэл нигүүлслээр харсаар байсан тохиолдлуудыг та судалж болно (Жишээлбэл: Лук 23:34, 39–43; Иохан 19:25–27-г үзнэ үү). Энэ нь Есүс Христийн Цагаатгал хэрхэн бүх нийтэд болон хувь хүнд хамааралтай байдаг тухай ярилцахад хүргэж болох юм. Дараахтай адил үйл ажиллагаанууд Аврагчийн Цагаатгалын талаар цаашид ярилцахад тань тусална.

  • Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?” хэмээх захиасны эхний догол мөр дээр Есүс Христ өөрийнх нь төлөө ямар нэгэн зүйл хийсэн гэдэгт итгэлгүй байсан нэгэн эмэгтэйтэй ярилцсанаа тайлбарлажээ. Магадгүй анги, чуулгын гишүүд өөрсдийгөө ерөнхийлөгч Өүксийн оронд тавиад энэ догол мөрийг уншиж болох юм. Энэ эмэгтэйд бид юу гэж хэлж болох вэ? Та анги, чуулгын гишүүн бүрд ерөнхийлөгч Өүксийн захиасны дугаарласан хэсгүүдээс нэг нэгийг өгч болно. Тэд сурч мэдсэн зүйлээ, туршлагынхаа хамт ашиглан “Аврагч миний төлөө юу хийсэн бэ?” гэх асуултад хариулах өөрсдийн хариултаа хуваалцаж болно.

  • Та Аврагчийн Цагаатгал бидэнд хувь хүний хувьд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцахад урам зориг өгөхийн тулд самбар дээр Есүс Христ бүх хүний төлөө зовж шаналж, үхсэн тул … гэх өгүүлбэрийг бичиж болно. Анги, чуулгын гишүүд өгүүлбэрийг гүйцээх санаануудаа хэлж болно. Дараа нь та самбарт бичсэн өгүүлбэрийг Есүс Христ миний төлөө зовж шаналж, үхсэн тул … болгон өөрчилж, гүйцээж бичих нэмэлт санаа хэлэхэд урьж болно. Анги, чуулгын гишүүд эдгээр мэдэгдлийн талаар ярилцаж байх үед тэднийг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс судруудыг уншихад урамшуулан дэмж. Эдгээр судар бидний хувь хүний амьдрал дахь Аврагчийн Цагаатгалын нөлөөний талаар бидэнд юу заадаг вэ?

  • Нэмэлт эх сурвалж” дахь судруудыг судлах өөр нэг арга бол өсвөр үеийнхнийг шүлгүүдийг өөрсдөд нь хандаж байгаа мэтээр үгсийг нь орлуулан уншихад урьж болно. Ингэж унших нь шүлгүүд дэх үнэний талаарх бидний мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ? Бидний төлөөх Аврагчийн золиосолд талархаж байгаагаа бид хэрхэн илэрхийлж чадах вэ?

  • Ариун хөгжим Есүс Христийг хүчтэйгээр гэрчилж чадна. Анги, чуулгын гишүүдийг өөрсдийнхөө амьдралд Аврагчийн Цагаатгалын хүчийг мэдрэхэд нь туслах дууллуудыг хуваалцахаар бэлтгэлтэй ирэхэд урьж болох юм. (Тэд ариун ёслолын дуулал эсвэл Сүмийн дуулал-ын сэдвүүдийн индекс дэх “Есүс Христ—Аврагч” гэсэн бичгийг харж болно.) Анги, чуулгын гишүүдээс дуулал дахь Аврагчийн хайрыг биеэр мэдрэхэд нь туслах хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Та мөн Аврагчийн золиос бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар ярьж болно. Жишээлбэл: Энэ нь бидний хийх сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?

Христ Гетсеманид

Христ Гетсеманид, Дан Бурр

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Христийнхтэй адил хайрын чин сэтгэлийн илрэл нь сайн мэдээний тал дээр асуудалтай байгаа ангийн гишүүдийн зүрх сэтгэлийг зөөлрүүлэх агуу их хүчтэй. Ихэнх тохиолдолд эдгээр хүнд бусдад хэрэгтэй гэдгээ мөн хүмүүс тэдэнд хайртайг мэдэх хэрэгцээ байдаг.