“8-р сарын 13. Өөрчлөгдөхөд минь Есүс Христ хэрхэн тусалж чадах вэ? Ром 1-6,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“8-р сарын 13. Өөрчлөгдөхөд минь Есүс Христ хэрхэн тусалж чадах вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
8-р сарын 13
Өөрчлөгдөхөд минь Есүс Христ хэрхэн тусалж чадах вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид Есүс Христийг дагахдаа хэрхэн баяр баясгаланг олж байна вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Тойрог эсвэл орон нутагт маань хэнд туслалцаа хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид номлолд үйлчлэхээр бэлдэхэд нь нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид тойргийнхныхоо гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлыг хийх хүчин чармайлтад хувь нэмрээ хэрхэн оруулж чадах вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
“Есүс Христийн сайн мэдээ бол өөрчлөлтийн сайн мэдээ юм!” хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 125) хэлсэн. Түүнтэй адилаар Төлөөлөгч Паул бид баптисм хүртэх үедээ “шинэ амийн дотор яв[даг]” (Ром 6:4) хэмээн заасан. Есүс Христийн ачаар бид зөвхөн баптисм хүртсэн өдрөө бус, өдөр бүр “шинэ амийн дотор” байх буюу нүглээс хол, Бурханд ойртох боломжийг авчирч чадна. Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарна гэдэг нь бидний хичээл зүтгэл биднийг бүрэн дүүрэн баяр баясгалан руу хөтөлнө гэдгийг мэдээд наманчилж, Бурханд байнга, заримдаа аажмаар ойртохыг хэлнэ.
Аврагч таныг болон таны зааж буй хүмүүсийг хэрхэн өөрчилж байгааг тунгаан бод. Таныг өөрчлөх Аврагчийн хүчийг та хэрхэн бүрэн дүүрэн хүлээн авах вэ? Ром 1–6-г уншихдаа болон заахаар бэлтгэхдээ энэ талаар бодоорой. Та магад ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–80) хэмээх захиас эсвэл Бэки Крэйвэн эгчийн “Хариултыг өөртөө үлдээ” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64–66) нэртэй захиасыг уншиж болно.
Хамтдаа суралц
Бидний заримынх нь хувьд Христийн санал болгодог “шинэ амь” (Ром 6:4) нь аажим аажмаар явагддаг учраас ялгахад хэцүү байдаг бол зарим хүний хувьд энэ өөрчлөлт илүү хурдан болдог. Та анги эсвэл чуулгын гишүүдийг “шинэ амийн дотор явах” нь тэдний хувьд ямар утгатай болохыг хуваалцахад урьж болно. Иохан 6 дээр Аврагчийн нөлөөтэй болон нөлөөгүй байгаа бидний амьдралыг дүрсэлсэн ямар үг, хэллэг байдаг вэ? (Өсвөр үеийнхэнд тусламж хэрэгтэй бол тэд 6, 11, 22–23-р шүлгийг харж болно.) Бид өөр ямар үг, хэллэгийг олж болох вэ? Аврагч биднийг өөрчлөхөд хэрхэн туслахыг санал болгодог вэ? Дараахтай адил үйл ажиллагаанууд энэ сэдвийн талаар илүү гүнзгий хэлэлцүүлэгт хүргэж болно.
-
Анги эсвэл чуулгынханд Аврагчийн тусламжтайгаар хийж чадах өөрчлөлтийн талаар бодоход нь туслахын тулд тэднийг Судруудын удирдамж дахь “Наманчлал, наманчлах” (scriptures.ChurchofJesusChrist.org) гэсэн тодорхойлолтыг уншихад урь. Тэд мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” хэмээх захиасын эхний долоон догол мөр дэх наманчлалын тодорхойлолтын талаар ярилцаж болно. Эдгээр тодорхойлолтоос бид наманчлалын талаар ямар чухал үнэнийг мэдэж авах вэ? Та мөн ерөнхийлөгч Нэлсоны Есүсийн биднээс өөрчлөхийг хүссэн зүйлсийн жагсаалтыг тунгаан бодох цагийг анги эсвэл чуулгад өгч болно (түүний захиасны тав дахь догол мөр-нд). Өөрчлөхөөр өдөөгдсөн гэж бодож байгаа тодорхой зүйлээ бичихэд тэднийг урамшуул. Биднийг наманчилж, өөрчлөгдөхөд туслах Аврагчийн хүч чадлын талаар гэрчлэлээ хуваалцаарай.
-
Бэки Крэйвэн эгч хэлэхдээ хуучны найзууд нь заримдаа “Чи огтхон ч өөрчлөгдөөгүй байна!” гэж хэлдэг гэсэн. Та энэ талаар Крэйвэн эгчийн хэлсэн сэтгэгдлийг хуваалцаж болно (“Хариултыг өөртөө үлдээ” захиасын х.64–66-г үзнэ үү). Анги эсвэл чуулгын гишүүдээс тав эсвэл арван жилийн дараа хуучны найзтайгаа тааралдана гэж төсөөлөхийг хүс. Манай найзуудад ямар өөрчлөлтүүд илт харагдаж болох вэ? Бид ямар арга замаар өөрчлөгдсөн байна гэж найдаж байна вэ? Есүс Христэд итгэх итгэл биднийг өөрчлөхөд хэрхэн туслах вэ? (Мозая 5:2–5, 7; Алма 5:11–13; Ифер 12:27, эсвэл Крэйвэн эгчийн захиасны “Би залуу байхдаа” гэж эхэлдэг догол мөрнөөс хойш дөрвөн догол мөрт дүрсэлсэн “байнгын өөрчлөлтийн загвар” гэсэн хэсгийг үзнэ үү). Та өсвөр үеийнхнээс өөрчлөгдөхөд нь Есүс Христ тусалсан туршлагаасаа хуваалцахыг хүсэж болно.
-
Заримдаа бид өөрсдөө л амьдралдаа өөрчлөлт, сайжруулалт хийх ёстой гэж боддог. Энэ нь жинхэнэ наманчлалаас юугаараа ялгаатай вэ? Анги эсвэл чуулгадаа энэ асуултыг хэлэлцэхэд нь туслахын тулд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа мэдэгдлүүдийг хамтдаа уншиж болно. Бидний өөрчлөлтүүд үүрдийн бөгөөд баяр баясгалантай байж болохын тулд Аврагчийн тусламж, хүчийг эрэлхийлэхээр бид одоо юу хийж чадах вэ? Энэ нь өсвөр үеийнхэнд хувь хүний хөгжлийн зорилгоо бодох сайхан боломж байж болох юм. Бид Аврагчийг зорилгодоо хэрхэн оролцуулж чадах вэ?
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид гаргадаг зан авир, үйлдлүүдээ өөрчилж чадна. Тэр ч байтугай хүсэл эрмэлзлэлээ ч мөн өөрчилж чадна. Яаж? Ганцхан л арга байгаа. Жинхэнэ өөрчлөлт – мөнхийн өөрчлөлт нь зөвхөн Есүс Христийн Цагаатгалын эдгээх, ариусгах, хүчирхэгжүүлэх хүчээр л ирдэг. Тэр танд хайртай, бүр хүн нэг бүрд хайртай! Түүний тушаалуудыг чин сэтгэлээсээ, үнэнчээр мөн ягштал дагах юм бол Түүний хүчийг ашиглахыг Тэрээр танд зөвшөөрөх болно” (“Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд, 125) хэмээн заасан.
-
Ахлагч Дэйл Г.Рэнланд, “Энэ нь Аврагчийн маань цагаатгах золиослолын хүчийг, наманчлалыг боломжтой болгогч тэрхүү хүчийг зохих ёсоор харуулдаггүй. Жинхэнэ наманчлал нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, Тэр биднийг өөрчилж чадна гэдэг итгэл, Тэр биднийг уучилж чадна гэдэг итгэл, Тэр бидэнд илүү алдаа гаргахаас зайлсхийхэд тусалж чадна гэдэг итгэл байх ёстой. Ийм итгэл нь Түүний Цагаатгалыг амьдралд маань хүчин төгөлдөр болгож өгдөг. Бид Аврагчийн тусламжтайгаар … наманчлахаар “буцаж эргэх” үедээ Түүний амлалтууд, уучлал өршөөлийн баяр хөөр дунд найдварыг мэдэрч чаддаг. Гэтэлгэгч байгаагүй бол найдвартай байдал, баяр хөөр ууршин алга болж, наманчлал зөвхөн муу зан авираа засах байдал л болох байсан. Харин Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлснээрээ бид нүглийг уучлах Түүний чадвар, бэлэн байдалд хөрвүүлэгддэг” (Дэйл Г.Рэнланд, “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121) гэж заасан.