Шинэ Гэрээ 2023
10-р сарын 22. Би Есүс Христийг дагах амлалтдаа хэрхэн үнэнч үлдэх вэ? 1 бa 2 Тесалоник


“10-р сарын 22. Би Есүс Христийг дагах амлалтдаа хэрхэн үнэнч үлдэх вэ? 1 бa 2 Тесалоник,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023

“10-р сарын 22. Би Есүс Христийг дагах амлалдаа хэрхэн үнэнч үлдэх вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023

Алхаж буй өсвөр үеийнхэн

10-р сарын 22

Би Есүс Христийг дагах амлалтдаа хэрхэн үнэнч үлдэх вэ?

1 бa 2 Тесалоник

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Саяхны ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ?

  • Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг халамжил. Хэнд бидний тусламж, мөн залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийхээр мэдэрч байна вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид өөр итгэл үнэмшилтэй найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүддээ хэрхэн гэрэл нь байж чадах вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлийнхнээ хэрхэн илүү их хайрлаж, дэмжиж мөн гэр орондоо эерэг өөрчлөлт гаргах вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заах нь шигтгээ зураг.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Нэгэн цагт Есүс Христэд бүрэн дүүрэн үнэнч мэт санагдаж байсан ч тэр үеэс хойш итгэлээсээ холдсон хэн нэгнийг бидний ихэнх нь мэддэг. “Энэ нь надад тохиолдох болов уу?” гэж бодох нь ердийн зүйл юм. Паул Тесалоникийн гэгээнтнүүдийг үнэнч байсных нь төлөө магтсан ч итгэлийг нь сулруулж болох хуурамч сургаал ба бусад нөлөөллөөс сэрэмжлүүлэхээр сүнслэг өдөөлтийг мэдэрсэн. Яг одоо Аврагчид өгөх бидний амлалт хэчнээн хүчтэй байсан ч, “[бидний] итгэлд дутаж буйг дүүргэх[ийн]” (1 Тесалоник 3:10) тулд хийх олон зүйл бий.

Анги, чуулгынхаа хүмүүсийн талаар залбирахдаа Их Эзэний танд илгээсэн өдөөлтүүдийг сонс. Тэднийг ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан Аврагчид үнэнч хэвээр байхад нь юу тусална гэж та бодож байна вэ? Танд юу тусалсан бэ? Та заахад бэлдэж байхдаа 1 бa 2 Тесалоникоос гадна ахлагч Дэйл Г.Рэнландын “Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–26) захиасыг уншиж болно.

Хамтдаа суралц

1 ба 2 Тесалоник дээрээс уншсан зүйлээ бататгахад нь тусалж, Аврагчийн төлөөх амлалтдаа бат бөх байх тухай сэдвийг танилцуулахын тулд та нар хамтдаа 2 Тесалоник 2:1–3-ыг уншиж болно. “Урвах” гэдэг үг ямар утгатай байж болох талаар ярилц. Ялангуяа хувь хүн Есүс Христээс урвах гэдэг нь юу гэсэн үг вэ? Та энэ хэлцийг “Эзэний дотор бат зогсох” (1 Тесалоник 3:8) мөн “сайныг үйлдэхэд бүү цуц” (2 Тесалоник 3:13) зэрэг Паулын хэлсэн бусад хэллэгтэй харьцуулж болно. Та дараа нь 1 Тесалоник 5:15–23-ыг дахин уншиж болно. Эдгээр шүлэг дэх Паулын зөвлөгөөг дагах нь биднийг эсэргүүцэлтэй тулгарсан ч Есүс Христэд итгэх итгэлээсээ холдохоос хэрхэн сэргийлэх вэ? Анги, чуулгын гишүүдэд Аврагчийн төлөөх амлалтдаа бат бөх байхад нь туслахын тулд дараахтай адил үйл ажиллагааг ашигла.

  • Христэд хөдлөшгүй үнэнч болсон бусад хүний жишээнээс суралцах нь сүнслэг нөлөөтэй байж болно. Жишээлбэл: Та нар “зэрлэг мөн хатуу сэтгэлт мөн харгис хүмүүс” боловч “Их Эзэнд хөрвүүлэгдсэний дараа” “хэзээ ч итгэл алдраагүй” Анти-Нифай-Лихайчуудын жишээг хамтдаа судалж болно (Алма 17:14; 23:6–8). Алма 24:8–18 нь яагаад тэд итгэлтэй хэвээр үлдсэн талаар юу зөвлөж байна вэ? Тэд ямар гол сонголт хийсэн бэ? Аврагч тэдэнд хэрхэн тусалсан бэ? Нэмэлт жишээг ахлагч Дэйл Г.Рэнландын “Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь” захиаснаас олно уу. Цөөн хэдэн өсвөр үеийнхэн эдгээр жишээг уншиж, Христэд үнэнч байх талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болох юм. Бид дутагдалтай байсан ч хэрхэн Их Эзэнд үнэнч хэвээр үлдсэн бэ?

  • Итгэлээ бэхжүүлэхийн тулд бидний хичээл зүтгэл ба итгэлийг сулруулахыг эрэлхийлж буй хүчийг мэдэх нь тустай. Лихайн амьдралын модны үзэгдэл эдгээр хүчний заримыг тодорхойлсон. Та энэхүү үзэгдлийн зургийг үзүүлж (Сайн мэдээний зургийн цуглуулга [2009], 69-р зураг) мөн 1 Нифай 8:10–34 дэх нарийн мэдээллийг хамтдаа үзэж болно. Үзэгдэлд хүмүүсийг модны жимснээс таашаал авахад юу саад болсон бэ? Хүмүүст модонд хүрч, тэнд үлдэхэд юу тусалсан бэ? Эдгээр зүйл бидний амьдралд юуг бэлгэддэг вэ?

  • Ахлагч Питр М.Жонсон “Дайснаа дийлэх хүч” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 125–127) захиасандаа Сатан биднийг хүчгүйдүүлдэг гурван арга замыг жагсаасан. Та өсвөр үеийнхэнд эдгээрийн аль нэгийг уншиж, Сатан энэ хэрэгслийг өнөөдөр өсвөр үеийнхний эсрэг хэрхэн ашиглаж байгаа жишээнүүдийг анги, чуулгынхантай хуваалцах даалгавар өгч болно. Дараа нь тэд дайсны арга мэхийг даван гарах тухай ахлагч Жонсоны дөрвөн зөвлөмжийг нэг нэгээр уншиж, сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болно.

Есүс Христ

Бүү ай, Майкл Малм

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Ихэнх тохиолдолд суралцагчдыг бие биеийнхээ асуултын хариултыг олоход урих нь оновчтой арга зам байж болно. Сүнсний өдөөлт хүлээн авсан бол хариултыг мэдэж байсан ч дээрх үйл ажиллагааг хийх шийдвэр гаргаж болно.