Шинэ Гэрээ 2023
10-р сарын 8. Есүс Христийн сайн мэдээ гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд маань хэрхэн надад туслах вэ? Ефес


“10-р сарын 8. Есүс Христийн сайн мэдээ гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд маань хэрхэн надад туслах вэ? Ефес,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)

“10-р сарын 8. Есүс Христийн сайн мэдээ гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд маань хэрхэн надад туслах вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023

ээж охидтойгоо хоол хийж байгаа нь

10-р сарын 8

Есүс Христийн сайн мэдээ гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд маань хэрхэн надад туслах вэ?

Ефес

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги эсвэл ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь анги, чуулгын тодорхой ажлын талаар зөвлөлдөхөөс гадна Ерөнхий чуулганы үеэр хүлээн авсан мэдрэмж, мөн гол сэдвүүдийн талаар хэлэлцэж болно. Дараах асуултууд тусалж болох юм.

  • Ямар сэдэв буюу захиас бидэнд онцгой санагдсан бэ? Чухам юу Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлсэн бэ?

  • Амьд бошиглогчдын талаарх гэрчлэлийг маань юу хүчирхэгжүүлсэн бэ? Бид сурч мэдэж мөн мэдэрсэн зүйлийнхээ ачаар юуг хийхэд сүнслэгээр өдөөгдсөн бэ?

  • Бид Ерөнхий чуулганаар сонссон зөвлөгөөг санаж, үүний дагуу үйлдэхийн тулд анги, чуулгаараа юу хийх хэрэгтэй вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заах нь шигтгээ зураг.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Танай анги, чуулгын зарим хүн итгэлтэй, сүнслэг байдлыг тэтгэдэг хүчирхэг, хайраар дүүрэн гэр бүлтэй байж болно. Бусад нь сайн мэдээний дагуу амьдрахаар ганцаараа хичээн чармайж байж болох ба зарим нь гэртээ хэрүүл маргаан, сэтгэлийн шаналалтай тулгардаг. Гэхдээ танай анги, чуулгад ямар ч бэрхшээлгүй, төгс гэр бүлтэй хүн гэж байхгүй. Мөн хүн бүр гэр бүлүүдийг эдгээж, хүчирхэгжүүлж чадах Есүс Христийн хүчийг олж авах боломжтой.

Аврагч гэр бүлүүдийг адислахыг хүсдэг. Заримдаа үүнийг хийдэг Түүний арга нь Өөрийг дагаж, сайн мэдээнийх нь дагуу амьдрахыг хичээж буй залуу хүний хайр, үлгэр жишээгээр дамжуулах байдаг. Та өсвөр үеийнхэнд Есүс Христээр дамжуулан тэдэнд болон тэдний гэр бүлд боломжтой байдаг хүчний талаар заахаар бэлдэж байхдаа Ефес номон дахь гэр бүлийн харилцааг бэхжүүлэхэд тусалж болох зарчмуудыг тунгаан бод. Та “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org)-ийг судалж болох юм.

Хамтдаа суралц

Анги, чуулгын гишүүдэд энэ долоо хоногт Ефес номыг судалж байхад нь Сүнс тэдэнд юу заасныг хуваалцах боломжийг олгосны дараа Есүс Христ бидэнд гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалж болох тухай сэдвийг танилцуулах арга замуудыг хайж олоорой. Жишээлбэл: Та өсвөр үеийнхнийг Ефес номоос гэр бүлийн харилцааг бэхжүүлэхэд ашиглаж болох зарчмуудыг агуулсан хэсгүүдийг олж, хуваалцахад урьж болно. Дараах жишээнүүд байж болно: Ефес 2:19–22; 3:14–19; 4:1–3, 25–26, 29–32; 5:1–2; 6:1–4. Эдгээр шүлэг дэх зөвлөгөө гэр бүлийг хэрхэн адисалж чадах вэ? Аврагч ба Түүний сайн мэдээ хэрхэн бидний гэрт адислал болж байгаа вэ? Энэ сэдэвтэй холбоотой зарим нэмэлт үйл ажиллагааны санаа энд бий.

  • Хэрэв та “эцэг эхээ хүндэл” (Ефес 6:2) гэсэн зарлигийн талаар ярилцахыг хүсвэл хүндлэх гэдэг нь тэдний хувьд юу гэсэн утгатай болохыг анги, чуулгын гишүүдээс асуух замаар эхэлж болно. Хэн нэгэн толь бичиг эсвэл “Судруудын удирдамж” (scriptures.ChurchofJesusChrist.org) дээрээс тодорхойлолтыг хуваалцаж болно. Өсвөр үеийнхнийг энэ зарлигийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар ярихад урь. Есүс Христ Тэнгэр дэх Эцэгээ болон Өөрийн эх Мариагаа хэрхэн хүндэтгэснийг судлах нь урам зориг өгч болно (Жишээлбэл: Лук 2:41–52; Иосеф Смитийн Орчуулга, Иохан 2:4; Иохан 8:29; 19:25–27-г үзэж болно). Эцэг эхтэйгээ харилцах харилцааг маань бэхжүүлж чадах Есүсийн жишээнээс бид юу сурч мэдэж болох вэ?

  • Бат бөх байшин барихад ямар материал шаардагдах талаар ярих нь тустай байж магадгүй юм. Хүчирхэг гэр бүлийг бий болгоход шаардлагатай зарим зүйл юу вэ? Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд та ахлагч Л.Витни Клэйтоны “Байшин барилга нь биш, харин оршин суугчдынх нь онцлог шинж, зан байдал чухал юм” (“Хамгийн сайхан гэр орон,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130–133) хэмээх мэдэгдлийг хуваалцаж болно. Мөн та ахлагч Клэйтоны захиасандаа хэлсэн “Хамгийн сайхан гэр орон”-г хэрхэн барих тухай дөрвөн зөвлөмжийн талаар ярилцаж болно.

  • Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” “Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ” гэсэн амлалтыг багтаадаг. Аврагчийн сургаал хэрхэн аз жаргалтай гэр бүлийн суурийг бий болгодог вэ? Гэр бүлийн тунхаг болон “Нэмэлт эх сурвалж” дахь судрууд нь жишээгээр хангадаг. Гэр бүлийн гишүүд эдгээр сургаалын дагуу амьдрахад бие биедээ хэрхэн тусалж чадах вэ?

  •          

Хамт суралцаж буй гэр бүл

Есүс Христийн сургаал бол гэр бүлийн амьдралын аз жаргалын үндэс юм.

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Хэрэв таныг тэдэнд итгэдгийг өсвөр үеийнхэн мэдэрвэл, бурханлаг чадавхдаа итгэх итгэл нь өсөн нэмэгдэж, тэдний хийж чадах зүйлс таныг гайхшруулах болно. Тэдний хэн болж чадах талаарх Тэнгэрлэг Эцэгийн мэдэх зүйлийг олж харахад тэдэнд тусал.