Шинэ Гэрээ 2023
9-р сарын 24. Би тусламж хэрэгтэй хүмүүст туслахдаа Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагах вэ? 2 Коринт 8–13


“9-р сарын 24. Би тусламж хэрэгтэй хүмүүст туслахдаа Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагах вэ? 2 Коринт 8-13,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)

“9-р сарын 24. Би тусламж хэрэгтэй хүмүүст туслахдаа Аврагчийн үлгэр жишээг би хэрхэн дагах вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023

Тэврэлдэж буй хоёр эмэгтэй

9-р сарын 24

Би тусламж хэрэгтэй хүмүүст туслахдаа Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагах вэ?

2 Коринт 8–13

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Бид сүүлд юу ярилцсан бэ, мөн ямар урилга эсвэл даалгавар өгсөн бэ? Бид эдгээр урилга, мөн даалгаврын дагуу үйлдэхийн тулд юу хийсэн бэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ганцаардаж, Тэнгэрлэг Эцэгээс хол байгаа мэт мэдэрч байж болох хүмүүст туслахын тулд бид юу хэлж эсвэл хийж болох вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь бусдад тусалж болох ямар ямар арга зам байдаг вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид хоорондоо гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд туслах ямар ямар санааг хуваалцаж болох вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заах нь шигтгээ зураг.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та болон танай анги, чуулгын гишүүдэд эргэн тойрныхоо тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх ямар ямар боломж байна вэ? Иерусалим дахь гэгээнтнүүд зовж шаналж, тусламж хэрэгтэй байх үед Паул коринтчуудад захидал бичиж, тэднийг өгөөмрөөр өгөхийг урамшуулан дэмжиж, “хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг” хэмээсэн. Тэд ийн үйлдвэл Бурхан “бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай”, тиймд тэд “алив сайн үйлээр дүүрэн байгаарай” (2 Коринт 9:7–8) хэмээн Паул амлан хэлсэн.

“Баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон … мөн Түүний хоосролоор баян болсон та нар” (2 Коринт 8:9) хэмээн Есүс Христийн үлгэр жишээг Паул мөн дурдсан. Аврагч бидэнд үйлчилж, мөнхөд баян болгохын тулд тэнгэрийн баялгийг сайн дураараа золиосолсон. Түүнийг эргэн тойрныхоо хүмүүст хүрч үйлчилж байсан үеийн жишээнүүдийн талаар бод. Та заахад бэлдэхдээ 2 Коринт 8–9-ийг уншихаас гадна Мишэлл Д.Крэйг эгчийн “Харах нүд” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13–15) захиасыг уншиж болох юм.

Хамтдаа суралц

Хэлэлцүүлгээ эхлэхийн тулд хэн нэгэн хүн тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхгүй байж болох зарим шалтгааныг жагсаан бичихыг анги, чуулгынхнаас хүс. Бид 2 Коринт 8:9; 9:7–8-д гардаг Паулын сургаалаас тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхээр илүү ихийг хийхэд сүнслэгээр нөлөөлдөг юу сурч мэдэж байна вэ? Дараах үйл ажиллагаанууд таны зааж буй хүмүүст эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн анхаарал халамж тавих талаар илүү сайн ойлгоход тусална.

  • Их Эзэн ядуу, гачигдагсдыг халамжлах талаар ямар бодолтой байгаагаа судруудад хэд хэдэн удаа заасан. Зарим жишээ “Нэмэлт эх сурвалж” хэсэгт бий. Эдгээр сургаалыг дүгнэх нэг арга бол анги, чуулгын гишүүдийг хоёр хоёроор нь баг болгон хуваарилж, баг бүрийг зарим судраас судлахыг хүс. Уг хэсгүүдэд ядуус, гачигдагсдыг халамжлах талаар юу заадаг талаар ярилцахыг тэднээс хүс. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хувьд ядуус, гачигдагсдыг халамжлах нь яагаад тийм чухал вэ? Өсвөр үеийнхнийг хувь хувьдаа тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж болох арга замуудыг төлөвлөхөд урь.

  • Заримдаа бид өөрсдийн санаа зовнилоор маш их завгүй байдаг тул эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээг анзаардаггүй. Мишэлл Д.Крэйг эгч “Харах нүд” захиасандаа нэгэн залуугийн нүдийг нээсэн Бурханы түүхийг (2 Хаад 6:15–17-г үзнэ үү) дурдсан. Бид энэ түүхээс юу сурч мэдэж болох вэ? Түүний хуваалцсан бусад түүхээс бид бусдын хэрэгцээг анзаарч, тэдэнд туслахаар гар сунгах талаар юу сурч мэдэж болох вэ? Анги, чуулгын гишүүд хэн нэгэн тэдний хэрэгцээг анзаарч, тэдэнд үйлчилсэн тухай туршлагаасаа хуваалцаж болно. Бид хэзээ бусдын хэрэгцээг анзаарч, тэдэнд үйлчилсэн бэ? Ийм үйлчлэлийг хүлээж авахад эсвэл үзүүлэхэд бидэнд ямар санагддаг вэ?

  • Танай анги, чуулгын гишүүд тусламж хэрэгтэй хүмүүст туслах үүргээ хэрхэн биелүүлэхээ ойлгож байна уу? Мозая 4:16–21, 18:8–10-ыг болон Ерөнхий гарын авлага (10.2.2 Аароны санваарын чуулга, 11.2.2 Залуу эмэгтэйчүүд)-аас холбоотой хэсгүүдийг хамтдаа ярилцаж болно. Эдгээр эх сурвалжийг судалсны үр дүнд бид юу хийх урам зориг авсан бэ? Анги, чуулга, тойрогтоо эсвэл нийгэмдээ буй тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд хамтран ажиллах арга замаа төлөвлөөрэй. “Нэмэлт эх сурвалж” дахь видеонууд зарим санааг өгч болно.  

Үйлчлэлийн төсөлд оролцож буй залуу эмэгтэй

Бидний Христийнхтэй адил үйлчлэл эргэн тойрны маань хүмүүсийн амьдралыг адисалж чадна.

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Судруудын болон хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үг бидний зааж буй үнэнүүдийн эх сурвалж юм. Боломж гарах бүрд удирдамж, мөн асуултынхаа хариултыг болон тусламж дэмжлэг авахын тулд Бурханы үг рүү хандаж байхад заадаг хүмүүсээ урамшуул.