“11-р сарын 26. Би өвөг дээдэсдээ Есүс Христэд илүү ойртоход нь хэрхэн тусалж чадах вэ? 1 ба 2 Петр,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“11-р сарын 26. Би өвөг дээдэсдээ Есүс Христэд илүү ойртоход нь хэрхэн тусалж чадах вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
11-р сарын 26
Би өвөг дээдэсдээ Есүс Христэд илүү ойртоход нь хэрхэн тусалж чадах вэ?
1 бa 2 Петр
Хамтдаа зөвлөлд
Анги эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал дээр бишопын зөвлөл ямар сэдвээр ярилцсан бэ? Анги, чуулгаараа хэлэлцсэн зүйлсийн дагуу бид юу хийж болох вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг олж хараад юу хэлэхээ мэдэхгүй тохиолдолд Христийнхтэй адил арга замаар хэрхэн тусалж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид Есүс Христийн сайн мэдээнээс баяр баясгалан авчирдаг юуг олж мэдсэн бэ? Бид тэрхүү баяр баясгаланг бусадтай хэрхэн хуваалцаж болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх шаардлагатай өвөг дээдсийнхээ нэрсийг олохын тулд юу хийж байна вэ? Бид өвөг дээдсийнхээ нэрсийг олоход нь бусдад туслахын тулд юу хийж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Есүс Христийн сайн мэдээг сонсоогүй эсвэл авралын ёслолуудыг хүлээн авах бодит боломжгүйгээр нас барсан олон тэрбум хүнд юу тохиолдох вэ? Бид үхэгсдэд сайн мэдээг тунхагласан тухай Петрийн ярьсан 1 Петр 3:18–20; 4:6-аас хариултын сэжүүрийг олж болно. Сургаал ба Гэрээ 138-д, хэрэв бидний өвөг дээдэс Христэд итгэж, Түүний сайн мэдээг хүлээн зөвшөөрвөл тэд Христэд бүрэн дүүрэн ирж болох бөгөөд бид ариун сүмд ёслолуудыг тэдний хувьд боломжтой болгож чадна гэсэн үнэнийг бүрэн илчилдэг. Энэхүү адислал нь сайн мэдээг хүлээн авсан тэдний үр удам болох биднээс тэдний нэрийг хайж, ариун сүмд очиж, тэдний төлөө авралын ёслолуудыг хүлээн авахыг шаарддаг.
Өвөг дээдсээ Христэд ойртоход нь тусалсан ямар туршлага танд тохиолдсон бэ? Та заадаг хүмүүстээ гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлын талаар илүү их сэтгэл хөдөлж, үүнийг хийх чадвартаа илүү итгэлтэй байхад нь хэрхэн тусалж чадах вэ? Бэлтгэж байхдаа та ахлагч Дэйл Г.Рэнландын “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59–64) хэмээх захиасыг судалж болно.
Хамтдаа суралц
Танай анги, чуулгын гишүүд сайн мэдээг хүлээн авах боломжгүй байсан сайн хүмүүс хэрхэн аврагдаж болохыг гайхдаг хүнд ямар хариулт өгөх вэ? Энэ асуултад хариулахын тулд 1 Петр 3:18–20; 4:6-аас тэд юуг олж мэдсэн бэ? Та дараах үйл ажиллагаануудын аль нэгээр нь яриагаа үргэлжлүүлж болно.
-
Үхэгсдийг гэтэлгэх сургаал нь зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байдаг. Анги , чуулгын гишүүдийг Сургаал ба Гэрээ 138:25–39-ийг хувьдаа эсвэл бүлгээрээ судалж, сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь (Энэхүү сэдвийн дагуу нэмэлт судрыг “Нэмэлт эх сурвалж”-аас үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдийнхээ талаар ямар бодолтой байдаг тухай эдгээр шүлэг юу гэж хэлж байна вэ? Нас барагсдын төлөөх баптисм нь бидний өвөг дээдсийг Христэд илүү ойртоход хэрхэн тусалдаг вэ? Энэ нь бидэнд Христэд илүү ойртож, Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд түлхүү оролцоход өсвөр үеийнхнийг юу урамшуулж болох вэ? Тэд ахлагч Дэйл Г.Рэнландын “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт” хэмээх захиас дээрх тэмдэглэгдсэн жагсаалтаас амласан адислалуудыг хайж болно. Тэдний хувьд ямар ямар адислал утга учиртай вэ мөн яагаад гэдгийг хуваалцахад урь. Та нар мөн бидэнд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход саад болж болох зарим саад бэрхшээлийн талаар ярилцаж болно. Эдгээр саад бэрхшээлийг даван туулахад Аврагч бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Хэрэв танай анги, чуулгын гишүүд дижитал төхөөрөмж ашиглах боломжтой бол Их Эзэн аврах ёслол хэрэгтэй өвөг дээдсээ олохыг хэрхэн урьд өмнөхөөс илүү хялбар болгосныг харуулахын тулд хэсэг хугацаа зарцуулж болно (“Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү). Та өсвөр үеийнхэнд эдгээр эх сурвалжийг ойлгоход нь туслахын тулд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийг урьж болно. Та мөн өсвөр үеийнхнийг гэртээ эдгээр эх сурвалжийг судлах төлөвлөгөө гаргаж, дараагийн цуглаан дээр тайлагнахад урамшуулж болно.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Малахи 4:5–6; Матай 16:18–19; Иохан 5:25; 1 Коринт 15:29; Сургаал ба Гэрээ 137:7–9 (Нас барагсдын гэтэлгэлийн тухай сургаал)
-
Family Tree аппликэйшн (залуучуудаас Сүмийн аккаунтаа ашиглан нэвтрэхийг шаарддаг)
-
RootsTech (Өсвөр үеийнхэн виртуал хурлаас хичээлүүдийг судлах боломжтой.)
-
FamilySearch.org (Та нар FamilySearch.org/discovery вэбсайт руу зочилж, эдгээр үйл ажиллагааг хамт олж мэдэх боломжтой.)