“12-р сарын 10. Есүс Христ хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелэх боломжтой болгосон бэ? Илчлэлт 1–5,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“12-р сарын 10. Есүс Христ хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелэх боломжтой болгосон бэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
12-р сарын 10
Есүс Христ хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелэх боломжтой болгосон бэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид амьдралдаа Их Эзэний мутрыг хэрхэн харж байсан бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бид тулгарсан асуудлуудаа туулахад нь нэг нэгнээ хэрхэн дэмжиж чадах вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид сайн мэдээг хуваалцахын тулд технологийг хэрхэн илүү сайн ашиглаж болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлдээ Христэд ирэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Илчлэгч Иохан “тэнгэрт ч, газарт ч, газрын доор хэн ч” нээж, доторхыг нь үзэж чадаагүй нэгэн номыг харсан бөгөөд үүнийг үзэх зохистой хүн олдоогүй тул тэрээр ихэд уйлжээ (Илчлэл 5:3–4-ийг үзнэ үү). Тэрхүү ном нь бидний үхэшгүй байдал ба мөнх амьдралын талаарх Түүний төлөвлөгөөг багтаасан “Бурханы ажлуудыг” төлөөлсөн (Сургаал ба Гэрээ 77:6; Мосе 1:39-ийг үзнэ үү). Гэвч Иоханы үзэгдэлд “номыг авч, лацнуудыг нь нээх зохистой” (Илчлэлт 5:9) Хурга байсан. Энэхүү гайхамшигт мэдээ нь тэнгэр элчүүдийг “түм түмээрээ, мянга мянгаараа” дуулж, баяр баясгалантай хашхирахад хүргэсэн (Илчлэлт 5:11). Бурханы Хурга болох Есүс Христ “Өөрийн цусаар Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн” (Илчлэлт 5:9) бөгөөд Тэр Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөний адислалуудыг боломжтой болгосон.
Есүс Христ таны төлөө юу хийсэн талаар тунгаан бод. Иоханы үзэгдэл дээр гарсан “унан мөргөсөн” тэдэнд төрсөн шиг мэдрэмж танд төрж байсан уу? (Илчлэл 5:14). Анги, чуулгын гишүүдэд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Есүс Христийн гол үүргийг илүү сайн ойлгоход нь та хэрхэн тусалж болох талаар бодож үз. Та Илчлэл 1–5-аас гадна 2 Нифай 9, “Амьд Христ: Төлөөлөгчдийн Гэрчлэл” (ChurchofJesusChrist.org), ахлагч Үлиссэс Соарэсын “Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч” (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80–84) хэмээх захиасыг уншиж болно.
Хамтдаа суралц
Танай анги, чуулгын гишүүдэд Илчлэлт 5 дахь Иоханы үзэгдлийн тухай кино хийхийг хүссэн кино продюсер мэт жүжиглэх нь таалагдаж магадгүй юм. Тэдэнд бүлгийг дүгнэж, ямар ямар үзэгдлийн зураг авалт хиймээр байгаагаа тодорхойлох хэдэн хором өг. Тэд юуг хамгийн хүчирхэг мөч гэж бодож байна вэ? Энэ кино Аврагчид итгэх итгэлийг бий болгоход хэрхэн туслах вэ? Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд Есүс Христийн гүйцэтгэх үүргийн талаар үргэлжлүүлэн суралцахад нь анги, чуулгынхандаа туслахын тулд дараах хэдэн зөвлөмжийг үзнэ үү.
-
Дараах гарчгуудыг самбар дээр бичиж болно: Мөнх бус байдлын өмнөх амьдрал, Мөнх бус амьдрал ба Үхлийн дараах амьдрал. Өсвөр үеийнхнийг “Нэмэлт эх сурвалж” дахь судрын хэсгүүдийг судалж, Аврагчийн мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус амьдрал дахь болон дахин амилсны дараах үүрэг нь Эцэгийн төлөвлөгөөг хэрхэн боломжтой болгодгийг олж мэдэхэд урь. Тэд сурч мэдсэн зүйлээ самбар дээрх гарчгуудын доор нэгтгэн дүгнэж болно. Анги, чуулгынхаа гишүүдэд Аврагч тэдний төлөө юу хийсэн талаар сэтгэгдлээ хуваалцах боломжийг олго.
-
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Есүс Христ юу хийснийг илүү сайн ойлгоход нь зааж буй өсвөр үеийнхэндээ туслахын тулд Тэнгэр дэх Эцэгтээ буцаж очих бидний замыг төлөөлсөн замыг самбар дээр зур. Биеийн үхэл, сүнсний үхэл гэж бичсэн саад тотгорыг зам дээр байрлуул. (Шаардлагатай бол, өсвөр үеийнхэн Судруудын удирдамж дээрээс “Биеийн үхэл” болон “Сүнсний үхэл” [scriptures.ChurchofJesusChrist.org] гэсэн тодорхойлолтыг уншиж болно). Аврагч бидэнд эдгээр саад бэрхшээлийг даван туулах боломжийг хэрхэн олгосон бэ? (2 Нифай 9:7–10-ыг үзнэ үү). Өсвөр үеийнхэн ахлагч Үлиссэс Соарэсын “Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч” хэмээх захиасыг уншаад, Есүс бидэнд Бурхан руу буцаж очиход хэрхэн тусалдаг болохыг харуулсан замын хажууд өгүүлбэр бичиж болно.
-
Бусад хүн биднээс бидний итгэл үнэмшил, хийсэн сонголтын маань талаар асуухад бид үүнийг Есүс Христ яагаад бидний хувьд чухал болохыг хуваалцах боломж болгон ашиглаж болно. Өсвөр үеийнхнийг ийм боломжуудад бэлтгэх нэг арга зам бол тэднийг ахлагч Дийтр Ф.Угдорфын “Энэ Хүнийг харагтун” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134–138) хэмээх захиасыг уншиж, Есүс Христийн тухай хуваалцах үнэнийг хайж олоход урих явдал юм. Та эдгээр үнэний заримыг самбар дээр жагсаан бичиж болно. Дараа нь та өсвөр үеийнхэнд бидэнд яагаад Есүс Христ хэрэгтэй байгааг болон Аврагчийг мэддэг учраас тэдний амьдрал хэрхэн адислагдсаныг бие биедээ тайлбарлах дадлага хийх цаг гаргаж болно.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Иохан 1:1–3, 10; Ефер 3:14; Мосе 4:1–2 (Мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь Аврагчийн үүрэг)
-
Мозая 3:5–11; Алма 7:11–13; Сургаал ба Гэрээ 19:16–19 (Мөнх бус амьдрал дахь Аврагчийн үүрэг)
-
Иохан 14:2–3; 2 Нифай 9:15–17; Сургаал ба Гэрээ 45:3–5; 138:28–31 (Үхэл, Амилалтынх нь дараах Аврагчийн үүрэг)