Ирээд, Намайг дага
1-р сарын 22–28: “Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв.” 1 Нифай 11–15


“1-р сарын 22–28: ‘Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв.’ 1 Нифай 11–15,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“1-р сарын 22–28. 1 Нифай 11–15,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Амьдралын модны жимснээс хүртэж буй хүмүүс

Бурханы хайр, Волтэр Рэйн

1-р сарын 22–28: “Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”

1 Нифай 11–15

Бурханд Өөрийн бошиглогчоор хийлгэх агуу ажил байвал ихэвчлэн агуу үзэгдэл өгдөг. Мосе, Иохан, Лихай, Иосеф Смит нар бүгд оюуныг нь тэлж, Бурханы үйл хэрэг үнэндээ ямар агуу, сүр жавхлантай болохыг ойлгоход тэдэнд тусалсан үзэгдлүүдийг харсан.

Нифай ч мөн эдгээр амьдралыг өөрчилдөг үзэгдлүүдийн нэгийг харсан. Тэр Аврагчийн тохинуулал, амлагдсан нутаг дахь Лихайн үр удмын ирээдүйг болон Бурханы үйл хэргийн хожмын үеийн хувь заяаг харсан. Нифай энэ үзэгдлийг харсныхаа дараа удахгүй тохиох ажилдаа илүү сайн бэлтгэгджээ. Бурханы хаант улсад танаар хийлгэх ажил байгаа учир энэ үзэгдлийн талаар унших нь таныг ч бас бэлтгэнэ. Та бол Нифайн харсан “газрын гадаргуугаар нэг тархсан … ; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн,” “Хурганы сүмийн гэгээнтнүүд[ийн]” (1 Нифай 14:14) нэг билээ.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

1 Нифай 11

Бурхан Есүс Христийг Өөрийн хайрын илэрхийлэл болгон илгээжээ.

Нифайг тэнгэр элчээс Лихайн үзэгдлийн модны талаар асуухад тэнгэр элч “Энэ нь Бурханы хайрыг төлөөлдөг” хэмээн энгийнээр хэлж болох байсан ч оронд нь бэлгэдлүүд болон Аврагчийн амьдралын үйл явдлуудыг нэг нэгээр нь Нифайд үзүүлсэн. 1 Нифай 11-ийг уншаад, тунгаан бодохдоо эдгээр бэлгэдэл болон үйл явдлуудыг хайж ол. Есүс Христ яагаад Бурханы хайрын туйлын илрэл вэ гэдгийг ойлгоход тусалсан юуг та олж мэдсэн бэ?

Та бас Нифайн харсан үйл явдлуудтай холбоотой Библийн видеонуудыг Gospel Library апп-аас үзэж болох юм. Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд Аврагч хэрхэн танд тусалсан бэ?

Мөн Сюзан Х.Портэрын “Бурханы хайр: Бодгальд хамгийн их баясгалант болой” захиасыг 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.

1 Нифай 12–14

Би “зөв шударга байдал” хийгээд хүчээр зэвсэглэж чадна.

Нифай үзэгдлээр харсан ихэнх зүйлээ амьдрал дээр биелэхийг хэзээ ч харахгүй байх байв. Яагаад эдгээрийг мэдэх нь Нифайд чухал байсан гэж та нар бодож байна вэ? Эдгээрийг мэдэх нь танд яагаад үнэ цэнтэй вэ? Нифайн үзэгдлээрээ харсан ямар нэгэн зүйлийг унших болгондоо эдгээр асуултыг тавь (1 Нифай 12–14-ийг үзнэ үү). Танд Их Эзэний “агуу хийгээд гайхамшигт ажилд” хүлээсэн үүргийн тань талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ? (1 Нифай 14:7). Тэр таны төлөө ямар агуу хийгээд гайхамшигт зүйлсийг хийсэн бэ?

Ялангуяа 1 Нифай 14:14 дээрх амлалтыг авч үз. Аврагч энэ амлалтыг хэрхэн амьдралд тань биелүүлсэн бэ? (Жишээ болгон, Дэвид А.Бэднарын “Ялгуусан алдар суунд Бурханы хүчээр” захиасыг 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс, ялангуяа сүүлийн хоёр хэсгийг үзнэ үү.)

1 Нифай 13:1–9; 14:9–11

Нифайн харсан “агуу хийгээд жигшүүрт сүм” юу вэ?

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн тайлбарлажээ. Нифайн дүрсэлсэн “агуу хийгээд жигшүүрт сүм” нь “Бурханд итгэх итгэлийн эсрэг аливаа гүн ухааныг эсвэл байгууллагыг төлөөлдөг. Мөн энэхүү ‘сүмийн’ ‘боолчлол’ нь гэгээнтнүүдийг бие махбодын хувьд барьж хорих бус, харин худал хуурмаг үзэл санаагаар боолчлохыг эрэлхийлдэг” (“Stand as Witnesses of God,” Ensign, Mar. 2015, 32). Аврагч танд худал хуурмаг үзэл санааны боолчлолоос зайлсхийж, зугтаахад хэрхэн тусалдаг вэ?

1 Нифай 15:1–11

Хэрэв би итгэлээр асуух аваас Бурхан надад хариулах болно.

Хувийн илчлэлт авахгүй байна, Бурхан надтай ярихгүй байна гэсэн мэдрэмж танд төрж байсан уу? Ах нарт нь ийм мэдрэмж төрөхөд Нифай тэдэнд ямар зөвлөгөө өгсөн бэ? (1 Нифай 15:1–11-ийг үзнэ үү.) Та Нифайн зөвлөгөөг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Семинарын дүрс

1 Нифай 15:23–25

Бурханы үгээс зууран барих нь Сатаны нөлөөг эсэргүүцэхэд надад тусалдаг.

Нифайд ах нартаа хэлэх чухал зүйлс байнга гардаг байсан. Ялангуяа 1 Нифай 15:23–25-д тэдэнд хандан хэлсэн зүйлсээ илүү их онцолсон бололтой. Нифайн захиас юу байсан бэ, тэр яагаад үүнийг илүү чухал гэж үзсэн гэж та бодож байна вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар “Бурханы үг” бол судар, амьд бошиглогчдын үгс болон Есүс Христийг Өөрийг нь хэлж байгаа юм хэмээн заасан. Таны хувьд судруудаас болон амьд бошиглогчийн үгээс ”зууран [барих]” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Есүс Христээс “зууран барина” гэдэг нь юу гэсэн үг вэ? Та эдгээр асуултын боломжит хариултуудыг ахлагч Бэднарын хэлсэн “Гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой” үгээс хайж болно (Лиахона, 2022 оны 5-р сар).

Бурханы үгээс зууран барих нь дайсныг эсэргүүцэхэд танд хэрхэн тусалдаг вэ? Дараахтай төстэй хүснэгт бөглөх нь бодлоо цэгцлэхэд тань тус болно.

 … уруу таталтын харанхуйг даван туулахад маань хэрхэн туслах вэ? (1 Нифай 12:17-г үзнэ үү)

 … дэлхийн хоосон төсөөлөл болон бардамналыг “анхаарахгүй” байхад маань хэрхэн туслах вэ? (1 Нифай 12:18)

Судрууд болон амьд бошиглогчдын үгсээс зуурах барих нь …

Аврагчаас зууран барих нь …

Мөн “Төмөр бариул” дууг Дуулал номын х. 142-оос; Хорхэ Ф.Зэбаллосын “Дайсны довтолгоонд тэсвэртэй амьдралыг бүтээх нь” захиасыг 2022 оны 11-р сарын Лиахонагаас үзнэ үү.

Гэр бүлээрээ судар уншиж байгаа нь

Судрууд нь биднийг амьдралын мод руу хөтлөх төмөр бариултай адил юм.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

1 Нифай 11:16–33

Тэнгэрлэг Эцэг надад хайртай учраас Есүс Христийг илгээсэн.

  • Тэнгэр элч Бурханы хайрын талаар заахын тулд Аврагчийн амьдралд болох үйл явдлуудыг Нифайд харуулжээ. Та бас Нифай 11:20, 24, 27, 31 ба 33 (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, ду. 30, 35, 39, 4257-ыг үзнэ үү) дээрх Нифайн харсан үйл явдлуудын зургийг хүүхдүүддээ өгснөөр тэдэнд мөн адил зүйлсийг харуулж болно. Та эдгээр шүлгийг уншиж байхдаа, хүүхдүүддээ тохирох зургийг олоход тусал. Бид эдгээр шүлэг, зургаас Есүс Христийн талаар юу сурч мэдэж болох вэ?

  • Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20) гэх мэт дууг дуулах нь Бурханы хайрыг мэдрэхэд хүүхдүүдэд тусална. Дуулсныхаа дараа хүүхдүүдээс дуунаас юу сурсныг асуу. Бид 1 Нифай 11:22–23-аас Бурханы хайрын талаар өөр юу мэдэж авах вэ?

Хүүхдүүдэд сурч мэдэхэд нь туслахын тулд уран зураг ашигла. Та хүүхдүүдэд судрын түүхийг заахдаа уг түүхийг төсөөлөхөд нь тусал. Та зураг, гартаа угладаг тоглоом, жүжгийн хувцас гэх мэтийг ашиглаж болно.

1 Нифай 13:26–29, 35–36, 40

Мормоны Ном эрхэм чухал үнэнүүдийг заадаг.

  • Та Мормоны Номын “тодорхой болон эрхэм үнэт” үнэнүүдийг үнэлж сурахад нь хүүхдүүддээ туслахын тулд тэднийг зураг зураад, уг зургийг өөрчлөхийн тулд зарим хэсгийг нь арилгах юм уу өөрчлөхийг хүс. Та үүнийг ашиглан, цаг хугацааны явцад Библи дэх зарим зүйл өөрчлөгдсөн эсвэл хасагдсан гэдгийг зааж болно. 1 Нифай 13:40-ийг хамт уншаад, Библиэс алдагдсан “тодорхой болоод эрхэм үнэт зүйлсийг” (“эдгээр эцсийн цэдгүүд”) ойлгоход Мормоны Ном (“эхний цэдгүүд”) хэрхэн бидэнд тусалдаг талаар ярилц. Та Мормоны Номоос ямар “тодорхой хийгээд эрхэм” үнэнүүдийг олж мэдсэн бэ?

  • Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном” (Gospel Library) видео нь танай хүүхдүүдэд Библи, Мормоны Ном хоёр хоёул байх нь яагаад чухал болохыг ойлгоход тусална. Видеонд дүрсэлсэн зүйлийг хийх нь хүүхдүүдэд таалагдаж болох юм.

    2:3

    Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном

    Ахлагч Тад Р.Каллистэр Мормоны Ном Библийн хамт Бурханы үнэн сургаал болон Түүний Сүмийг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар тайлбарлав.

Өөр өөр хэл дээр хэвлэгдсэн Мормоны Номын хувиуд

Мормоны Ном Урвалтын үеэр алдагдсан сайн мэдээний үнэнүүдийг сэргээдэг.

1 Нифай 15:23–24

Бурханы үгээс зууран барих нь надад уруу таталтыг эсэргүүцэхэд тусалдаг.

  • Хүүхдүүдэд Лихайн үзэгдлийн талаар санаж байгаа зүйлээ хуваалцах боломж олго. Өнгөрсөн долоо хоногийн тойм дээрхтэй адил зургийг ашиглах нь хэрэгтэй байж болох юм. Модонд хүрэхэд нь хүмүүст юу саад болж байсан бэ? Модонд хүрэхэд нь тэдэнд юу тусалж байсан бэ? Та зургаас төмөр бариулыг олохыг тэднээс хүсэж болно. 1 Нифай 15:23–24-ийг хамт уншаад, төмөр бариул юуг төлөөлдөг мөн энэ нь бидэнд хэрхэн тусалдаг талаар олж мэдэж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Мариа, нялх Есүс хоёрыг Нифай үзэгдлээр үзэв

Мариагийн тухай харсан Нифайн үзэгдэл, Жэймс Жонсон