Ирээд, Намайг дага
1-р сарын 1–7: Есүс Христийн бас нэгэн гэрээ Мормоны Номын удиртгал хэсэг


“1-р сарын 1–7: Есүс Христийн бас нэгэн гэрээ. Мормоны Номын удиртгал хэсэг,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“1-р сарын 1–7. Мормоны Номын удиртгал хэсэг,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Мормон алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

1-р сарын 1–7: Есүс Христийн бас нэгэн гэрээ

Мормоны Номын удиртгал хэсэг

1 Нифайн 1-р бүлэг рүү орохоос өмнө Мормоны Ном бол энгийн ном биш гэдгийг та анзаарах болно. Энэ номын удиртгал хэсэгт тэнгэр элч нарын айлчлал, уулын бэлд хэдэн зуун жилийн туршид булаастай байсан өнө эртний цэдэг, уг цэдгийг нэгэн залуу Бурханы хүчээр орчуулсан зэрэг өөр бусад номд байдаггүй түүхийг өгүүлдэг. Мормоны Ном бол зөвхөн эртний америкчуудын соёл иргэншлийн түүх биш юм. Энэ ном нь “Есүс бол Христ” (Мормоны Номын эхний хуудас) бөгөөд Бурхан Өөрөө энэ ном хэрхэн бичигдэж, хадгалагдаж ирснийг мөн хэрхэн бидэнд боломжтой болсныг харуулсан гэдгийг бүх хүмүүнд ойлгуулахыг эрэлхийлдэг. Энэ жил та Мормоны Номоос уншиж, энэ талаар залбирч мөн сургаалуудыг нь амьдралдаа хэрэгжүүлснээр Аврагчийн хүчийг амьдралдаа урих болно. Мөн танд Гурван гэрчийн гэрчлэлдээ хэлснээр, “энэ бол [миний] нүдэнд гайхамшигт болой” гэж хэлэхэд хөтлөгдөж магадгүй.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Мормоны Номын эхний хуудас

Мормоны Номыг судлах нь Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлж чадна.

Мормоны Номын эхний хуудас нь зөвхөн гарчиг төдий бус, харин үүнээс илүү мэдээллийг өгдөг. Эдгээрийн дотор ариун цэдгийн хэд хэдэн зорилгыг өгчээ. Эдгээр зорилгыг эхний хуудаснаас олж харна уу. Дараах асуултууд нь тунгаан бодоход тань тусална. Яагаад Мормоны Номыг бидэнд өгсөн бэ? Мормоны Ном бусад номоос юугаараа ялгаатай вэ?

Яг одоо энэ жил Мормоны Номоос хувиараа болон гэр бүлээрээ унших төлөвлөгөө гаргах хамгийн тохиромжтой цаг байж болох юм. Та хэзээ, хаана унших вэ? Та судлах явцдаа Сүнсийг хэрхэн урих вэ? Судлах явцдаа олж мэдэх тодорхой зүйл танд байгаа юу? Жишээлбэл: Та эхний хуудаснаас олж мэдсэн зорилгуудыг гүйцэлдүүлэхэд туслах судрын хэсгүүдийг хайж олж болох юм. Та Есүс Христэд итгэх итгэлийг тань хөгжүүлэх шүлгүүдээр жагсаалт гаргаж ч болно.

Мөн 2 Нифай 25:26; Мозая 3:5–8; Алма 5:48; 7:10–13; Хиламан 5:12; 3 Нифай 9:13–18; 11:6–14; Моронай 10:32–33-ыг үзнэ үү.

Бошиглолын амлалт. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Та нарыг [Мормоны Номоос] судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг амлая” хэмээн хэлсэн (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58).

Семинарын дүрс

Мормоны Номын удиртгал; “Гурван гэрчийн гэрчлэл”; “Найман гэрчийн гэрчлэл

Би Мормоны Номын гэрч байж чадна.

Хэдийгээр та Гурван гэрч, Найман гэрчийн адил алтан ялтаснуудыг хараагүй ч Мормоны Ном үнэн гэдгийг Ариун Сүнс танд гэрчилж чадна. Та үгсийг нь уншихдаа, тэдний гэрчлэл таныхыг хэрхэн хүчирхэгжүүлж байгааг бодоорой.

Эдгээр гэрчийн Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцсан арга зам ямар байдлаар таныг сүнслэгээр өдөөсөн бэ? Та Мормоны Номын, ялангуяа Есүс Христийн талаарх гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болохоо тунгаан бод. Жишээлбэл: Та Мормоны Номын талаар өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найзтайгаа ярилцаж байна гэж төсөөл. Та түүнд энэ номын тухай юу гэж хэлэх вэ? Та найзыгаа энэ номыг уншихад хэрхэн урамшуулж болох вэ? Мормоны Номын удиртгалыг дахин эргэж харахыг бод. Та найзтайгаа хуваалцахдаа ашиглаж болох мэдээллийг тэндээс олж болох юм. Танд санаа өгч болох видеонууд.

Мормоны Номын талаар найзтайгаа хуваалцаж болох зүйлсээ жагсааж бичихийг бод. Мормоны Номын аппликэйшныг ашиглан Мормоны Номыг хуваалцахыг хичээ.

Роналд А.Расбандын “Энэ өдөр” захиасыг Лиахонагийн 2022 оны 11-р сарын дугаараас мөн “Тэнгэр элчийн айлчлал” дууллыг Дуулал номын д. 10-аас үзнэ үү.

Иосеф Смит Гурван гэрчийн хамт залбирч байгаа нь

Гурван гэрч Мормоны Номын тухай гэрчилсэн.

Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл

Мормоны Ном гарч ирсэн нь гайхамшиг байсан.

Хэрэв хэн нэгэн танаас Мормоны Ном хаанаас гарч ирсэн бэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? Мормоны Номыг бидэнд өгөхөд Бурхан оролцсон гэдгийг та хэрхэн тайлбарлах вэ? Та Иосеф Смитийн гэрчлэлийг уншихдаа, түүний хэрхэн тайлбарласанд анхаарлаа хандуулаарай. Уншсан зүйл дээрээ үндэслэхэд, Бурхан Мормоны Номын ач холбогдлыг хэрхэн авч үздэг гэж та бодож байна вэ?

Мөн Үлиссэс Соарэс, “Мормоны Ном ирсэн нь,” Лиахона, 2020 оны 4-р сар; Гэгээнтнүүд, 1-р боть, Үнэний жишиг, 21–30-ийг үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Мормоны Номын эхний хуудас

Мормоны Номыг унших нь Есүс Христэд итгэлтэй байхад надад тусалдаг.

  • Хүүхдүүддээ Мормоны Номыг харуулж, бариул. Тэдэнд Есүс Христийн бас нэгэн гэрээ гэсэн дэд гарчиг руу заахад нь тусал. Та бас эхний хуудаснаас “Есүс бол Христ, Мөнхийн Бурхан бөгөөд өөрийгөө бүх үндэстэнд үзүүлэх болно” гэснийг олоход нь тэдэнд тусалж болно. Энэ нь Мормоны Ном бидэнд Есүс Христийн талаар заадаг гэсэн утгатайг ойлгоход тэдэнд тусал. Мормоны Ном Есүс Христэд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар тэдэнд товч ярьж өг. Та бас Мормоны Номын дуртай түүхүүдийнх нь талаар тэднээс асууж болно. “Мормоны Номын түүхүүд” (Хүүхдийн дууны ном, 62) дууг дуулах нь эдгээр түүхийн зарим хэсгийг тэдэнд сануулж болох юм.

Мормоны Номын удиртгал

Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас болон доорх зураг нь Мормоны Номын удиртгал дээрх “Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу” хэмээх Иосеф Смитийн хэлсэн үгсийг ойлгоход хүүхдүүдэд тань тусална. Дээд талдаа тулгуур чулуутай нуман хаалга барих эсвэл зурах нь бас таалагдаж болох юм. Тулгуур чулууг авбал яах вэ? Хэрэв бидэнд Мормоны Ном байгаагүй бол юу болох байсан бэ? Мормоны Номын үнэнийг хүлээн авснаар өөр юу мэдэж авч болохыг олж мэдэхийн тулд та нар удиртгалын хамгийн сүүлийн догол мөрийг хамтдаа уншиж болох юм. Бид хэрхэн Мормоны Номыг Есүс Христэд итгэх итгэлийнхээ тулгуур чулуу болгож болох вэ?

Тулгуур чулуугаар нэгтгэсэн чулуун арк

Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу юм.

Гурван гэрчийн гэрчлэл”; “Найман гэрчийн гэрчлэл

Би Мормоны Номыг гэрчилж чадна.

  • Гэрч байна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь хүүхдүүддээ туслахын тулд та тэдний харж байгаагүй ч өөрийн харж байсан зүйлийг тайлбарлаж өгч болно. Дараа нь тэдэнд мөн адил өөрт тань тайлбарлах боломжийг олго. Энэ нь Мормоны Номыг орчуулсан алтан ялтаснуудыг харсан 11 хүний тухай яриа руу хөтөлж болох юм. Та нар эдгээр гэрчлэлийг хамт уншихдаа, эдгээр гэрч яагаад бусад хүнийг гэрчлэлийг нь мэдээсэй гэж хүсэж байсан тухай ярилцаж болно. Бид хэнд Мормоны Номын талаар хэлэхийг хүсдэг вэ?

Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл

Мормоны Номыг бидэнд Бурханы хүчээр өгсөн.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Иосеф алтан ялтаснуудыг Моронайгаас хүлээн авч байгаа нь

Моронай алтан ялтаснуудыг өгч байгаа нь, Гари Л.Капп