2-р сарын 10–16. 2 Нифай 6–10: “Ай Бурханы маань төлөвлөгөө хичнээн агуу билээ!” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“2-р сарын 10–16. 2 Нифай 6–10,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020
2-р сарын 10–16
2 Нифай 6–10
“Ай Бурханы маань төлөвлөгөө хичнээн агуу билээ!”
2 Нифай 6–10-ыг уншихдаа, Их Эзэний танд юу заахыг хичээж байгааг тунгаан бод. Та эдгээр үнэнийг тодорхойлж байхдаа бичиж тэмдэглэн, сурч мэдсэнийхээ дагуу хэрхэн үйлдэж болох талаар залбирч бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Лихайн гэр бүл Иерусалимаас гараад, хамгийн багадаа 40 жил болсон байв. Тэд үл таних шинэ газарт Иерусалим болон Бурханы гэрээт бусад хүнээс хол дэлхийн нөгөө талд байлаа. Лихай нас барж, үр удам нь “Бурханы илчлэлт хийгээд сануулгад итгэсэн” нифайчууд мөн итгээгүй леменчүүдийн дунд хэдэн зуун жилийн турш үргэлжлэх сөргөлдөөн аль хэдийн эхэлсэн байв (2 Нифай 5:6). Энэ нөхцөл байдалд нифайчуудын дунд багшаар томилогдсон байсан Нифайн дүү Иаков Бурхан хэзээ ч тэднийг мартахгүй тул, тэд ч гэсэн Түүнийг мартах ёсгүй гэдгийг гэрээт хүмүүст мэдүүлэхийг хүссэн. Гэрээг үл ойшоож, илчлэлтийг хүлээн зөвшөөрөхөө больсон бидний энэ дэлхийд энэхүү захиас гарцаагүй хэрэгтэй. “Түүнийг санацгаая, … учир нь бид зайлуулагдаагүй. … Их Эзэний амлалтууд … агуу их билээ (2 Нифай 10:20–21) хэмээн тэр тунхаглажээ. Тэдгээр амлалтын дундаас хамгийн агуу нь үхэл ба тамыг ялан дийлэх “хязгааргүй цагаатгал”-ын амлалт юм (2 Нифай 9:7). Иаков эцэст нь “Тиймийн тул, зүрх сэтгэлээ урамтай болгоцгоо” хэмээн хэлсэн. (2 Нифай 10:23).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Их Эзэн Өөрийн хүмүүст нигүүлсэнгүй хандаж, өгсөн амлалтаа биелүүлэх болно.
Израилийн угсааны нэгэн хэсэг болохыг ойлгоход мөн Бурханд болон Түүний амлалтад итгэхэд хүмүүстээ туслахын тулд Иаков 2 Нифай 6–8-д цэдэглэгдсэн Исаиагийн бошиглолыг эш татсан. Исаиа Израилийн тараагдал, Аврагчийн амласан цугларалт болон Өөрийн хүмүүсийн гэтэлгэлийг дүрсэлсэн. Та уншихдаа дараахтай адил асуултуудыг тавих талаар тунгаан бод.
-
Би Аврагчийн намайг гэсэн гэтэлгэгч хайрын талаар юу сурч байгаа вэ?
-
Өөрийг нь эрэлхийлдэг хүмүүст Аврагч ямар тайтгарлыг өгдөг вэ?
-
Аврагчийг болон Түүний амласан адислалуудыг илүү итгэлтэй “хүлээхийн” тулд би юу хийж болох вэ?
Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан бүх хүнийг биеийн болон сүнсний үхлээс авардаг.
Үхэл, нүглээс маань аврах Гэтэлгэгч бидэнд гарцаагүй хэрэгтэй гэдгийг та хэн нэгэнд ямар үгс, дүр зураг ашиглан тайлбарлах вэ? Иаков “аймшигт,” “мангас” гэсэн үгийг ашигласан. Иаков “тэр мангас, үхэл болон там” болон Бурханы бидэнд зориулан бэлдсэн “зугтах” замын талаар юу гэж заасан бэ? (2 Нифай 9:10). 2 Нифай 9:1–26-г уншихдаа Есүс Христийн Цагаатгалгүйгээр бидэнд юу тохиолдохыг нэг өнгөөр тэмдэглэх талаар бодож үзээрэй. Дараа нь Аврагчийн Цагаатгалаар дамжуулан бидний хүлээн авч болох зүйлсийг өөр өнгөөр тэмдэглэж болно. Есүс Христийн Цагаатгалын талаар олж мэдсэн ямар үнэнүүд таныг “Бурханы мэргэн ухаан, түүний нигүүлсэл мөн ач гавьяа[г]” магтан дуулахад хүргэдэг вэ? (2 Нифай 9:8).
Түүнчлэн “Atonement of Jesus Christ,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
Би Христэд ирж, Түүний Цагаатгалын гайхамшигт адислалуудаас хүртэх боломжтой.
Есүс Христ “хэрэв тэд түүний дууг анхааран сонсвоос бүх хүмүүнийг аварч болохын тулд тэрээр дэлхийд ир[сэн]” (2 Нифай 9:21; налуу бичилт нэмэгдсэн). Өөрөөр хэлбэл, бид Түүний бидэнд боломжтой болгосон авралын адислалуудыг хүлээн авах хүсэлтэй байх ёстой. Иаков гэтэлгэлийн агуу төлөвлөгөөг дүрсэлснийхээ дараа бидэнд Цагаатгалын адислалуудаас хүртэхэд маань туслахын тулд чухал сэрэмжлүүлэг, урилгыг 2 Нифай 9:27–54-т өгсөн. Тэдгээрийг доорхтой адил хүснэгтэд бичиж болно.
Сэрэмжлүүлэг |
Урилга |
---|---|
Сэрэмжлүүлэг | Урилга |
Сэрэмжлүүлэг | Урилга |
Та эдгээр сэрэмжлүүлэг, урилгын хариуд юу хийхээр Сүнсээр нөлөөлөгдөж байна вэ?
Есүс Христийн золиослолын ачаар би зүрх сэтгэлээ “урамтай болгох” боломжтой.
Иаковын захиас баяр баясгалангийн захиас байсан. Тэр “тэргүүнээ ямагт дээр өргөж, мөн та нар баясаж болно хэмээн би та нарт эдгээр зүйлсийг ярьж байна” гэж хэлсэн (2 Нифай 9:3). Та 2 Нифай 10:20, 23–25-ыг уншиж байхдаа, итгэл найдвар төрүүлэх ямар зүйлийг олсон бэ? Та 2 Нифай 9–10-аас итгэл найдварыг өгсөн өөр ямар зүйлийг олсон бэ? Та сэтгэлээр унасан үедээ эдгээр зүйлийг санахын тулд юу хийх вэ?
Мөн Иохан 16:33-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
2 Нифай 8:3–7
Та 2 Нифай 8:3-ыг уншиж байхдаа цөл, цэцэрлэгт хүрээлэнгийн зургийг үзүүлж болно. Их Эзэн бидний амьдралын цөлийг хэрхэн цэцэрлэгт хүрээлэн болгодог вэ? 4–7-р шүлэгт Их Эзэн бидэнд 3 -р шүлэгт дүрсэлсэн баяр баясгаланг хүлээн авахын тулд юу хий хэмээн зөвлөсөн бэ?
2 Нифай 8:24–25
Сионы хүмүүст хандан хэлсэн Исаиагийн урмын үгс Есүс Христийн илүү үнэнч шавь болох гэсэн бидний хүчин чармайлтыг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ? Сэрж, хувцсаа өмсөх нь сүнслэг байдлын хувьд Бурханы биднээс хий хэмээн хүссэн зүйлтэй юугаараа төстэй вэ?
2 Нифай 9:1–26
Гэр бүлийнхэн тань Есүс Христийн “эцэс төгсгөлгүй цагаатгалын” цар хүрээг илүү сайн ойлгохын тулд юу хийж болох вэ? (7 -р шүлэг). Тэд талбай дахь өвсний шилбэ, далайн эрэг дэх элсний ширхэг, тэнгэр дэх од гэх мэт тоолох боломжгүй зүйлсийг харж эсвэл бодож болох юм. Аврагчийн Цагаатгал хэрхэн эцэс төгсгөлгүй вэ? 2 Нифай 9 дэх ямар үг хэллэг Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсэд талархах талархлыг маань гүнзгийрүүлдэг вэ?
2 Нифай 9:27–44
Энэ долоо хоногийн аль нэгэн өдөр танайхан гэр бүлээрээ 2 Нифай 9:27–38-аас сэрэмжлүүлэх үгсийг олж болно (“халаг” гэсэн үгтэй хамт орох үгс). Эдгээрийн алиныг нь гэр бүлээрээ ярилцах нь чухал гэж санагдаж байна вэ? Харин өөр нэгэн өдөр 2 Нифай 9:39–44-өөс Иаков хүмүүсээ юуг санахад урьсныг хайж болно.
2 Нифай 9:28–29, 50–51
“Хүмүүний бардам зан, мөн эмзэглэл, мөн мунхаглал[ын]” ямар ямар жишээ байдаг вэ? (28-р шүлэг). Бид дэлхийн зүйлсэд арай бага, харин Бурханы зүйлсэд илүү их ач холбогдол өгөхийн тулд юу хийж болох вэ?
2 Нифай 9:45
Гэр бүлээрээ цаасан гинж хийгээд, ээлжлэн зүүж, сэгсрэх нь сонирхолтой байж магадгүй. Нүглүүд хэрхэн гинжтэй адилхан бэ? Аврагч тэдгээрийг сэгсрэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.