Ирээд, Намайг дага
5-р сарын 4–10. Мозая 11–17: “Хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл”


“5-р сарын 4–10. Мозая 11–17: ‘Хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл,’”Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 4–10. Мозая 11–17,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Абинадай Ноа хаанд гэрчилж байгаа нь

Абинадай Ноа хааны өмнө, Андрью Бозлий

5-р сарын 4–10

Moзая 11–17

“Хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл”

Абинадайн үгс хаан Ноагийн ордон дахь шүүхийн ядаж л нэг гишүүний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг авчирсан юм (Мозая 17:2–4-ийг үзнэ үү). Мозая 11–17-г өөрийгөө өөрчилж болох талаар мэдрэмж хүлээн авахаар зүрх сэтгэлдээ залбирч уншина уу.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Ганцхан оч том гал үүсгэх чадалтай. Абинадай нь хүчирхэг хааны эсрэг болон түүний ордны хүмүүсийн эсрэг гэрчилсэн цорын ганц хүн байсан. Түүний үгийг ихэнх нь хүлээж аваагүй бөгөөд түүнд цаазаар авах ял оноосон юм. Гэхдээ “хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл” (Мозая 16:9) болох Есүс Христийн талаарх түүний гэрчлэл залуу санваартан Алмагийн дотор нэгэн цогийг асаажээ. Мөн Алма өөр олон хүнийг наманчлахад хүргэж, Есүс Христэд итгэлтэй болгосноор хөрвөлтийн тэрхүү оч нь бага багаар өсөн нэмэгдсэн. Абинадайн аминд хүрсэн галын дөл яваандаа унтарсан ч түүний үгсийн өдөөсөн итгэлийн гал нифайчуудад болон түүний үгсийг өнөө үед уншиж байгаа хүмүүст гүн гүнзгий нөлөөлөх болсон юм. Бидний ихэнхэд гэрчлэлээс болж Абинадайд тулгарсантай адил зүйл хэзээ ч тохиолдохгүй ч Есүс Христийг дагаснаар зориг, итгэлийг маань сорих үе бүгдэд тохиолддог. Абинадайн гэрчлэлийг судлах нь таны зүрх сэтгэл дэх гэрчлэл, эр зоригийн галыг дүрэлзүүлж магадгүй.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Мозая 11–1317

Би ганцаараа байсан ч үнэний төлөө зогсож чадна.

Ёс бус байдлаа өөрчлөх огт сонирхолгүй хүмүүст наманчлалыг тунхаглах нь Абинадайд хэчнээн урам хугармаар байсныг төсөөл. Түүний захиасыг ахин дахин эсэргүүцэж байсан. Гэвч Абинадай огтхон ч бууж өгөөгүй.

Хэзээ танд үнэнийг ганцаараа хамгаалж байна гэсэн мэдрэмж төрж байсан бэ? Мозая 11–13 болон 17-г уншихдаа, Их Эзэн танаас сайн мэдээг нь хамгаалан зогсохыг хүсэх үед бэлэн байхад туслах ямар зүйлийг та сурч болох вэ? Та Абинадайн үлгэр жишээнээс өөр ямар ямар зарчмыг сурсан бэ?

Moзая 12:19–30

Би Бурханы үгийг ойлгохын тулд зүрх сэтгэлээ хандуулах хэрэгтэй.

Хаан Ноагийн санваартнууд Бурханы үгийг мэддэг байсан. Тэд судрын хэсгээс эш татаж, зарлигуудыг зааж байна хэмээн хэлдэг байсан. Гэхдээ уг зарлигууд “[тэдний] зүрх сэтгэлд бичигдсэн нь үгүй” байсан ба “[тэд] ойлгохын тул зүрх сэтгэлээ зориул[аа]гүй” юм (Мозая 13:11; 12:27). Үр дүнд нь тэдний амьдрал өөрчлөгдөөгүй, хэвээр үлдсэн.

Мозая 12:19–30-ийг уншихдаа, Бурханы үгийг ойлгохын тулд зүрх сэтгэлээ хандуулах гэдэг нь юу гэсэн утгатай талаар тунгаан бод. Энэ нь сайн мэдээг судлах арга замаа өөрчлөхөд таныг өдөөж байна уу?

Мозая 13:1–9

Их Эзэн Өөрийнх нь ажлыг хийхэд үйлчлэгчдэдээ дэмжлэг үзүүлнэ.

Нэг талаас Абинадайн түүх Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд хэрхэн тусалдаг болох олон жишээг өгдөг. Та хэд хэдэн жишээг Мозая 13:1–9-өөс олж болох юм. Нөгөө талаас Их Эзэн гэрчлэлийнхээ төлөө хавчигдан, шоронд хоригдож, амиа өгөхийг Абинадайд зөвшөөрсөн. Абинадай Их Эзэнд найдаж байсан гэдгийг илчилсэн юуг та эдгээр шүлгээс олсон бэ? Абинадайн үлгэр жишээ таны дуудлага, үүрэгт ажилдаа хандах хандлагад хэрхэн нөлөөлдөг вэ?

Moзая 14–15

Есүс Христ миний төлөө зовж шаналсан.

Хаан Ноа болон түүний санваартнууд Мосегийн хуулиар аврал ирдэг гэдэгт итгэдэг байлаа. Харин Абинадай аврал нь Мессиа, Есүс Христээр ирдэг гэдгийг тэднийг мэдээсэй гэж хүсэж байв. Мозая 14–15-аас Аврагчийг болон Түүний бидний төлөө ямар зовлон шаналал туулсан болохыг дүрсэлсэн үг, хэллэгийг олж анхаар. Ямар шүлэг Түүнийг гэх таны хайр, талархлыг гүнзгийрүүлэхэд тусалсан бэ?

Мозая 15:1–12

Христ яагаад Эцэг, Хүүгийн аль аль нь байдаг вэ?

Эдгээрийн зарим хэсэгт Абинадай Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг нэг Биес гэж зааж байгаа мэт санагддаг тул будилмаар байдаг ч бид тэднийг салангид Биес гэдгийг мэддэг. Абинадай ямар утгаар хэлсэн бэ? Хүү Бурхан нь Иехова буюу Гэтэлгэгч (Мозая 15:1-ийг үзнэ үү) ба бие махбодтойгоор амьдарч, хагас хүн, хагас Бурхан болохыг заасан (2–3-р шүлэг). Тэрээр Бурхан Эцэгийн хүсэлд өөрийгөө бүрэн харьяалуулсан (5–9-р шүлэг). Иймээс, Есүс Христ Бурханы Хүү байхын зэрэгцээ Бурхан Эцэгийн дэлхий дээрх төгс төлөөлөл юм (Иохан 14:6–10-ыг үзнэ үү).

Абинадай цааш нь, бид Түүний гэтэлгэлийг хүлээн авахдаа “түүний үр удам” (Мозая 15:11–12) болдог гэсэн утгаар бол Есүс Христ бас Эцэг болохыг тайлбарласан. Өөрөөр хэлбэл, бид сүнслэг байдлын хувьд Түүгээр дамжуулан дахин төрдөг (Мозая 5:7-г үзнэ үү).

Түүнчлэн Иохан 5:25–27; 8:28–29; 17:20–23; “The Father and the Son,” Ensign, Apr. 2002, 12–18-ыг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Мозая 11–1317

Үнэнд үнэнч байх нь Абинадай, Алма хоёрт нэр төр авчраагүй ч тэд үнэнч хэвээр байж чадсан гайхалтай үлгэр жишээг үзүүлдэг. Гэр бүлийн тань гишүүд жишгийг нь эрсдэлд оруулах нийгмийн дарамтад орж байж болох юм. Тэд Абинадай, Алма хоёроос үнэний төлөө зогсох талаар юу сурч болох вэ? Энэхүү тоймд хавсаргасан зураг уг түүхийг төсөөлөн бодоход гэр бүлийнхэнд тань тусалж болно. Эдгээр бүлгийг судалсныхаа дараа амьдрал дээр болдог бодит жишээнүүдийг жүжигчлэн үзүүлж, гэр бүлийнхээ гишүүдээр жишгийг нь эрсдэлд оруулах дарамтад хэрхэн хариулж болох дадлага хийлгүүл. Эсвэл та нар үнэний төлөө зогсож байсан туршлагаасаа бие биетэйгээ хуваалцаж болно.

Мозая 12:33–37; 13:11–24

Бурханы зарлигуудыг “зүрх сэтгэлд бичи[х]” гэдэг нь ямар утгатай вэ? (Мозая 13:11). Та зарим санаагаа зүрх хэлбэртэй том цаасан дээр бичиж (эсвэл санаагаа зурж) болно. Яагаад зарлигууд бидний хувьд үнэ цэнтэй вэ? Бид хэрхэн тэднийг зүрх сэтгэлдээ бичиж болох вэ?

Зураг
Эцэг, хүү хоёр судар уншиж байгаа нь

Судар судлах нь бидэнд зарлигуудыг зүрх сэтгэлдээ бичихэд тусалж болно.

Moзая 14

Энэ бүлгээс та Есүс Христийг дүрсэлсэн хэд хэдэн үг, хэллэгийг олно. Танай гэр бүлийнхэн тэдгээрийг олох бүрдээ бичиж тэмдэглэж болох юм. Биднийг эдгээр үг, хэллэгийг судалж байх явцад гэр бүлийнхэн тань Аврагчийн талаар ямар бодолтой байна вэ?

Мозая 15:26–27; 16:1–13

Эдгээр шүлэгт Есүс “дэлхийд ирээгүй аваас” (Мозая 16:6) эсвэл тэд Түүнийг дагаагүй бол Бурханы хүүхдүүдэд юу тохиолдохыг дүрсэлсэн. Тэрээр ирж, бидний нүглийг цагаатгасан учраас ямар ямар сайн зүйл тохиосон бэ? Мөн “Why We Need a Savior” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Сайн мэдээний зарчмуудыг заахдаа түүх, жишээнүүдийг ашигла. Аврагч ихэвчлэн түүх, сургаалт зүйрлэл ашиглан сайн мэдээний зарчмуудыг заадаг байсан. Гэр бүлийн тань хувьд сайн мэдээний зарчмуудыг амилуулж болох өөрт тохиолдсон түүх, жишээнүүдийг бод (Аврагчийн арга барилаар заах нь, 22).

Зураг
Абинадай Ноа хаанд гэрчилж байгаа нь

Түүний царай үлэмж гэрлээр туяаран байв, Жэрэми Винборг

Хэвлэх