8-р сарын 5–11. Ром 1–6: ‘Авралд хүргэх Бурханы хүч’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“8-р сарын 5–11. Ром 1–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
8-р сарын 5–11
Ром 1–6
“Авралд хүргэх Бурханы хүч”
Сүнслэг өдөөлтүүдээ бичиж тэмдэглэх нь танд Сүнсний зааж буй зүйлийг санахад тусална. Эдгээр сүнслэг өдөөлт нь танд Аврагчийн талаар юуг мэдрүүлдэг вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Паулыг иудей болон харийнхнаас бүрдсэн өөр төрлийн бүлэг болох Ромын Сүмийн гишүүдэд хандан захидал бичих үед Есүс Христийн Сүм Галилын итгэгчдийн жижигхэн бүлгээс хамаагүй илүү өргөжин тэлсэн байсан. Аврагчийг амилснаас хойш 20-оод жилийн дараа төлөөлөгчдийн очих боломжтой бараг бүх газарт Христийн шашинтнуудын цуглаан байдаг байв. Тэдний дунд агуу хаант улсын нийслэл Ром байлаа. Паулын хандаж бичсэн захидлын эзэд Ромын гэгээнтнүүд байсан ч түүний захидал нийтлэг бөгөөд өнөөдөр бид бүгдийг хамардаг буюу “Сайн мэдээ … нь итгэгч хүн бүрийг, … авралд хүргэх Бурханы хүч мөн” (Ром 1:16, налуу бичилт нэмэгдсэн).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Ром–Филемон
Захидлууд гэж юу вэ? Тэдгээр нь хэрхэн бүрэлдсэн бэ?
Захидлууд нь дэлхийн өөр өөр хэсэгт байгаа гэгээнтнүүдэд зориулан Сүмийн удирдагчдын бичсэн захиа юм. Төлөөлөгч Паул Ромоос эхлээд Филемон хүртэлх Шинэ Гэрээн дэх ихэнх захидлыг бичсэн. Түүний захидлууд хэмжээгээрээ бүрэлдсэн. Ром бол Шинэ Гэрээн дэх хамгийн эхний захидал боловч үнэндээ Паулын номлолын төгсгөл үед бичигдсэн юм. Захидлуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Судруудын удирдамжийн “Паулын захидлууд”-аас үзнэ үү.
Би зарлигуудыг нь сахиснаар Аврагчид итгэдэг гэдгээ харуулахдаа Түүний ач ивээлээр зөвтгөгддөг.
Дараах тодорхойлолтууд ромчуудад бичсэн захидлыг илүү сайн ойлгоход танд тусалж болно.
-
Хууль:Паул “хууль” хэмээн бичсэн нь Мосегийн хуулийг хэлж байгаа. Үүний адил Паулын бичээс дэх “үйлс” хэмээх үг нь Мосегийн хуулийн ёслолууд, зан үйлийг илэрхийлдэг. Паул энэхүү хуулийг “итгэлийн хуультай” (Ром 3:27–31-ийг үзнэ үү) буюу бидний авралын жинхэнэ эх сурвалж болох Есүс Христийн сургаалтай харьцуулсан.
-
Хөвч хөндүүлэх, хөвч хөндүүлээгүй байхЭрт үед хөвч хөндүүлэх нь Абрахамтай хийсэн Бурханы гэрээний бэлгэ тэмдэг буюу бэлгэдэл байсан. Паул “хөвч хөндүүлсэн” гэх хэллэгээр иудейчүүдийг (гэрээт хүмүүс), “хөвч хөндүүлээгүй” гэдгээр харийнхныг (Абрахамын гэрээний бус хүмүүс) илэрхийлж байсан. Хөвч хөндүүлэх ёслол нь Бурханы Өөрийн хүмүүстэй хийсэн гэрээний шаардлагатай бэлгэ тэмдэг байхаа больсон (Үйлс 15:23–29-ийг үзнэ үү).
-
Зөвтгөл, зөвтгөх, зөвтгөгдсөн:Эдгээр хэллэг нь нүглийн ангижрал буюу өршөөлийг хэлж байна. Бид зөвтгөгдсөн үедээ өршөөгдөж, гэм зэмгүй гэгдэж, нүглүүдийнхээ шийтгэлээс үүрд чөлөөлөгддөг. Паулын тайлбарласнаар энэ нь Есүс Христээр дамжуулан боломжтой болсон (Судруудын удирдамж, “Зөвтгөл, зөвтгөх,” scriptures.lds.org-ийг үзнэ үү; түүнчлэн D. Todd Christofferson, “Justification and Sanctification,” Ensign, June 2001, 18–25-ыг үзнэ үү). Ром номонд гардаг зөв болон зөвт байдал хэмээх үгсийг шударга, зөвтгөл гэсэн үгстэй адил утгатай гэж үзэж болно.
-
Ач ивээл:Ач ивээл гэдэг нь “бурханлиг тусламж буюу хүч, Есүс Христийн өгөөмөр нигүүлсэл хийгээд хайраар дамжин өгөгддөг.” Ач ивээлээр дамжуулан бүх хүн амилуулагдаж, үхэшгүй байдлыг хүлээн авах болно. Үүнээс гадна, “ач ивээл нь чадах бүхнээ хийсний эцэст мөнх амьдрал, өргөмжлөлийг хүлээж авах боломжийг эрэгтэй, эмэгтэй хүмүүст олгодог хүч юм.” Бид өөрсдийн хичээл зүтгэлээр ач ивээлийг олж авдаггүй, харин ач ивээл нь бидэнд “сайн үйлийг хийх хүч хийгээд тусламжийг өгдөг бөгөөд өөрөөр [бид] тийн үйлдэх боломжгүй юм” (Судруудын Удирдамж, “Ач ивээл”; түүнчлэн Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–99; 2 Нифай 25:23).
Миний гаднах үйлдэл дотоод хөрвөлтийн тусгал мөн хүчирхэгжүүлэгч байх ёстой.
Паулын сургаал Ром дахь зарим иудей Христийн шашинтны Мосегийн хуулийн зан үйл, ёслолыг дуулгавартай дагах нь аврал авчирдаг гэдэгт итгэсэн хэвээр байсныг харуулдаг. Бид Мосегийн хуулийн дагуу амьдардаггүй болохоор энэ нь хэрэгсэхгүй асуудал мэт санагдаж болох юм. Харин та Паулын бичээс буюу ялангуяа Ром 2:17–29-ийг уншихдаа сайн мэдээний дагуу амьдрах хичээл зүтгэлийнхээ талаар бодоорой. Ариун ёслолоос хүртэх, ариун сүмд орох зэрэг таны гадаад үйлдэл таныг хөрвөлт рүү хөтөлж, Христэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлж байна уу? (Алма 25:15–16-г үзнэ үү). Таны гадаад үйлдэл зүрх сэтгэлийг тань өөрчлөхөд хүргэж байгаа эсэхийг хэрхэн батлах вэ?
Мөн Даллин Х.Өүкс, “The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 32–34-ийг үзнэ үү.
Есүс Христээр дамжин би нүглүүдээсээ өршөөгдөж чадна.
Зарим хүн Паулын “Зөвт хүн алга. Ганц ч алга” (Ром 3:10) хэмээх зоримог тунхаглалаас болж сэтгэлээр унаж магадгүй. Гэвч Ром номонд найдвар агуулсан захиасууд ч бий. Тэдгээрийг 3 , 5-р бүлгээс хайж, “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” (Ром 3:23) гэдгийг санах нь яагаад Есүс Христээр дамжуулан “найдварт баярлаж” сурахад чухал алхам болдгийг эргэцүүлэн бод (Ром 5:2).
Есүс Христийн сайн мэдээ намайг “шинэ амийн дотор явахад” урьдаг.
Паул сайн мэдээ бидний амьдралын хэв маягийг өөрчлөх ёстой хэмээн заасан. Та сайн мэдээ “шинэ амийн дотор явахад” тань хэрхэн тусалсныг ойлгоход нь хэн нэгэнд туслахын тулд Ром 6 дээрх ямар мэдэгдлийг ашиглах вэ? (4-р шүлэг). Та ямар ямар хувийн туршлагаасаа хуваалцах вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Бид “Христийн сайн мэдээнээс ичихгүй” гэдгээ хэрхэн харуулж чадах вэ?
Зарим хүн бид “зөвхөн [Бурханы] нигүүлслээр зөвтгөгдсөн” (Joseph Smith Translation, Romans 3:24 [in Romans 3:24, footnote a]) учраас нигүүлслийг хүлээн авах шаардлага бидэнд байхгүй гэж хэлж магадгүй. Хэдийгээр бид Бурханы нигүүлслийг “олж авахад” хангалттай ихийг хэзээ ч хийж чадахгүй ч Бурхан үүнийг хүлээж авахын тулд тодорхой зүйлсийг хийхийг биднээс хүсдэг. Бид нигүүлслийг хүлээж авахын тулд юу хийж болох вэ?
Бид ямар ямар зовлонтой учирсан бэ? Тэдгээр зовлон бидэнд тэвчээр, туршлага, найдвараа хөгжүүлэхэд хэрхэн тусалсан бэ?
Паул эдгээр шүлэгт баптисмын бэлгэдлийн талаар юу заасан бэ? Танай гэр бүл удахгүй болох баптисмын үйл ажиллагаанд оролцох төлөвлөгөө гаргаж болох юм. Эсвэл танай гэр бүлийн хэн нэг нь өөрийнхөө баптисмын зураг юм уу дурсамжаас хуваалцаж болно. Баптисмын гэрээ байгуулж, сахих нь “шинэ амийн дотор явахад” бидэнд хэрхэн туслах вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.