Хуучин Гэрээ 2022
2-р сарын 28-аас 3-р сарын 6. Эхлэл 28–33: “Эзэн үнэхээр энэ газарт байна”


“2-р сарын 28-аас 3-р сарын 6. Эхлэл 28–33: ‘Эзэн үнэхээр энэ газарт байна,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“2-р сарын 28-аас 3-р сарын 6. Эхлэл 28–33,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Мексикийн Тихуанагийн ариун сүм

2-р сарын 28-аас 3-р сарын 6

Эхлэл 28–33

“Эзэн үнэхээр энэ газарт байна”

Та Эхлэл 28–33-ыг уншиж байхдаа Иаков ба түүний гэр бүлийн үлгэр жишээнээс юу мэдэж авснаа тунгаан бод. Хүлээж авсан мэдрэмжээ бичээрэй.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Эхлэл 2832-р бүлгүүд нь бошиглогч Иаковт тохиолдсон хоёр сүнслэг туршлагын талаар өгүүлдэг. Хоёулаа аглаг буйдад тохиолдсон боловч тэс өөр нөхцөл байдалд байсан. Эхний туршлагад Иаков эхнэр хайн ээжийнхээ төрсөн нутаг руу явж байхдаа тэндээ хонон нэг чулууг авч толгой доороо тавиад шөнийг өнгөрөөдөг. Тэрээр Их Эзэнийг ийм эзгүй цөл газраас олно хэмээн таамаглаагүй байж болох ч амьдралыг өөрчлөх зүүдэнд Бурхан Өөрийгөө Иаковт харуулсан. “Эзэн үнэхээр энэ газарт байна; Харин би мэдсэнгүй” (Эхлэл 28:16) хэмээн Иаков тунхаглав. Олон жилийн дараа Иаков дахин аглаг буйдад ирсэн байв. Энэ удаа тэрээр Канаан руу буцах замдаа өөрийн ууртай ах Есавтайгаа дахин нүүр тулан уулзахаар болсон байв. Гэвч адислал хэрэгтэй үедээ аглаг буйдад байсан ч Их Эзэнд хандаж болно гэдгээ Иаков мэдэж байсан (Эхлэл 32-ыг үзнэ үү).

Та магадгүй өөрийгөө Бурханы адислалыг эрэлхийлж байгаагаар өөрийн аглаг буйдаас олж болно. Таны аглаг буйдад Иаковынхтай адил гэр бүлийн хэцүү харилцаа байж магадгүй юм. Магадгүй та Бурханаас хол байгаа эсвэл адислал хэрэгтэй гэж бодож байгаа байх. Заримдаа адислал гэнэт ирдэг; зарим тохиолдолд бид үүнийг авахын тулд тэмцэх хэрэгтэй байдаг. Та нарт юу ч хэрэгтэй байсан хамаагүй, та өөрийн аглаг буйдад ч “ЭЗЭН үнэхээр энэ газарт байна” гэдгийг олж мэдэж чадна.

Зураг
Learn More image
Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Эхлэл 28; 29:1–18

Би Абрахамын адислалуудыг ариун сүмд авна гэж амласан.

Эхнэр авахаар Хараныг зорьж явахдаа Иаков Бурханы зогсож байгаа, дэлхийгээс тэнгэр лүү өгсөж буй шатыг зүүдэлсэн. Абрахам, Исаак нартай хийсэн гэрээтэй адил гэрээг Бурхан Иаковтай зүүдэнд нь шинэчлэв (Эхлэл 28:10–17; мөн Эхлэл 12:2–3; 26:1–4-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Марион Г.Ромни шат нь юуг төлөөлдөг талаар бодлоо хуваалцсан: “Иаковын Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүд нь түүнийг—тэнгэрт очиж, Их Эзэнтэй холбогдох эрхтэй болгох амлагдсан адислалуудыг олж авахын тулд авирах ёстой шатны гишгүүртэй адил гэдгийг Иаков ойлгон ухаарсан. … Бетел Иаковын хувьд чухал байсан шиг ариун сүм бидний хувьд чухал юм” (“Temples—The Gates to Heaven,” Ensign, Mar. 1971, 16).

Эхлэл 28:10–22-д бичсэн ямар өөр үг, хэллэг нь Иаковын туршлага ба ариун сүмийн адислал хоёрын хоорондын холбоог танд харуулж байна вэ? Эдгээр шүлгийг унших үедээ хийсэн гэрээнийхээ талаар бодоход танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Эхлэл 29:1–18-ыг уншаад, Иаков Рахелтай гэрлэсэн нь Бурханы Иаковтай Бетел дээр шинэчилсэн гэрээнд хэр чухал байсныг эргэцүүлэн бод (“Бурханы өргөө”; Эхлэл 28:10–19-ийг үзнэ үү). Та Эхлэл 29–33 дээрээс Иаковын амьдралын талаар үргэлжлүүлэн уншихдаа энэ туршлагыг санаарай. Их Эзэний өргөө хэрхэн таныг Бурханд илүү ойртуулсан бэ?

Юүн Хуан Чой, “Эргэн тойрноо бус, дээшээ харагтун!2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78-ыг үзнэ үү.

Эхлэл 29:31–35; 30:1–24

Сорилттой тулгарсан үед ч Их Эзэн намайг мартдаггүй.

Рахел, Леа нар биднийхээс тэс өөр цаг үе, соёлд амьдарч байсан ч тэдний мэдэрч байсан зарим мэдрэмжийг бид бүгд ойлгож чадна. Эхлэл 29:31–35 ба 30:1–24-ийг уншиж байхдаа Рахел, Леа хоёрт хандсан Бурханы нигүүлслийг дүрсэлж буй үг, хэллэгийг хайж ол. Бурхан хэрхэн “[таны] зовлон зүдүүрийг харж” мөн таныг “дурсан санасныг” тунгаан бод (Эхлэл 29:32; 30:22).

Бурхан биднийг сонсдог ч гэсэн Өөрийн мэргэн ухаанаар бидний хүссэн зүйлийг тэр болгон өгдөггүй гэдгийг санах нь бас чухал юм. Ахлагч Брүк П.Хэйлсийн “Залбирлын хариу” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10) хэлсэн үгийг судлан, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хариу өгөх өөр өөр арга замын талаар олж мэдэхийг бод.

Энэ түүхийн өв соёлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Хуучин Гэрээний суралцагчийн гарын авлага: Эхлэл–2 Самуел, (2003 он), 86–88-ыг үзнэ үү.

Зураг
Иаков, Есав хоёр тэврэлдэж байгаа нь

Иаков, Есав хоёр тэврэлдэж байгаа нь уран зураг, Робэрт T.Баррэтт

Эхлэл 32–33

Аврагч бидэнд гэр бүл дэх зөрчлөө даван туулахад тусалж чадна.

Иаков Канаанд буцаж ирэхдээ Есав түүнийг хэрхэн хүлээж авах бол хэмээн “ихэд айж, сэтгэлийн дарамтад орсон” (Эхлэл 32:7) байлаа. Иаков Есавтай нүүр тулан уулзах үедээ мэдэрч байсан мэдрэмжийн талаар Эхлэл 32–33-аас уншиж байхдаа та өөрийнхөө гэр бүлийн харилцааг, магадгүй эдгэрэлт хэрэгтэй нэгний талаар эргэцүүлж бодож болно. Энэхүү түүх нь хэн нэгэнд хүрч туслахад тань таныг урамшуулж болно. Эдгээр асуулт нь таныг уншихад туслах болно. Үүнд:

  • Иаков Есавтай уулзахаар хэрхэн бэлтгэсэн бэ?

  • Эхлэл 32:9–12-т байгаа Иаковын залбирлын юу нь та нарын анхаарлыг татсан бэ?

  • Та нар Есавын жишээнээс уучилж өршөөх талаар юу суралцаж болох вэ?

  • Гэр бүлийн харилцааг сайжруулахад Аврагч бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Түүнчлэн Лук 15:11–32; Жэффри Р.Холландын “Эвлэрлийн тохинуулал,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74-ийг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Эхлэл 28–33.Иаков ба түүний гэр бүл” (Хуучин Гэрээний түүхүүд дэх)-ийг ашиглан эдгээр бүлэгт болж буй үйл явдлыг ойлгоход хүүхдүүдэд тусал. Гэр бүлийн гишүүд зураг тус бүр дээр түр зогсоод гэрлэлт, гэрээнүүд, ажил, өршөөлийн ач холбогдлын талаар юу зааж байгааг тодорхойлж болох юм.

Эхлэл 28:10–22.Та шат ашиглан (эсвэл шатны зургийг үзүүлээд) гэрээнүүд нь хэрхэн шаттай адил болох талаар ярилцаж болно. Бид ямар ямар гэрээ хийсэн бэ? Эдгээр нь хэрхэн биднийг Бурханд ойртуулдаг вэ? Гэр бүлийн гишүүд Эхлэл 28:10–22-т дүрсэлсэн Иаковын зүүдийг зурахдаа дуртай байж болно.

Nearer, My God, to Thee” (Hymns, д.100) дуулал нь Иаковын зүүдээр илчлэгдэн бичигдсэн. Танай гэр бүл энэ дууг дуулж, бадаг бүр нь юу заадаг талаар ярилцаж болно.

Эхлэл 32:24–32.Танай гэр бүлд бөх барилдах дуртай хүн байж магадгүй юм. “Барилдах” гэдэг үг яагаад Их Эзэнээс адислал хүсэхийг тодорхойлох сайн арга зам бэ? Инос 1:1–5; Aлма 8:9–10 “Бурханы өмнө … тэмцэлдсэн” гэдэг нь ямар утгатай болох талаар юуг санал болгож байна вэ?

Эхлэл 33:1–12.Олон жилийн туршид бие биедээ дургүй байсан Иаков, Есав хоёр дахин уулзав. Хэрэв Иаков, Есав нар өнөөдөр бидэнтэй ярилцаж чадвал гэр бүлд маргаан гарахад бидэнд туслахын тулд тэд юу хэлэх бол?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгосон дуу: “Dearest Children, God Is Near You,” Hymns, д. 96.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Есүс Христийг эрж хай. Хуучин Гэрээ нь өөрийн түүх болон бэлгэдлүүдээр дамжуулан Есүс Христийн талаар гэрчилдэг. Аврагчийн талаар заадаг ба таны хувьд онцгой ач холбогдолтой шүлгүүдийг онцолж эсвэл тэмдэглэж болно.

Зураг
Иаков шатан дээр тэнгэр элчүүдийг зүүдэлж байгаа нь

Бетел дэх Иаковын зүүд Ж.Кэн Спэнсэр

Хэвлэх