“3-р сарын 14–20. Эхлэл 42–50: ‘Бурхан түүнийг сайнаар эргүүлсэн юм,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“3-р сарын 14–20. Эхлэл 42–50,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
3-р сарын 14–20
Эхлэл 42–50
“Бурхан түүнийг сайнаар эргүүлсэн юм”
Судруудыг унших нь сүнсийг урьдаг. Уншиж буй зүйлтэй тань шууд хамааралгүй байсан ч та уншиж байхдаа Түүний өдөөлтийг сонс.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Иосефыг ах нар нь Египетэд худалдсанаас хойш 22 орчим жил болжээ. Тэрээр хуурамчаар гүтгэгдэж, шоронд хоригдох зэрэг олон сорилтыг туулсан. Эцэст нь Иосеф ах нартайгаа дахин уулзах үедээ бүх Египетийн захирагч буюу Фараоны дараах хоёр дахь удирдах эрх мэдэлтэй хүн болсон байв. Иосеф тэднээс амархан өшөөгөө авч, өөрт нь юу хийснийг нь бодож болох байсан бөгөөд энэ бүхэн ойлгомжтой санагдах байх. Тэгсэн ч Иосеф ах нараа өршөөсөн. Үүгээр ч зогсохгүй, тэрээр өөрийн зовлон зүдүүрийн бурханлаг зорилгыг олж харахад нь тэдэнд тусалсан. Энэ бүхэн “эцгийнхээ бүх гэр бүлийг” (Эхлэл 47:12) өлсгөлөнгөөс аврах боломжийг түүнд өгсөн учраас “Бурхан түүнийг сайнаар эргүүлсэн юм” (Эхлэл 50:20) хэмээн тэр тэдэнд хэлсэн.
Иосефын амьдрал олон талаараа Есүс Христийн амьдралтай төстэй юм. Бидний нүгэл Түүнд маш их зовлон шаналал авчирсан ч Аврагч бидэнд өршөөлийг санал болгон, өлсгөлөнгөөс хамаагүй муу байх бидний хувь тавилангаас биднийг чөлөөлсөн. Бидэнд өршөөх, өршөөгдөх аль нь ч тулгарлаа гэсэн зарим үед хоёулаа тулгарсан ч Иосефын үлгэр жишээ нь эдгээх, эвлэрүүлэхийн жинхэнэ эх үүсвэр болох Аврагч руу биднийг чиглүүлдэг.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
“Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ”
Та Иосефын талаар уншиж байхдаа түүний түүх болон Есүс Христийн цагаатгагч тохинуулал хоёрын хооронд ямар нэгэн ижил төстэй зүйл байгааг анзаарч байсан уу? Иосефын гэр бүл дэх үүрэг нь хэрхэн Бурханы гэр бүл дэх Аврагчийн үүрэгтэй адил байгааг та тунгаан бодож болно. Иосефын туршлага ба “[биднийг] агуу авралаар аврахаар” илгээгдсэн Аврагчийн тохинууллын хооронд ямар ижил төстэй зүйлсийг та олж харсан бэ?? (“Эхлэл 45:7.
Уучлал эдгэрэлтийг авчирдаг
Иосефын ах нарынхаа өөрт нь хийсэн аймшигт зүйлсийг уучилсан талаар унших нь одоо таны уучлах гэж хичээж байгаа хүнийхээ талаар бодоход хүргэж болох юм. Эсвэл өршөөлийн хүнд сорилт таны ирээдүйд тохиолдож магадгүй. Аль ч тохиолдолд энэ нь Иосеф яагаад өршөөх боломжтой байсныг эргэцүүлэн бодоход тус болох юм. Эхлэл 45; 50:15–21 бүлгээс Иосефын зан чанар, хандлагын талаар ямар зүйлийг та олж мэдсэн бэ? Түүний туршлага илүү өршөөнгүй байхад нь түүнд хэрхэн нөлөөлсөн бэ? Аврагчийн туслалцаатайгаар та хэрхэн илүү өршөөнгүй болох талаар Иосефын жишээ бидэнд юуг харуулж байна вэ?
Иосефын өршөөлийн ачаар түүний гэр бүлд ирсэн адислалуудыг мөн анзаараарай. Өршөөлөөс та ямар ямар адислалыг харж байсан бэ? Таныг гомдоосон хэн нэгэнтэй холбоо тогтоох хэрэгтэй гэсэн бодол төрж байсан уу?
Мөн Эхлэл 33:1–4; Сургаал ба Гэрээ 64:9–11-ийг үзнэ үү; Ларри Ж.Эко Хок, “Эзэн уучилсны адил та нар ч бас уучил,” Liahona, May 2018, 15–16.
Иаковын адислал дахь бэлгэдэл юу гэсэн утгатай вэ?
Иаковын хойч үеийнхэндээ өгсөн адислалууд нь тодорхой дүрслэл агуулсан байдаг боловч зарим уншигчид ойлгоход хэцүү байж магадгүй юм. Аз болоход, сэргээгдсэн сайн мэдээ бидэнд зарим нэг нэмэлт ойлголтыг өгдөг. Та Эхлэл 49:22–26 дээр буй Иосефын адислалын тухай уншихдаа дараах шүлгүүдийг ч бас уншаад эдгээр нь ямар ойлголт өгч байгааг хараарай: 1 Нифай 15:12; 2 Нифай 3:4–5; Иаков 2:25; Сургаал ба Гэрээ 50:44.
Эхлэл 49:8–12 дээрх Иудагийн адислалын тухай уншихдаа Давид хаан, Есүс Христ хоёр хоёулаа Иудагийн үр удам гэдгийг санаарай. Эдгээр шүлэг дээрх ямар үг, хэллэг та нарт Аврагчын талаар сануулж байна вэ? Иудагийн адислалын талаар суралцаж байхдаа, Илчлэл 5:5–6, 9; 1 Нифай 15:14–15; Сургаал ба Гэрээ 45:59; 133:46–50-ийг мөн унших нь тустай байж болно.
Хэрэв та Иаковын хөвгүүд, тэдний үр удам болох Израилын овгуудын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дээр тус бүрд нь тэмдэглэл оруулсан байдаг.
Эхлэл 50:24–25; Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 50:24–38 (Библийн хавсралт)
“Их Эзэн Бурхан минь тэр үзмэрчийг тодруулах болно.”
Иосефын зүүднүүд (Эхлэл 37:5–11-ийг үзнэ үү) ба бусдын зүүдний тайллаар дамжуулан (Эхлэл 37:5–11-ийг үзнэ үү) Их Эзэн ирээдүйд хэдэн өдөр, жилээр тохиолдох зүйлсийг илчилсэн. Их Эзэн мөн ирэх зуунд юу болохыг Иосефт илчилсэн. Ялангуяа, Мосе, Иосеф Смит хоёрын бошиглолын тохинууллын талаар тэр мэдэж авсан. Та Иосефын үгсийг Эхлэл 50:24–25 мөн Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 50:24–38 (Библийн хавсралт дахь) дээрээс уншиж байхдаа эдгээр зүйлийг мэдсэн нь Иосефыг болон Израилын хөвгүүдийг хэрхэн адисалсан тухай өөрөөсөө асуугаарай. Их Эзэн энэ илчлэлтийг Иосеф Смитээр дамжуулан сэргээх нь яагаад чухал байсан гэж та бодож байна вэ? (мөн 2 Нифай 3-ыг үзнэ үү).
Иосеф Смитийн орчуулгын Эхлэл 50:27–28, 30–33 дээрх бошиглолуудыг Иосеф Смит хэрхэн гүйцэлдүүлсэн бэ? (Сургаал ба Гэрээ 1:17–23; 20:7–12; 39:11; 135:3-ыг үзнэ үү).
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Эхлэл 42–46.Танай гэр бүлийнхэнд Иосеф ах нартайгаа дахин уулзаж байгаа түүхийг жүжигчлэн тоглох нь зугаатай санагдаж болох юм. (“Иосеф ба өлсгөлөн,” Хуучин Гэрээний түүхүүд тус болж болно.) Хүсвэл хувцас, хэрэглэл ашиглаж, цагаа сайхан өнгөрүүлээрэй. Гэр бүлийн гишүүдээ эдгээр дүрийнхээ сэтгэл хөдлөл, хэтийн төлөвийг ойлгохыг хичээхэд урамшуул. Та ялангуяа Иосефын ах нараа гэсэн мэдрэмж дээр болон тэднийг уучлахад ах нар нь юу мэдэрч байсан дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байж магадгүй. Энэ нь өршөөл хэрхэн гэр бүлийг тань адисалж болох тухай ярилцлага руу хөтөлж болох юм.
Иосеф олон жилийн дараа ах нартайгаа дахин уулзахад тэдэнтэй хамгийн сүүлд уулзсанаас хойш тэд өөрчлөгдсөн гэдгээ хэрхэн харуулсан бэ? Тэдний туршлагаас бид наманчлалын талаар юу мэдэж авч болох вэ?
-
Эхлэл 45:3–11; 50:19–21Египет дэх туршлага нь хэцүү байсан ч “Бурхан түүнийг сайнаар эргүүлсэн юм” (Эхлэл 50:20) гэдгийг Иосеф олж харсан. Бурханы адислал болгож хувиргасан аливаа бэрхшээлийг танай гэр бүл үзэж туулсан уу?
Бэрхшээлийн үед Бурханы сайн сайхны тухай ( “Бат бөх суурь” [Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 6]) дууллууд нь энэхүү ярилцлагыг илүү ач холбогдолтой болгож чадна. Иосефын туршлагын талаарх ямар ямар нарийн ширийн зүйл нь энэ дууллын заадаг зүйлийг жишээ болгон харуулж байна вэ?
-
Эхлэл 49:9–11, 24–25.Есүс Христийн үүрэг, тохинууллын талаар бидэнд заадаг эдгээр шүлгээс бид юуг олж мэдэж болох вэ? (Эдгээр шүлгийн үг хэллэгийг ойлгоход туслах “Хувийн судар судлах санаанууд” материал дээрх Эхлэл 49-ийн тухай материалыг үзнэ үү.)
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.
Санал болгох дуу: “Бат бөх суурь,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д.6.