Хуучин Гэрээ 2022
3-р сарын 14–20. Эхлэл 42–50: “Бурхан сайнаар эргүүлсэн юм”


“3-р сарын 14–20. Эхлэл 42–50: ‘Бурхан сайнаар эргүүлсэн юм,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“3-р сарын 14–20. Эхлэл 42–50,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Египетийн Иосеф

Египетийн Иосефын зураг, Робэрт Т.Баррэтт

3-р сарын 14–20

Эхлэл 42–50

“Бурхан сайнаар эргүүлсэн юм”

Зааж буй судруудаа төдийгүй хүүхдүүдээ таньж мэдэх нь чухал. Аль алиных нь талаар тунгаан бодож, залбирах цаг гарга.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Эхлэл 42–50 дээрх түүх нь өнгөрсөн долоо хоногийн хичээлээр авч үзсэн Эхлэл 37–41 дээрх түүхийн үргэлжлэл тул хичээлийн эхэнд цаг гарган, Хүүхдийн хэсэгт болон гэртээ сурсан зүйлээ хуваалцах зэрэг Иосефын талаар санаж буй зүйлээ хуваалцах боломж хүүхдүүдэд олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Эхлэл 45:4–15

Би гэр бүлийнхэндээ хайраа харуулж чадна.

Бага насны хүүхдүүдэд зориулан энэ түүхийн Иосефын гэр бүлийнхэндээ хайраа үзүүлсэн хэсгүүдийг онцолж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф ба өлсгөлөн” (Хуучин Гэрээний түүхүүд) дэх эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дахь зургийг ашиглан, Иосеф ах нартайгаа ахин уулзсан түүхийг хүүхдүүдэд ярьж өг. Иосеф ах нартаа хэрхэн хайраа хариулсныг онцол.

  • Эхлэл 45:4–15-аас Иосефын гэр бүлийнхэндээ хайраа харуулахын тулд хийсэн зүйлсийг дүрсэлсэн хэллэгийг унш. Шүлгүүдэд дүрсэлсэн зүйлсийг хийж үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд гэр бүлийн нэг гишүүнээс “Надад ойрт” (4-р шүлэг) гэж хэлж эсвэл түүнд хоол өгч (11-р шүлэг) байгаа дүр үзүүлж болно.

  • Бие биенээ хайрлаач” (Хүүхдийн дууны ном,74) зэрэг хайрын тухай дууг хамтдаа дуул. Хүүхдүүдийг гараа хүрээлж зураад, гэр бүлийнхэндээ хайраа харуулахын тулд хийж болох ямар нэгэн зүйлийг хүрээн дотроо бичихэд нь тусал.

Эхлэл 48:8–9

Санваарын адислалууд надад тусалдаг.

Иаков өөрийн хөвгүүд, ач хүү нараа адисалсан (Эхлэл 48–49-ийг үзнэ үү). Өнөөдөр тайтгаруулан, эдгээж, удирдан залж, сүнслэг хүч өгдөг санваарын адислалуудаас бид хүртэх боломжтой.

Адислал хүртэж буй хөвгүүн

Бид санваар атгадаг хүнээс адислал хүртэж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иаков өөрийн хөвгүүд, ач хүү нараа адисалж байгаа эсвэл санваарын адислалын өөр зургийг хүүхдүүдэд үзүүл (энэ тойм дээрх болон Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 12-ыг үзнэ үү). Зураг дээр юу болж байгааг хүүхдүүдээр дүрслүүл.

  • Эхлэл 48:8–9-ийг хүүхдүүдэд уншиж өг. Иаков хэмээн нэрлэгддэг Израил нь Иосефын аав байсан ба тэрээр Иосефын хүүхдүүдэд адислал өгөхийг хүссэн гэдгийг тайлбарла. Хэрэв хүүхдүүдээс хэн нэг нь санваарын адислал хүртэж байсан бол туршлагаасаа ярихад тэднийг урь. Эсвэл өөрийн туршлагаас хуваалц.

  • Санваарын адислал хүсэж болох шалтгаануудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Мөн аав, өвөө эсвэл тохинуулагч ах гэх мэт адислал авахыг хүсэж болох санваартнуудыг нэрлэхэд тэдэнд тусал.

Эхлэл 50:15–21

Би уучилж чадна.

Иосеф ах нараа уучилсан жишээнээс уучилж өршөөх талаар хүүхдүүд юу мэдэж авч болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан Иосефын ах нар түүнд эелдэг бус байсныг санахад хүүхдүүдэд тусал. Эхлэл 50:17-г хүүхдүүдэд уншаад, ах нар нь хийсэн зүйлдээ харамсаж, Иосефийг өөрсдийг нь уучлаасай хэмээн хүссэнийг онцол. Иосеф ах нараа уучилсан, тэдэнд одоо уурлахгүй байгааг харуулахын тулд 21-шүлгийг унш.

  • Эцэг минь гуйя, надад туслаач” (Хүүхдийн дууны ном, 52) дууг хамтдаа дуул. Уучлах талаар дуулахдаа үйл ажиллагааны хуудсан дээрх Иосефын зураг руу заахад хүүхдүүдийг урь. Наманчлах талаар дуулахдаа ах нар руу заахад тэднийг урь.

  • Хэн нэгнийг уучлах хэрэгтэй нөхцөл байдлын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэр хүнд уучилснаа харуулахын тулд юу хэлж, хийж болох талаар дадлага хийхэд хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Эхлэл 42–44; 45:1–15

Уучлал амар амгаланг авчирдаг.

Иосефын ах нар түүнд муу муухай зүйл хийсэн. Гэсэн хэдий ч Иосеф тэднийг уучилж, гэр бүлдээ амар амгаланг авчирсан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Эхлэл 42–44 дээрх хэсгийг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Тэднийг ийн үзүүлж байх үеэр ах нараа дахин харахад Иосефт ямар байсан эсвэл ах нар нь эцэс сүүлд нь Иосефыг танихад тэдэнд ямар байсан талаар бодохыг тэднээс хүс.

  • Хэн нэгнийг уучлах гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг хүүхдүүдээс асуу. Хэн нэгнийг уучлахад Христийнхтэй адил хайраар түүнд хандах ордгийг ойлгоход тэдэнд тусал. Иосеф ах нараа уучилсан түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс эсвэл хүүхдүүдтэй хамт Эхлэл 45:1–15 дахь шүлгүүдийг унш. Иосеф ах нараа уучилснаа харуулахын тулд юу хийж, хэлсэн бэ? Бусад хүн уучлахыг биднээс хүсэхэд бид юу хэлж, хийж болох вэ?

  • Хэн нэгнийг уучилж байсан эсвэл хэн нэгэн тэднийг уучилж байсан үеийнхээ талаар бодохыг хүүхдүүдээс хүс. Бодох цаг гаргаж өгөхийн тулд өөрийн туршлагаас хуваалцан, уучилснаар хүлээн авсан адислалуудынхаа талаар гэрчил. Хэрэв хүсвэл туршлагаасаа хуваалцах боломж хүүхдүүдэд олго. Тэдэнд ямар мэдрэмж төрж байсан бэ? Бид Аврагчийн жишээнээс уучлах талаар юу сурч болох вэ? (Лук 23:33–34-ийг үзнэ үү).

Эхлэл 45:5–11

Тэнгэрлэг Эцэг намайг аврахын тулд Есүс Христийг илгээсэн.

Гэр бүлээ өлсгөлөнгөөс аварсан Иосефын түүх нь биднийг нүгэл, үхлээс аварсан Есүс Христийн талаар бидэнд заадаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт Иосеф болон Есүс Христ гэж бич. Дараах хос судруудыг судлаад, Иосеф, Есүс хоёрын хооронд буй ижил төстэй зүйлийг самбарт бичихэд нь хүүхдүүдэд тусал: Эхлэл 37:3 болон Матай 3:17; Эхлэл 37:26–28 болон Матай 26:14–16; Эхлэл 45:5–7 болон Лук 4:18; Эхлэл 47:12 болон Иохан 6:35.

  • Хэн нэгнийг аврах, тэдэнд туслах гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг хүүхдүүдээс асуу. Хэрэв тэдний дунд аюулаас аврагдаж эсвэл аюултай нөхцөлөөс гарахад тусламж авч байсан хүн байвал тэднийг хуваалцахад урь. Иосеф ах нараа хэрхэн аварсан бэ? (Эхлэл 42:1–3; 45:5–7-г үзнэ үү). Аврагчийн зургийг үзүүл. Есүс биднийг хэрхэн аварсан бэ?

Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50:27–33-ыг унш (Bible appendix).

Тэнгэрлэг Эцэг бидний энэ цаг үед бошиглогч байхаар Иосеф Смитийг бэлтгэсэн.

Египетийн Иосеф олон мянган жилийн өмнөөс Их Эзэн хожмын өдрүүдэд гайхамшигт ажил хийлгүүлэхээр Иосеф Смитийг дуудна гэдгийг харсан. Их Эзэн биднийг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан хэрхэн адисалсан талаар хүүхдүүдэд заа.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смитийн талаар дүрсэлсэн сэжүүрүүд хүүхдүүдэд өгөөд, хэнийг дүрсэлснийг таахад тэднийг урь. Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50:27–33 (Bible appendix)-аас “тэр бидэнд гэрээнүүдийг заасан” (28-р шүлгийг үзнэ үү), “тэр бидэнд Их Эзэний үгийг өгсөн” ( 30-р шүлгийг үзнэ үү) мөн “тэр аавынхаа нэрээр нэрлэгдсэн байв” (33-р шүлгийгүзнэ үү) гэх мэт сэжүүрийг багтаа. Хүүхдүүдийг зөв хариулж дууссаны дараа эдгээр шүлгээс сэжүүр олоход тэднийг урь. Египет дэх Иосефын бошиглолоос бид Иосеф Смитийн талаар өөр юу олж мэдсэн бэ?

  • Иосеф Смитийн хийсэн эсвэл заасан чухал зүйлсийг харуулсан зургуудыг үзүүл (жишээлбэл, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 89–95, 97, 98, 117, 118-ыг үзнэ үү). Иосеф Смитийн ачаар хүлээн авсан адислалуудынхаа талаар бодоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, Есүс Христэд илүү ойр болоход маань түүний ажил хэрхэн бидэнд тусалсан бэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсаа гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэд үүнийг Иосефын болон ах нарынх нь түүхийг авч үзэхдээ мөн гэр бүлээ хайрлаж уучлахын ач холбогдлыг ярилцахдаа ашиглаж болно.

Заах чадвараа сайжруулах

Есүс Христийн тухай гэрчил. Хэдийгээр Хуучин Гэрээнд Есүс Христийн нэрийг дурддагүй ч энд өөр нэрээр Түүнийг дурдсан байдаг ба Түүний талаар бэлгэ тэмдэг, түүхээр гэрчилсэн байдаг. Судраас унших болгондоо Аврагчийн тухай үнэнүүдийг хайж олж байхад нь хүүхдүүдэд тусал.