“11-р сарын 14–20. Амос; Обадиа: “Хай Эзэнийг, тэгвэл амьд үлдэнэ,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“11-р сарын 14–20. Амос; Обадиа,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
11-р сарын 14–20
Амос; Обадиа
“Хай Эзэнийг, тэгвэл амьд үлдэнэ”
Ариун Сүнс нь зөвхөн танд зориулсан Бурханы үгс доторх захиаст таны оюун санаа, зүрх сэтгэлийг нээдэг. Их Эзэн энэ долоо хоногт юуг сурч мэдээсэй хэмээн танаас хүсэж байна гэж та бодож байна вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Бурхан Абрахамын үр удмыг Өөрийн гэрээт хүмүүс болгон сонгосон бөгөөд ингэснээр тэд бүх хүнд “ерөөгдөх” (Эхлэл 12:2–3-ыг үзнэ үү) байв. Гэвч Амосыг тохинуулж байх үед гэрээт хүмүүсийн ихэнх нь ядуусыг дарлаж, бошиглогчдыг үл ойшоон, шүтлэг бишрэл нь хоосон, утга учиргүй болсон байв (Амос 2:6–16-г үзнэ үү). Тэднийг хүрээлсэн улс үндэстнүүд мөн л гэм нүглээр дүүрэн (Амос 1; 2:1–5-ыг үзнэ үү) байсан ч энэ нь Бурханы хүмүүсийг зөвтгөх шалтгаан хэзээ ч байгаагүй юм (Амос 3:2-ыг үзнэ үү). Тиймээс Бурхан Амос нэртэй Иудагийн хоньчныг Израилын хаант улсад наманчлалыг номлуулахаар илгээжээ. Хожим нь Иудагийн хаант улс устаж үгүй болсон ч Их Эзэн Өөрийн хүмүүсийг дахин цуглуулж, адислах болно хэмээн бошиглогч Обадиагаар дамжуулан тунхагласан. Их Эзэнээс төөрөлдөж холдсон ч гэрээт хүмүүс үүрд орхигдохгүй хэмээн хоёр бошиглогч хоёулаа гэрчилсэн юм. Бурханыг Өөрийн нууцыг зарц нартаа буюу бошиглогчдод (Амос 3:7-г хар) илчлэх үед бид үүнийг нь Тэр биднийг Өөртэй нь байгуулсан гэрээнийхээ дагуу амьдрахад туслахыг хүссэн хэвээр байгаагаа бэлгэдэж байна гэж хүлээн авч болно.
Обадиа, Амос номуудын талаар илүү мэдээлэл авах бол Bible Dictionary дахь “Amos,” “Obadiah”-г үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан үнэнийг илчилдэг.
Амос 3:3–6-д бошиглогч Амос арслан агнах олзоо олохдоо архирдаг; урхинд өгөөш тавьсан учраас шувуу урхинд ордог зэрэг шалтгаан, үр дагаврын хэд хэдэн жишээг өгсөн байдаг. (Иосеф Смитийн Орчуулгын 6-р шүлэгт “хийсэн” гэдэг үгийг “мэдсэн” болгон өөрчилснийг анхаарна уу [Амос 3:6, зүүлт тайлбар b]-д.) 7–8-р шүлэгт Амос энэхүү шалтгаан, үр дагаврыг бошиглогчид дээр ашиглажээ. Юу бошиглогчдыг бошиглоход хүргэдэг вэ? Амос 7:10–15-ыг уншсанаар та бошиглогчдын талаар өөр юуг мэдэж авсан бэ? Их Эзэн өнөөг хүртэл “зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илч[илдэгт]” яагаад талархдагаа тунгаан бодно уу (Амос 3:7). Энэхүү үнэн Бурханы талаар танд юуг харуулж байна вэ?
Мөн Сургаал ба Гэрээ 1:38; 21:4–8; 35:13–14-ийг үзнэ үү.
“Хай Эзэнийг, тэгвэл амьд үлдэнэ.”
Та Амос 4:6–13-ыг уншиж байхдаа, Бурханы Израилын ард түмэнд илгээсэн шийтгэлийг анзаарна уу. Энэ бүх үйл явдал бүрийн дараа юу болоосой хэмээн Их Эзэн найдаж байсан талаар эдгээр шүлэгт юу хэлсэн байна вэ? (мөн Хиламан 12:3-ыг үзнэ үү). Саяхан тулгарсан нэг сорилтынхоо талаар бод. Энэхүү сорилтыг Бурхан танд илгээгээгүй байсан ч энэ нь Түүнийг эрэлхийлэх боломжийг хэрхэн олгосныг тунгаан бод.
Амос 5:4, 14–15-ыг уншаад, сорилт бэрхшээлтэй тулгарахдаа ч Их Эзэнийг эрэлхийлэхэд Тэр танд хэрхэн “нигүүлсэнгүй” (15-р шүлэг) хандсаныг тунгаан бодоорой.
Мөн Доналд Л. Холлстромын “Их Эзэндээ ханд” хэлсэн үгийг Ensign, May 2010, 78–80 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88–90-ээс үзнэ үү.
Их Эзэний үгс сүнслэг өлсгөлөн, цангааг тайлдаг.
Бидний хүн нэг бүр сүнслэг байдлын хувьд өлсөж, цангаж болох ч бид “тэнгисээс тэнгис уруу гэлдрэх” (Амос 8:12) шаардлагагүй. Тэрхүү сүнслэг өлсгөлөнг юу дарахыг бид мэдэх бөгөөд Их Эзэний үгээр хангалттай адислагдсан билээ. Та Aмос 8:11–12-ыг уншиж байхдаа, Бурханы үггүйгээр амьдрахыг өлсгөлөнтэй харьцуулах нь яагаад оновчтой зүйрлэл болохыг бодоорой. Матай 5:6; Иохан 6:26–35; 2 Нифай 9:50–51; 32:3; Инос 1:4–8-аас та ямар ямар нэмэлт ойлголт олж авсан бэ?
Мөн Jeffrey R. Holland, “He Hath Filled the Hungry with Good Things,” Ensign, Nov. 1997, 64–66; Gospel Topics, “Apostasy,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
“Сион уулан дээрх … аврагчид” гэж хэн бэ?
Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли “Сион уулан дээрх аврагчид” гэдэг үгийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилтай холбон ийн тайлбарласан: “[Ариун сүмд] бид жинхэнэ утгаараа Сион уулан дээрх аврагчид болдог. Энэ нь юу гэсэн үг вэ? Гэтэлгэгч бүх хүн төрөлхтний өмнөөс амиа золиосолсноор бидний Аврагч болсны адил бид ч гэсэн багахан хэмжээгээр ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ажилд оролцохдоо дэлхий дээр байгаа хүмүүс өөрсдийнх нь өмнөөс ямар нэгэн зүйл хийхээс нааш ахиж дэвших боломжгүй нас барсан хүмүүсийн аврагчид нь болдог” (“Closing Remarks,” Ensign эсвэл Liahona, Nov. 2004, 105).
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Aмос 3:7.Та Сүмийн ерөнхийлөгчийн сүүлд өгсөн хэд хэдэн захиасыг уншаад, Их Эзэн түүгээр дамжуулан танай гэр бүлд юуг илчилж байгааг ярилцаарай. Сүмийг удирддаг бошиглогч байх нь яагаад чухал вэ? Түүнийг жинхэнэ бошиглогч гэдгийг бид хэрхэн мэдэх вэ? Бид түүний зөвлөгөөг дагахын тулд юу хийж байна вэ?
-
Aмос 5:4Танай гэр бүл энэ шүлгийг бичсэн, гэртээ өлгөх зурагт хуудсыг хийж болох юм. Их Эзэнийг эрэлхийлэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бид Түүнийг хэрхэн эрэлхийлдэг вэ? Ингэснээрээ бид ямар ямар адислал хүлээн авдаг вэ? Та гэр бүлийнхээ гишүүдийг Матай 7:7–8; Ифер 12:41; Сургаал ба Гэрээ 88:63 зэрэг Их Эзэнийг эрэлхийлэх тухай заадаг судрын өөр хэсгүүдийг хуваалцаж, ярилцахад урьж болох юм.
-
Aмос 8:11–12.Хүүхдүүдэд эдгээр шүлгийн үгэнд тохирсон үйлдэл хийх нь сонирхолтой санагдаж магадгүй. Бидний бие махбод өлсөж, цангахад бид яадаг вэ? Бидний сүнс өлсөж, цангахад бид яадаг вэ? Та мөн “The Great Apostasy” видеог (ChurchofJesusChrist.org) үзээд, сайн мэдээний Сэргээлт хэрхэн бидний сүнслэг өлсгөлөнг дардаг талаар ярилцаж болно.
-
Обадиа 1:21.“Сион уулан дээрх … аврагчид” болно гэдэг нь ямар утга илэрхийлж байж болох вэ? (Байж болох нэг тайлбарыг харахын тулд ерөнхийлөгч Гордон Б. Хинклигийн “Ideas for Personal Scripture Study”-д хэлсэн мэдэгдлийг үзнэ үү.) Өвөг дээдсийн хэнд нь авралын ёслолууд хэрэгтэй вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 36.