Хуучин Гэрээ 2022
10-р сарын 31-ээс 11-р сарын 6. Даниел 1–6: “Ингэж аварч чадах өөр бурхан байхгүй”


“10-р сарын 31-ээс 11-р сарын 6. Даниел 1–6: “Ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“10-р сарын 31-ээс 11-р сарын 6. Даниел 1–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Хааны зүүдийг тайлж буй Даниел

Даниел Небухаднезарын зүүдийг тайлсан нь, Грант Ромнэй Клаусон

10-р сарын 31-ээс 11-р сарын 6

Даниел 1–6

“Ингэж аварч чадах өөр бурхан байхгүй”

Ахлагч Ричард Г. Скотт сүнсний өдөөлтийг бичиж тэмдэглэх нь “Бурханы харилцаа бидэнд хэчнээн ариун болохыг харуулдаг. Ийн тэмдэглэж авах нь уг илэрхийлэлтийг санах чадварыг маань нэмэгдүүлдэг” гэж тайлбарласан (“Хувийн амьдралдаа илчлэлт, сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ,” Ensign, May 2012, 46 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хэн ч таныг Есүс Христэд итгэх итгэлээс тань болж дүрэлзсэн галт зуух эсвэл арслангийн нүхэнд хаяна гэж сүрдүүлэхгүй байх. Гэхдээ бидний хэн нь ч итгэл үнэмшлийн сорилтод орохгүйгээр энэ амьдралыг туулах боломжгүй. Бид Вавилоны хүчирхэг эзэнт гүрэнд цэл залуугаараа олзлогдсон Даниел, Шадрах, Мешах, Абеднего зэрэг хүмүүсийн жишээнээс суралцаж болно (2 Хаад 24:10–16-г үзнэ үү). Энэ залуус өөр үнэт зүйлс бүхий харийн соёлоор хүрээлэгдсэн байсан ба өөрсдийн шашин шүтлэг, зөв зохистой уламжлалаа орхих томоохон сорилттой тулгарчээ. Гэхдээ тэд гэрээндээ үнэнч хэвээр үлдсэн юм. Иосеф Египетэд, Естер Перст, Даниел болон түүний нөхөд Вавилонд Бурханд итгэх итгэлээ авч үлдэж чадсан шиг Бурхан өнөө үед ч гэсэн итгэгчдийг сүнслэгээр өдөөсөн гайхамшгуудыг өгсөөр байгаа.

Тэд итгэлдээ ийм үнэнч хэвээр үлдэх хүчийг хэрхэн олсон бэ? Тэд Бурханы бид бүгдээс хийгээсэй хэмээн хүсдэг залбирах, мацаг барих, сайн найз нөхөд сонгох, Бурханд итгэх, бусдад гэрэл нь байх зэрэг жижиг бөгөөд энгийн зүйлсийг хийсэн. Бид эдгээр жижиг бөгөөд энгийн зүйлийг хийснээр хүчирхэгжиж, өөрсдийн амьдралд тулгарах арслан, дүрэлзсэн галт зуухтай итгэлтэйгээр нүүр тулж чадах болно.

Даниел номын тоймыг Bible Dictionary дэх “Daniel, bookof”-оос уншина уу.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Даниел 1; 3; 6

Би итгэл үнэмшлээ тавьснаар Их Эзэнд итгэж чадсан.

Энэ утгаараа бид бүгд Вавилонд амьдарч байна. Биднийг тойрон хүрээлж буй дэлхий ертөнц бидний Есүс Христэд итгэх итгэл үнэмшилд эргэлзээ төрүүлэх болон бидний тогтоосон дүрэм журмыг эвдэх олон оролдлогоор дүүрэн байдаг. Та Даниел 1, 3, 6-г унших зуураа Даниел, Шадрах, Мешах, Абеднего нар буруу гэж мэдэж байсан зүйлсээ хийх шахалтад хэрхэн орсон талаар тэмдэглэ. Хэн нэгэн таныг итгэл найдвараас тань няцаахаар шахаж байсан удаа байгаа юу? Та эсэргүүцэлтэй тулгарах үедээ Их Эзэнд итгэх итгэлдээ үнэнч байхад туслах юуг энэ хүмүүсээс суралцаж байна вэ?

Даниел ном болон бусад олон сударт агуу гайхамшиг руу хөтөлдөг агуу итгэл үнэмшлийн талаарх түүхийг бичиж үлдээсэн. Гэхдээ бидний итгэл эрэлхийлж буй гайхамшиг руу маань хөтлөхгүй бол яах вэ? (жишээлбэл, Алма 14:8–13-ыг үзнэ үү). Даниел 3:13–18-аас уншсан зүйлс дээрээ тулгуурлан, Шадрах, Мешах, Абеднего нар энэ асуултад хэрхэн хариулах байсан гэж та бодож байна вэ? Тэдний жишээ итгэлийн сорилтод хандах хандлагад тань хэрхэн нөлөөлж байна вэ? Эдгээр шүлгийн талаар илүү мэдээлэл авах бол ахлагч Дэннис Э. Симмонсын “But If Not…” гэсэн захиасыг үзнэ үү (Ensign эсвэл Liahona, May 2004, 73–75).

Түүнчлэн Даниел ном нь хувь хүний зөв шударга сонголтууд хэрхэн бусдыг Их Эзэнд илүү итгэлтэй болоход хөтөлж болохыг харуулдаг. Үүний ямар жишээг та 1, 3, 6-р бүлгээс олсон бэ? Таны сонголтын бусдад үзүүлж буй нөлөөний талаар тунгаан бод (Матай 5:16-г үзнэ үү).

Мөн Дийтр Ф. Угдорфын “Бүү ай, зөвхөн итгэ” үгийг Ensign, Nov. 2015, 76–79 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 61–64-өөс; David R. Stone, “Zion in the Midst of Babylon,” Ensign эсвэл Liahona, May 2006, 90–93-ыг үзнэ үү.

Ширээний ард суусан дөрвөн хүү хааны өгсөн хоолыг идэхээс татгалзаж байгаа нь

Даниел болон түүний нөхөд хааны өгсөн хоолноос татгалзаж байгааг харуулсан зураг, Брайн Колл

Даниел 2

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс юм.

Даниел илчлэлтээр дамжуулан Небухаднезарын зүүд нь ирээдүйн материаллаг эд зүйлсийг эрхэмлэдэг хаант улсуудаас гадна “хэзээ ч усташгүй” (Даниел 2:44) Бурханы хаант улсыг зөгнөснийг харжээ. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Сүм бол хүний бүтээсэн бус, харин тэнгэрийн Бурханы зохион байгуулсан, бошиглон хэлсэн хожмын үеийн хаант улс, ‘гар хүрэлгүйгээр уулнаас цавчигдан,’ дэлхийг дүүргэсэн тэр чулуу юм” хэмээн заасан (“Сүм яагаад хэрэгтэй вэ,” Ensign, Nov. 2015, 111 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104). Даниел 2:34–35, 44–45 дээрх чулууны дүрслэлийг уншихдаа Бурханы хожмын үеийн хаант улсын тухай бодоорой. Таны харж байгаагаар хаант улс, чулуу хоёр хоорондоо юугаараа адилхан байна вэ? Өнөөдөр Бурханы хаант улс дэлхийг хэрхэн дүүргэж байна гэж та харж байна вэ?

Мөн Gordon B. Hinckley, “The Stone Cut Out of the Mountain,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 83–86; Л.Витнэй Клэйтон, “Цаг нь ирэх болно” илтгэлийг хар. Мөн Ensign, Nov. 2011, 11–13 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 12–14-ийг үзнэ үү.

Даниел 3:19–28

Сорилт бэрхшээлтэй тулгарах үед Аврагч надад тусална.

Шадрах, Мешах, Абеднего нарыг дүрэлзсэн галт зууханд байхад гарч ирсэн дөрөв дэх хүний талаар уншихад танд ямар бодол төрж байна вэ? Энэ түүх сорилт бэрхшээлтэй тулгарахад танд хэрхэн тусалж болох вэ? Та Мозая 3:5–7; Алма 7:11–13; Сургаал ба Гэрээ 61:36–37; 121:5–8-аас нэмэлт ойлголт олж авч болох юм.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Даниел 1–2.Та Даниел 1, 2-ыг хамт уншихдаа, хааны илгээсэн мах болон дарснаас хүртэхээс татгалзсанаар Даниел болон түүний нөхдийн хүлээн авсан адислалуудыг олно уу. (“God Gave Them Knowledge” видеог үзнэ үү ChurchofJesusChrist.org.) Та тэдгээр адислалыг мэргэн ухааны үг гэх мэт Түүний зарлигуудыг сахих юм бол өгнө хэмээн Их Эзэний бидэнд амласан амлалттай харьцуулж болно. Мэргэн ухааны үгийг дагаж амьдарсны төлөө Их Эзэн биднийг хэрхэн адисалсан бэ?

Даниел 3.Та гэр бүлийнхэндээ Даниел 3 дээрх түүхийн талаар судлахад нь хэрхэн тусалж болох вэ?Хуучин Гэрээний түүхүүд дээрх “Шадрах, Мешах, Абеднего нар” бүлэг тусалж болох юм. Шадрах, Мешах, Абеднего нарын юу нь бидэнд гүн сэтгэгдэл төрүүлдэг вэ? Итгэлийг маань сорьж, Бурханд итгэж найддагаа харуулахыг шаарддаг ямар нөхцөл байдал бидэнд тулгардаг вэ?

Даниел 6:1–23.Гэр бүлийнхэн тань Даниел 6:1–23 дээрх түүхийн хэсгүүдээс жүжигчлэн үзүүлэх сонирхолтой байж болох юм (жишээлбэл, 10–12 эсвэл 16–23-р шүлэг). Бид Даниелын үлгэр жишээнээс юу сурч мэдэж болох вэ? Бид түүнтэй илүү адил байхын тулд юу хийж болох вэ?

Даниел 6:25–27.Эдгээр шүлэгт цэдэглэсэнчлэн, Их Эзэн Даниелыг арслангаас аварсан явдал Дариус хаанд хэрхэн нөлөөлсөн бэ? Та бас Небухаднезар хаанд мөн адил хэрхэн нөлөөлсөн талаар Даниел 2:47; 3:28–29-өөс уншиж болох юм. Бусдад нөлөөлөх ямар боломж бидэнд байдаг вэ? Гэр бүлийн тань гишүүд гэх мэт бусдын итгэл өөр хүмүүст хэрхэн сайнаар нөлөөлж байсныг харсан жишээгээ ярилцаарай.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Би сургаалын дагуу амьдармаар байна,” Хүүхдийн дууны ном, 72.

Заах арга барилаа сайжруулах

Сургаалыг заа. Их Эзэний сайн мэдээ энгийн байдаг нь гайхалтай (Сургаал ба Гэрээ 133:57-г үзнэ үү). Сургаалд төвлөрсөн энгийн үйл ажиллагаа, хэлэлцүүлэг явуулах нь Ариун Сүнсийг урин авчирч, танай гэр бүлийнхний зүрх сэтгэлд сайн мэдээний захиасыг хүргэх болно.

Даниел арслангийн нүхэнд

Даниел арслангийн нүхэнд, 1872. Ривиере, Бритон (1840–1920). Эзэмшигч: Волкер уран зургийн галерей, Ливерпүүлийн Үндэсний Музей/Бриджмэний зургууд