Хуучин Гэрээ 2022
10-р сарын 24–30. Езекиел 1–3; 33–34; 36–37; 47: “Би та нарын дотор шинэ сүнсийг оруулна”


“10-р сарын 24–30. Езекиел 1–3; 33–34; 36–37; 47: “Би та нарын дотор шинэ сүнсийг оруулна,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“10-р сарын 24–30. Езекиел 1–3; 33–34; 36–37; 47,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Хоньдоо хариулж буй Есүс

Ирээд, Намайг дага, Скотт Самнер

10-р сарын 24–30

Езекиел 1–3; 33–34; 36–37; 47

“Би та нарын дотор шинэ сүнсийг оруулна”

Езекиелийг Бурханы үгсээр өөрийгөө дүүргэхийн тулд бэлгэдлийн чанартай “идэх[эд]” урьсан (Езекиел 2:9–3:3,10-ыг үзнэ үү). Та энэ долоо хоног Бурханы үгээр өөрийгөө хэрхэн дүүргэх вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Езекиел бол цөллөгдсөн бошиглогч байсан. Тэрээр Иерусалимыг эцэст нь сүйрэхээс хэдэн жилийн өмнө бусад израил хүний хамт олзлогдож, Вавилон руу илгээгджээ. Иерусалимд Езекиел ариун сүмд үйлчилдэг санваартан байх байв. Харин Вавилонд тэрээр “цөлөгдөгсд[ийн]” нэг байсан бөгөөд хайраар дүүрэн Бурханы өргөөнд эргэж очно гэсэн өчүүхэн итгэл өвөрлөн, ариун сүмээс хэдэн зуун бээрийн зайд байх тэдний “сууж байсан газарт нь … сууж байв” (Езекиел 3:15). Нэгэн өдөр Езекиел үзэгдэл харжээ. Тэр “Эзэний цог жавхланг” (Eзекиел 1:28) ард нь үлдсэн Иерусалим дахь ариун сүмд биш, харин Вавилонд цөлөгдөгсдийн дунд харсан. Иерусалим дахь нүгэл хилэнц гүн байсан тул Бурханы оршихуй тэнд байхаа больсон болохыг тэр мэдэж авав (Езекиел 8–11; 33:21-ийг үзнэ үү).

Езекиелийн даалгавруудын нэг нь тэдний эсэргүүцлийн үр дагаврыг сэрэмжлүүлэх явдал байсан ч сэрэмжлүүлгийг нь ихэнх нь тоогоогүй юм. Гэхдээ Езекиелийн захиас үүгээр дуусаагүй. Тэр бас бүх зүйл муугаар эргэсэн ч буцах зам байгааг бошиглосон. Хэрэв Бурханы хүмүүс “ЭЗЭНий үгийг сонсогтун” (Езекиел 37:4) гэсэн урилгыг хүлээж авах юм бол үхсэн байсан ч юу амилах байсан бэ? “Чулуун зүрхийг” “шинэ зүрхээр” солих байсан (Езекиел 36:26). “Би та нарын дотор сүнсээ тавьж, та нар амил[на]” (Езекиел 37:14) хэмээн Их Эзэн тэдэнд хэлжээ. Их Эзэн хожмын өдрүүдэд шинэ ариун сүм, шинэ Иерусалимыг байгуулах бөгөөд “Тэр өдрөөс хотын нэр нь ЭЗЭН тэнд” (Езекиел 48:35) гэсэн нэртэй байх болно.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Eзeкиeл 1–3

“Чи үгсийг минь хэлэх ёстой.”

Eзeкиeл 1–3-аас, Eзeкиeл тохинуулахаар дуудагдсан тухай унших нь бусдад “[Түүний] үгсээр хэл” (Eзeкиeл 3:4) хэмээн Бурханы танд олгосон боломжийн талаар бодоход хүргэж болох юм. Eзeкиeл 2–3-т Түүний Eзeкиeлд хэлсэн урмын үгс, зааварчилгааг анзаарна уу. Хэдийгээр таны үйлчилдэг хүмүүс Eзeкиeлийн хүмүүс шиг эсэргүүцэхгүй байж болох ч Eзeкиeлд хандан хэлсэн Бурханы үгс Сүм, гэр орон болон өөр газарт хийх үйлчлэлээ харах өнцөгт тань хэрхэн нөлөөлсөн болохыг бодож үзээрэй.

Мөн Езекиел 33:1–9-ийг мөн Д.Тодд Кристоффэрсоны “Сэрэмжлүүлгийн дуу хоолой” үгийг Ensign, May 2017, 101–111 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97–101-ээс үзнэ үү.

Езекиел 33:10–19

Их Эзэн уучлахыг хүсдэг.

Олзлогдсон израилчууд “Үнэхээр бидний … нүгэл бидэн дээр” байгаа юм бол “бид яаж амьд үлдэх вэ?” (Езекиел 33:10) гэж гайхан бодож байсан. Хариуд нь Их Эзэн тэдэнд наманчлал, уучлалын талаар чухал үнэнийг заасан юм. Дараах асуултууд танд тэдгээр үнэний талаар эргэцүүлэн бодоход тусалж магадгүй.

  • Та “[Өөрийн] зөвт байдалд найдах” гэдгийг юу гэсэн утгатай үг гэж бодож байна вэ? (Езекиел 33:12–13-ыг үзнэ үү).

  • Езекиел 33:12–19-д дүрсэлсэн нэг нь зөв шударга, нөгөө нь нүгэлтэй хоёр хүнд шударга хандахгүй байна гэж хэлсэн хүнд та юу гэж хэлэх вэ? (мөн Матай 21:28–31; Лук 18:9–14-ийг үзнэ үү).

  • Наманчлах гэдэг нь юу болохыг ойлгоход туслах ямар зүйлийг та эдгээр шүлгээс олж мэдсэн бэ? Езекиел 36:26–27, Алма 7:14–16-аас та өөр ямар ямар нэмэлт ойлголт олж авсан бэ?

Езекиел 34

Их Эзэн намайг Өөрийнх нь хонийг тэжээхэд урьдаг.

Езекиел 34-т Их Эзэн Өөрийн хүмүүсийн удирдагчдыг “хоньчид” хэмээн дуудсан байдаг. Та уншиж байхдаа энэхүү нэр цол удирдагч байх гэдэг нь ямар утгатай талаар танд юу хэлж байгааг эргэцүүлэн бодно уу. Их Эзэний танаар тэжээлгэхийг хүссэн “хоньд” хэн бэ? Их Эзэний хоньчны хувьд үлдээсэн үлгэр жишээг та хэрхэн дагаж болох вэ? (11–31-р шүлгийг үзнэ үү).

Мөн Иохан 21:15–17-г үзнэ үү.

Цөл ба Сөнөсөн тэнгис

Езекиел ариун сүмээс гол урсаж, Сөнөсөн тэнгисийг цэвэршүүлж байгаа үзэгдлийг үзсэн.

Езекиел 37

Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулж, шинэ амьдрал өгч байна.

Израилын цугларалтыг Езекиел 37 дээр хоёр бэлгэдлээр илэрхийлдэг. Та яснууд амилсан (1–14-р шүлгийг үзнэ үү) гэх эхний бэлгэдлийн тухай уншихдаа, Израилыг хөшигний хоёр талд цуглуулах талаар сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодно уу (мөн Езекиел 36:24–30-ийг үзнэ үү).

Хоёр дахь бэлгэдэл (15–28-р шүлгийг үзнэ үү) хоёр саваатай холбоотой бөгөөд олон эрдэмтэн үүнийг нугасаар холбосон бичгийн модон самбар гэж тайлбарладаг. Иудагийн саваа Библийг (Библийн ихэнх хэсгийг Иудагийн үр удам бичсэн тул), харин Иосефын саваа Мормоны Номыг (Лихайгийн гэр бүл Египетийн Иосефын үр удам байсан тул) тус тус төлөөлж болох юм. Үүнийг авч үзвэл, эдгээр шүлэгт Израилыг цуглуулахад судрын гүйцэтгэх үүргийн талаар юу заасан бэ? 2 Нифай 3:11–13 (Иосеф Смит, Мормоны Ном хоёрын тухай бошиглол) таны ойлголтод юуг нэмж байна вэ?

Мөн 2 Нифай 29:14; “The Book of Mormon Gathers Scattered Israel”-ыг үзнэ үү (ChurchofJesusChrist.org, видео).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Езекиел 33:1–5.Эдгээр шүлгийг дүрслэн харуулахын тулд гэр бүлийн нэг гишүүн цонхоор харж, гадаа юу болж байгааг гэр бүлийнхэндээ хэлж өгч байгаа “харуулын” дүрд тоглож болох юм. Яагаад амьд бошиглогчид маань бидний хувьд харуултай адил байдаг вэ?

Езекиел 33:15–16.Эдгээр шүлэг Есүс Христээр дамжуулан хүлээн авах боломжтой уучлалын талаар бидэнд юу зааж байна вэ?

Езекиел 36:26–27.Та нар “чулуун зүрх” гэдэг нь ямар утгатай болох тухай ярилцахдаа гэр бүлийнхэндээ хэдэн чулуу харуулж болно. Аврагчийн бидэнд өгдөг “шинэ зүрх,” “шинэ сүнсийг” дүрсэлсэн үгсийг тэдэнд санал болгож болно (Мозая 3:19; 5:2-ыг үзнэ үү).

Езекиел 37:15–28.Гэр бүлийн гишүүд хоёр саваа аваад, нэгэн дээр нь Иудад зориулсан (Библи), нөгөө дээр нь Иосефт зориулсан (Мормоны Ном) гэж бичиж болох юм (16–19-р шүлгийг үзнэ үү). Тэд дараа нь Аврагчтай илүү ойртсоноо мэдэрч, “[Түүний] ард түмэн” (23-р шүлэг) болоход туслах Библи, Мормоны Ном хоёр дээрх түүх эсвэл судраас хуваалцаж болно.

Езекиел 47:1–12.Эдгээр шүлэг нь ариун сүмээс ус урсан орж ирснээр ямар ч загас, ургамал амьдрах боломжгүй давсархаг тэнгисийг буюу Сөнөсөн тэнгисийг цэвэршүүлж байгааг үзсэн Езекиелийн үзэгдлийг тайлбарладаг. Хүүхдүүдэд энэхүү үзэгдлийг зурах нь сонирхолтой байж болно. Ариун сүмээс урсан орж ирж буй ус юуг бэлгэдэж байж болох вэ? (“And the River Will Grow” ChurchofJesusChrist.org видеог үзнэ үү). Ариун сүм биднийг хэрхэн эдгээдэг вэ? (Езекиел 47:8–9, 11-ийг үзнэ үү).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Dear to the Heart of the Shepherd,” Hymns, д.221.

Заах арга барилаа сайжруулах

Бүх зүйлийг амжиж заах гэж бүү хичээ. Та гэр бүлийнхэнтэйгээ Езекиел номон дахь бүх үнэнийг судлах боломжгүй байж болно. Юун дээр анхаарлаа төвлөрүүлэхээ тодорхойлохын тулд сүнслэг удирдамж эрэлхийл. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)

Ариун сүмээс урсан гарч буй усыг дүрсэлсэн зураг

“Харагтун, өргөөний босгоны доороос … ус урсан гарчээ. … Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно” (Езекиел 47:1, 9). Зургийг Shutterstock.com-ийн зөвшөөрлөөр ашиглав.