Хуучин Гэрээ 2022
11-р сарын 14–20. Амос; Обадиа: “Хай Эзэнийг, тэгвэл амьд үлдэнэ”


“11-р сарын 14–20. Амос; Обадиа: ‘Хай Эзэнийг, тэгвэл амьд үлдэнэ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“11-р сарын 14–20. Амос; Обадиа,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022

харанхуй өрөөнд лааны гэрэлд харагдах Есүсийн төрх

Амийн талх, Крис Янг

11-р сарын 14–20

Амос; Обадиа

“Хай Эзэнийг, тэгвэл амьд үлдэнэ”

Жинхэнэ сургаалыг энгийн аргаар заахад анхаарснаар та Ариун Сүнсэнд хүүхдүүдэд гэрчлэх боломж олгоно. Сайн мэдээний зарчмуудыг энгийн аргаар заахад туслахын тулд энэхүү тоймд дурдсан үйл ажиллагаануудыг ашиглаж эсвэл өөрөө зохиогоорой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдээс саяхан гэртээ эсвэл сүм дээр сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Жишээлбэл, шинээр дуртай судар олсон эсвэл ангийнхантайгаа хуваалцаж болох захиасыг сонссон эсэхийг нь асуу.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Амос 3:7; 7:14–15.

Бошиглогч бол Есүс Христийн элч юм.

Хүүхдүүдийн бошиглогчдын талаар мэдэх хамгийн чухал зүйлийн нэг бол тэд Есүс Христийн элч байдаг явдал юм. Доорх санаанууд эдгээр чухал үнэнийг тэдэнд заахад тусална.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдэд ангийн бусад хүүхдэд зориулсан захиасыг шивнэн хэлээд (хүүхдүүдийг нэг хөл дээрээ зогсох эсвэл тойрог болон эргэлдэх гэх мэт), захиасыг бусад хүүхэдтэй хуваалцахыг хүс. Цөөн хүүхдэд элч болох боломж олгож, энэ үйлдлийг давтан хий. Энэ үйл ажиллагаан дахь элч Бурханы захиасыг бидэнтэй хуваалцдаг бошиглогчтой юугаараа адил болохыг ойлгоход тэдэнд тусал. Есүс Христтэй улам бүр ойртоход танд тусалсан амьд бошиглогчийн саяхны захиасаас цөөн жишээг хуваалц.

  • Өрөөний урд зогсоод, бошиглогч Амосын дүрийг үзүүлэхэд нэг хүүхдийг урь. Та Амосын тухай зарим баримтыг Амос 7:14–15-аас хуваалцахдаа хонь, жимс, Их Эзэний зураг гэх мэт баримт бүрд тохирсон зураг эсвэл барьж болох зүйлийг хүүхдэд өг. Амос бол Их Эзэний Өөрийнхөө элч болгохоор дуудсан хоньчин байсан гэдгийг тайлбарла. Дараа нь Их Эзэний болон амьд бошиглогчийн зургийг үзүүлээд, Их Эзэн өнөөдөр элчээ дуудсаар байгааг тайлбарла. Амос 3:7-г чанга уншаад, “Их Эзэн,” “бошиглогчид” гэсэн үгсийг сонсмогц, тохирох зураг руу заахыг хүүхдүүдээс хүс. Амосын цаг үед байсантай адил Есүс Христ бошиглогчдоороо дамжуулан бидэнтэй ярьдаг тухай гэрчлэлээ хуваалц.

  • Амьд бошиглогчийн тухай эсвэл Сүмийн гишүүд бошиглогчийн зөвлөгөөг дагаж байхдаа олж авсан туршлагын тухай түүхийг саяхны Сүмийн сэтгүүлээс хуваалц. (Мөн ChurchofJesusChrist.org сайт дээрх “Өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчидтэй танилцахуй”-г үзнэ үү.)

  • Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээр ажиллаж байхад бошиглогчдын тухай “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58–59) гэх мэт дууг дуулах юм уу бичлэгийг тавь. Уг дуун дээрх бошиглогчид Есүс Христ рүү хэрхэн хөтлөхийг заадаг хэллэгүүдийг хүүхдүүдэд зааж өг.

Амос 5:14

Хэрэв намайг сайныг эрэлхийлбэл, Их Эзэн надтай хамт байх болно.

Амос израилчуудыг “ёрын мууг бус сайныг хай” хэмээн урьж, хэрэв тэд ийнхүү үйлдвэл “Их Эзэн та нартай хамт байх болно” гэж амласан. Энэ урилгад хариулж, уг амлалтыг хүлээн авахад нь та хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Бусдад туслах эсвэл ариун ёслолоос хүртэх гэх мэт сайн зүйл хийж буй хүүхдүүдийн хэд хэдэн зургийг үзүүл. Хүүхэд тус бүр аль нэг зургийг ээлжлэн дүрсэлж, бусад хүүхэд аль зургийг дүрсэлж байгааг таана. Амос 5:14-ийг уншаад, өдөр бүр “сайныг эрэлхийлэх” арга замуудын талаар бодоход нь хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдийг сайн зүйл хийж байгаагаар өөрсдийн зургийг зурахад урь. Амос 5:14-ийг уншаад, сайныг эрэлхийлэх үед бидэнтэй хамт байх болно гэсэн Их Эзэний амлалтыг онцол. Хүүхдүүдийг өөрсдийнхөө зурган дээр тэдэнтэй хамт зогсож буй Есүсийн зургийг нэмэхэд урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Өнөө үеийн төлөөлөгчид Ерөнхий чуулган дээр бие биетэйгээ гар барьж байгаа нь

Их Эзэн бошиглогчдодоо үнэнийг илчилдэг.

Амос 3:7

Бошиглогч бол Есүс Христийн элч юм.

Амос 3:7 бол бид бошиглогчийг сонсохдоо Есүс Христийн элчийг сонсож байдаг гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахад туслах агуу судрын хэсэг юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Амос 3:7-г бүхэлд нь эсвэл хэсэгчлэн цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, таныг шүлгийн зарим үгийг самбар дээр бичих хооронд тэдэнд шүлгийг хэд хэдэн удаа унших хэдэн минут гаргаж өг. Хүүхдүүдийг судраа хааж, самбар дээрх сэжүүрийг ашиглан шүлгийг хамтдаа чангаар хэлэхэд урь. Дараа нь хүүхдүүдийг шүлгийг бүхэлд нь ямар ч сэжүүргүйгээр давтаж дуустал хэдэн үгийг нэг нэгээр нь арилга. Энэ шүлэг бошиглогчдын тухай бидэнд юу заадаг вэ? Амьд бошиглогч маань Аврагчийн биднээс юу хийхийг хүсэж байгааг мэдэхэд бидэнд хэрхэн тусалсан бэ?

  • Бошиглогчдын талаарх дараах асуултуудыг цаасан дээр буулга. Үүнд: Бидэнд яагаад бошиглогчид байдаг вэ? Бошиглогчид юу хийдэг вэ? Яагаад та бошиглогчийг дагадаг вэ? Бошиглогчид юуны тухай заадаг вэ? Хүүхдүүдээс хоёр хоёроороо хос болохыг хүсээд, хос бүрээс нэг хүүхдээр асуулт сонгуулж, хамтрагчаас нь үүнд хариулахыг хүс. Хэрэв хүүхдүүдэд асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол тэд Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дахь “Бошиглогч”-ийг харж болно. Хамтрагч нь асуултад хариулсны дараа хүүхдүүд дүрээ сольж, өөр асуулт сонгож болно.

  • Энэ жил сурч мэдсэн Хуучин Гэрээний бошиглогчийн талаарх хэд хэдэн баримтыг хүүхдүүдтэй хуваалц (Ноа, Мосе, Исаиа гэх мэт). Та аль бошиглогчийг дүрсэлж байгааг таахыг тэднээс хүс. Бусад бошиглогчийг ийм аргаар таалга.

Амос 5:4–15

Хэрэв би сайныг эрэлхийлбэл Их Эзэн надтай хамт байх болно.

Хүүхдүүдэд зөв, бурууг сонгох олон боломж бий. Тэднийг “ёрын мууг бус, сайныг эрэлхийлэхэд” хэрхэн урамшуулахаа та бодож үзээрэй (14-р шүлэг).

Боломжит үйл ажиллагаа

  • “Хайх” гэсэн үгийг Амос 5:4–15-аас олоход хүүхдүүдийг урь. Их Эзэн биднээс юуг эрэлхийлэхийг хүсдэг вэ, мөн үйлддэг хүмүүст Тэр ямар амлалт өгдөг вэ? Бид Их Эзэнийг хэрхэн эрэлхийлэх вэ?

  • Итгэлийн арван гуравдугаар тунхгийн сүүлийн өгүүлбэрийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Бид “эдгээр зүйлийн дараа хэрхэн эрэлхийлдэг” вэ?

Амос 8:11–12

Сайн мэдээ сэргэснээр урвалтын өлсгөлөнг эцэслэсэн.

Урвалтын талаар Амос юу заасныг ойлгосноор хүүхдүүдэд сайн мэдээ сэргэсэнд талархах сэтгэгдэл төрүүлэхэд тусалдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Амос 8:11–12-ыг уншаад, хүмүүст Их Эзэний үг байхгүй бол юу болох талаар ярилцахад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдийг Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) эсвэл толь бичиг ашиглан урвалт, өлсгөлөн зэрэг үгсийг тодорхойлоход тусал. Урвалт өлсгөлөнтэй юугаараа адилхан вэ?

  • Их урвалтыг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд тэдэнтэй хамт “Шинэ Гэрээний дараа” (Шинэ Гэрээний түүхүүд, 167–170 доторх)-г эргэн хар. Тэгээд дараах асуултуудын талаар ярилц. Үүнд: Яагаад Урвалт байсан бэ? Урвалтын үр дүнд юу тохиолдсон бэ? Их Эзэн яагаад сайн мэдээг сэргээсэн бэ? (мөн “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг,” ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү). Эдгээр асуултыг болон хариултыг бичиж, гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урамшуулан дэмж.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдэд гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалцахыг хүсэж буй өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ талаар бодох хэдэн хором гаргаж өг. Тэднийг хэнтэй, хэрхэн хуваалцахаа шийдэхэд урамшуул.

Заах арга барилаа сайжруулах

Сонгох эрхийг хүндэтгэдэг урилгыг өг. Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх хувийн арга замуудын талаар бодоход нь хүүхдүүдэд туслах асуулт тавь. Жишээлбэл, та “Өнөөдрийн бидний ярьсан зүйл дээр тулгуурлан чи юу хийх ёстой гэж бодож байна вэ?” гэж асууж болно.