Шинэ Гэрээний дараах үе Сүмийн удирдагчид хүмүүст Есүс Христийн талаар заахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Тэд Гэгээнтнүүдтэй уулзаж, тэдэнд захидал бичдэг байсан. Олон газруудад хүмүүс сүмд элсэж байлаа. Муу санаат хүмүүс бусад хүмүүсийг Есүс Христэд итгүүлэхгүй байхыг хүсдэг. Үйлс 6:2–4, 7; 11:19–21 Муу санаат хүмүүс тушаалуудыг өөрчлөхийг хүсдэг байсан. Зарим Гэгээнтнүүд тэднийг сонсдог байв. Тэднээс олон нь Есүст итгэхээ больж Түүний зарлигуудыг дагахаа больжээ. Галат 1:6–8; Тит 1:10–11; 1 Иохан 2:18–19 Төлөөлөгчид болон олон Гэгээнтнүүд алагдав. Сүмийг удирдах хүн үлдсэнгүй. Санваарын түлхүүрүүд дэлхийгээс авагдлаа. Хүмүүсийг удирдан чиглүүлэх бошиглогчид байсангүй. Есүс Христийн Сүм дэлхий дээр байхгүй болсон байв. Төлөөлөгч Петр, Паул нар ийм зүйл болно гэдгийг хэлж байсан. Матай 23:34; 24:8–10; Ром 8:36 ; 1 Коринт 4:9–13; 1 Петр 4:12 ; Есүс бол Христ, 745–46 Олон зуун жил өнгөрчээ. Маш олон янзын сүмүүд бий болжээ. Тэдний алинд нь ч Төлөөлөгчид эсвэл Бурханы санваар байсангүй. Тэр сүмүүдийн аль нь ч Есүс Христийн Сүм биш байлаа. Гэхдээ олон жилийн дараа Есүс Христийн Сүм дэлхий дээр дахин байгуулагдах болно гэдгийг олон бошиглогчид хэлсээр байсан. Үйлс 3:19–26; 2 Тесалоник 2:1–4; 2 Тимот 4:3–4 1820 онд залуу хөвгүүн Иосеф Смит аль сүм нь Есүс Христийн Сүм гэдгийг мэдэхийг хүссэн. Тэр гэрийнхээ ойролцоох модон дунд очиж залбирчээ. Аль сүм үнэн болохыг хэлж өгөхийг тэр Бурханаас гуйв. Иосеф Смит—Түүх 1:3, 5, 10, 14–15 Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ Иосеф Смит дээр ирсэн. Тэдгээр сүмүүдийн алинд нь ч нэгдэхгүй байхыг Аврагч түүнд хэлсэн. Учир нь тэдгээрийн аль нь ч Түүний Сүм биш гэж Аврагч хэлэв. Иосеф Смит—Түүх 1:17–19 Есүс Христийн Сүмийг газар дэлхийд буцаан авчруулахаар Иосеф Смитийг Бурхан сонгожээ. Бурхан Иосеф Смитэд санваар өгөхөөр тэнгэр элчүүдийг илгээсэн. Тэрээр Мормоны Номыг орчуулахад нь Иосефт тусласан. 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Есүс Христийн Сүм газар дэлхий дээр дахин зохион байгуулагдсан. Иосеф Смит—Түүх 1:33, 66–75 Есүс дэлхий дээр байхдаа Арванхоёр Төлөөлөгч сонгож байсан шиг Иосеф Смитэд Сүмийг удирдахад туслах Арванхоёр Төлөөлөгчөө сонгоход нь Бурхан түүнд тусалсан. Эдгээр эрчүүд нь сайн мэдээг зааж, гайхамшгуудыг үйлдэх хүч чадал авсан билээ. Сургаал ба Гэрээ 102:3 ; 107:22–23, 35 Хүн бүрийг Өөрийнхөө Сүмийн талаар мэдээсэй гэж Есүс хүсдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар бүх хүнд заахын тулд номлогчдыг илгээ гэж Есүс Иосеф Смитэд хэлсэн. Сургаал ба Гэрээ 1:18, 30 Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Есүсийн дэлхий дээр амьдарч байх үедээ зохион байгуулсан тэр Сүмтэй ижилхэн зохион байгуулалттай. Сургаал ба Гэрээ 115:4