Бүлэг 41 Есүс хүүхдүүдийг адисалсан нь Есүс Иерусалим уруу явж байлаа. Замд нь таарсан зарим хүмүүс Есүсээр хүүхдүүдээ адислуулахыг хүсэв. Шавь нар нь хүмүүст хүүхдүүдээ Есүст авчрах хэрэггүй гэж хэлэв. Марк 10:13 Харин Есүс Христ хүүхдүүдэд их хайртай байв. Тэр шавь нартаа хүүхдүүдийг Түүн уруу ирүүлж болно гэв. Есүс шавь нартаа тэд ч бас бяцхан хүүхэд мэт байх хэрэгтэйг хэлэв. Тэгснээр тэд Бурхантай хамт тэнгэрт амьдрах боломжтой. Марк 10:14–15