Судрын түүхүүд
Мэдэх ёстой газрууд


Мэдэх ёстой газрууд

(Хаалтанд байгаа тоо нь тухайн газарт тохиолдсон үйл явдлын бүлэг тус бүрийн тоог илэрхийлж байгаа юм.)

Газрын зураг 1: Шинэ Гэрээний үеийн Ариун газрууд

  1. Дамаск Хотын нэр Паулыг энэ хот уруу явж байхад нь Есүс үзэгдэж түүнд наманчил гэж хэлсэн. (59)

  2. Сийзера Филиппи Энэ газар Есүс Өөрийн үхэл болоод Амилуулалтын талаар гэрчилж Петр Есүсийг Бурханы Хүү гэдгийг гэрчилсэн юм. (32)

  3. Галил Энэ бүс нутагт Есүс сайн мэдээг зааж, өвчтэйг эдгээж багагүй хугацааг зарцуулсан. (19–20, 34, 36)

  4. Капернаум Энэ хотод Есүс олон гайхамшгуудыг үйлдсэн. (23–25, 30)

  5. Галил Тэнгис Есүс энэ хавьд олон хүмүүст сайн мэдээг заасан. Есүс Галил Тэнгист шуургыг намжааж, усан дээр нь алхсан билээ. (18, 21, 29)

  6. Кана Есүс энд болсон нэгэн хуримын найран дээр усыг дарс болгосон. Есүсийг энд байхад нэгэн эр хүүг нь эдгээж өгөхийг хүссэн. (12, 16)

  7. Назар Есүс энэ хотод өсөж торнисон. (2, 4, 9, 17)

  8. Самари Есүс энэ газрын худаг дээр нэгэн эмэгтэйд амийн усны тухай заажээ. Дийлэнх Еврейчүүд Самари хүмүүсийг үзэн яддаг байжээ. (15, 58)

  9. Иордан Гол Иохан Баптист энэ голд Есүс Христэд баптисм хүртээжээ. (10)

  10. Иоппа Петр энэ газар Табита хэмээх эмэгтэйг амьдралд буцаан авчирсан. (60)

  11. Иерихо Энэ хот руу явдаг зам дээр нэгэн эр үхтэл болтлоо зодуулсан тухай сайн санаат Самари хүний тухай сургаалт зүйрлэлд өгүүлдэг. (35)

  12. Иерусалим Есүс шавь нарынхаа хамт хүмүүст зааж олон цагийг энэ хотод өнгөрүүлсэн. Есүс энд насан эцэслэж мөн амилсан билээ. (6, 39–40, 44–57, 63) Газрын зургийг үз. Иерусалимд тохиолдсон нэмэлт 2 түүхийг үз.

  13. Бетан Есүсийн үхлээс босгосон Лазар дүү Мариа, Марта нартай энд амьдардаг байсан. (43)

  14. Бетлехем Есүс Христийн мэндэлсэн хот. (5, 7)

map 1

Газар дундын тэнгис

Сөнөсөн тэнгис

Дамаск

Сийзереа Филиппи

ГАЛИЛ

Капернаум

Галил Тэнгис

Кана

Назар

САМАРИ

Иордан гол

Иоппа

Иерихо

Иерусалим

Бетан

Бетлехем

Газрын зураг 2: Есүсийн үеийн Иерусалим

  1. Голгота Есүс Христийн загалмай дээр насан эцэслэсэн газар байж болзошгүй. (53)

  2. Бунхант цэцэрлэг Есүс Христ энд оршуулагдаж, амилуулагдаж мөн Магдалын Мариатай ярилцсан байх гэж үздэг. (53, 54)

  3. Бетзадагийн усан сан Ариун өдөр Есүс энд нэгэн хүнийг эдгээсэн. (27)

  4. Ариун Сүм Энд тэнгэр элч Габриел Захариад хүүтэй болох тухай хэлсэн бөгөөд энэ бол Иохан Баптист байлаа. Есүс энэ ариун сүмд сургаал заасан. Золиослолд өргөх амьтдыг худалдаалж байсан хүмүүсийг Есүс ариун сүмээс хөөн гаргасан. (1, 6, 9, 11, 13, 45, 56)

  5. Гетсеманий цэцэрлэг Энэхүү цэцэрлэгт Есүс Христ бидний нүглүүдийн төлөө залбирч, тарчилж, Искариотын Иудас Түүнээс энд л урваж баривчлуулсан билээ. (51, 52)

  6. Чидуны Уул Есүс Хоёр дахь Ирэлтийнхээ тухай энд заасан. (46)

  7. Каиафын ордон Энд Еврейчүүдийн удирдагчид Есүсийг хууль зөрчсөн хэмээн буруутган шүүлтэнд оруулжээ. (52)

  8. Дээд танхим Есүс болон Түүний Төлөөлөгчид Дээгүүр өнгөрөх баярын зоог идсэн газар нь энэ мөн байх магадлалтай. Гетсеманий цэцэрлэг рүү явахын өмнөхөн Есүс Төлөөлөгчиддөө ариун ёслолын талаар заажээ. (49, 50)

map 2

Голгота

Бунхант цэцэрлэг

Бетзадагийн усан сан

Ариун Сүм

Гетсеманий цэцэрлэг

Чидуны уул

Каиафын ордон

Дээд танхим