Бүлэг 13 Есүс ба Түүний Тэнгэрлэг Эцэгийн гэр Есүс Иерусалим уруу ариун сүмд очихоор явлаа. Мал амьтны амийг тасалж, өргөлийн тавцан дээр шатааж золиослол хийхээр ирсэн олон хүмүүс тэнд байлаа. Золиослол нь хүмүүст өөрсдийнх нь төлөө зовж шаналан амиа өгөх Аврагчийн тухай бодоход нь тусалдаг байв. Левит 1:3–9; Иохан 2:13; Мосе 5:5–7 Зарим хүмүүст золиослол өргөх мал байхгүй байлаа. Ариун сүм дотор мал худалддаг хүмүүс байв. Худалдаачид их мөнгө олохыг л хүсч байлаа. Тэд Бурханы тухай боддоггүй байв. Иохан 2:14 Ариун сүм дотор мал зарж байхыг Есүс харлаа. Тэрээр ариун сүм бол Тэнгэрлэг Эцэгийн гэр, ариун газар гэдгийг хэлэв. Хүмүүс тэнд юм худалдах буюу худалдан авах ёсгүй гэж Тэр хэлэв. Иохан 2:16 Есүс ташуур хийв. Тэрээр ширээнүүдийг хөмөрч, мөнгийг шал руу чулуудаж, худалдаачдыг ариун сүмээс хөөв. Есүс хүмүүст Тэнгэрлэг Эцэгийнх нь гэрт муу зүйлс хийхийг зөвшөөрөөгүй юм. Иохан 2:15–16