Бүлэг 31
Есүс сонсголгүй хүнийг эдгээсэн нь
Хэдэн хүн Есүс дээр нэгэн хүнийг авчрав. Тэр залуу дүлий бас сайн алхаж чаддаггүй байв. Хүмүүс Есүсээс тэр хүнийг эмчлэхийг хүсэв.
Есүс тэр залууг хүмүүсээс холдуулан зогсоов. Тэрээр залуугийн чихэнд хуруугаа хийв. Тэр мөн залуугийн хэлэнд гараа хүргээд түүнийг адислав.
Тэгтэл тэр сонсож мөн ярьж чаддаг боллоо. Хүмүүс түүнийг ойлгож чадахаар боллоо. Юу болж өнгөрсөн тухай хүмүүсийг хэнд ч бүү хэл хэмээн Есүс хүссэн боловч тэд бүх хүмүүст хэлжээ.