Бүлэг 42 Баян залуу эр Нэгэн өдөр баян залуу Есүс дээр иржээ. Тэр Есүсээс тэнгэрт амьдрахын тулд юу хийх хэрэгтэйг асуулаа. Марк 10:17 Аврагч түүнд “хүн бүү ал, бүү худал хэл, бүү хулгайл, эцэг эхээ хүндлэн хайрла” гэж хэлэв. Баян залуу эр үргэлж Бурханы зарлигуудыг дуулгавартай дагасаар ирсэн гэв. Марк 10:19–20 Залуу эр ахин нэг зүйл хийх хэрэгтэй гэж Есүс хэлэв. Тэр өөрт байгаа бүхий л зүйлсийг зарж ядууст өгөх хэрэгтэй гэв. Тэгээд залуу эр Түүнийг дагах ёстой байв. Марк 10:21 Баян залуу эр өөрт байгаа бүхнийг өгөхийг хүссэнгүй. Тэр өөрийн эд хөрөнгөнд Бурханаас илүү хайртай байлаа. Залуу эр гунигтайгаар явж одов. Марк 10:22 Эд баялагийг хайрлагч хүмүүс тэнгэрт очиход хэцүү гэж Есүс шавь нартаа хэлэв. Шавь нар нь сайн ойлгосонгүй. Тэд хэн Бурхантай амьдарч болох тухай асуув. Бурханд итгэж найддаг, Түүнийг юунаас ч илүү ихээр хайрладаг хүмүүс л Түүнтэй хамт тэнгэрт амьдарч чадна гэж Есүс хэлэв. Марк 10:23–30