Судрын түүхүүд
Бүлэг 52: Есүсийг байцаан шүүсэн нь


Бүлэг 52

Есүсийг байцаан шүүсэн нь

The men come to take Jesus away - ch.52-1

Еврейчүүдийн удирдагчид Гетсеманий Цэцэрлэг уруу сэлэм, саваа модтой хүмүүсийг явуулсан байв.

Judas Iscariot is with a group of men holding torches - ch.52-2

Искариотын Иудас тэдэнтэй хамт байв. Ахлах прист цэргүүдэд аль нь Есүс гэдгийг зааж өгөхийг хүсэж Иудаст мөнгө өгсөн байв.

Judas kisses Jesus to betray Him - ch.52-3

Иудас Есүсийг үнсэж тэдэнд мэдэгдэв. Хүмүүс Есүсийг аваад явав. Тэд Түүнийг шоглож мөн цохиж байв. Тэд Есүсийг дээд санваартан Каиаф уруу аваачлаа.

Jesus is put on trial - ch.52-4

Еврейчүүдийн удирдагчид Есүсээс асуултууд асуув. Тэд Есүс Өөрийгөө Бурханы Хүү гэж хэлснээрээ хууль зөрчсөн гэв. Есүс тэдэнд Тэр бол Бурханы Хүү гэдгээ хэлэв. Есүс буруутай учир үхэх ёстой гэж тэд хэлэв.

The Jewish leaders take Jesus to Pontius Pilate - ch.52-5

Еврейчүүдийн удирдагчдад Есүсийг алах эрх мэдэл байхгүй байлаа. Тэд Түүнийг Понтиус Пилат руу аваачлаа. Тэр Есүст алах ялыг оноох эрх мэдэлтэй хүн байв. Еврейчүүдийн удирдагчид Есүс хүмүүст Ромын хуулийг бүү дага гэж сургасан хэмээн Пилатад хэлжээ.

The crowd asks for Barabbas to be released - ch.52-6

Пилат Есүсийг ямар нэгэн буруутай гэж үзэхгүй байв. Пилат Есүсийг суллахыг хүсэж байв. Гэтэл цугласан олон Есүсийг цовдлохыг хүсэв.

Pilate can find no reason to kill Jesus ch.52-7

Пилат Есүсийг суллахыг хүссээр л байв. Гэвч пристүүд болон хүмүүс Есүсийг цовдол хэмээн хашгирсаар байлаа.

Pilate washes his hands - ch.52-8

Пилат гараа угаалаа. Тэрээр өөрийгөө Есүсийн үхлийн хариуцлагыг хүлээхгүй гэдгээ хэлэв. Хүмүүс Есүсийн үхлийн хариуцлагыг хүлээнэ гэцгээж байв. Пилат цэргүүддээ Есүсийг цовдол гэж хэлэв.