Бүлэг 22 Муу ёрын сүнстэй хүн Галил Тэнгисийн ойролцоо оршуулгын газар нэгэн эр амьдардаг байв. Түүнд орсон муу ёрын сүнс нь түүнийг зэрлэг авирлуулдаг байв. Хүмүүс түүнийг болиулахын тулд гинжилдэг боловч тэр эвдчихдэг байв. Марк 5:1–4 Тэр хүн бүхий л өдөр, шөнийг ууланд болон агуйд өнгөрүүлдэг байжээ. Тэрээр цаг үргэлж уйлж, өөрийгөө чулуугаар зүсдэг байв. Марк 5:5 Нэгэн өдөр Есүс шавь нарынхаа хамт Галил Тэнгисийг завиар гаталжээ. Аврагчийг завинаас буунгуут тэр хүн гүйн очлоо. Марк 5:1–2, 6 Есүс муу ёрын сүнсийг түүний биенээс гар гэв. Есүсийг Бурханы Хүү гэдгийг муу ёрын сүнс мэдэж байв. Тэр Есүсээс өөрийг нь зовоохгүй байхыг хүсэв. Марк 5:7–8 Муу ёрын сүнсний нэрийг хэн болохыг асуухад, “Миний нэр Легион” гэв. Энэ нь олон гэсэн утгатай үг байв. Тэр хүнд олон муу ёрын сүнс орсон байв. Ойролцоо явж буй гахайнуудын бие рүү оруулаад өгөөч хэмээн тэд Есүсээс гуйв. Марк 5:9–12 Есүс зөвшөөрөв. Муу ёрын сүнснүүд тэр хүний биенээс гарч тэнд явж байсан ойролцоогоор 2000 гахайны биенд шингэв. Гахайнууд довноос уруудан гүйж тэнгис рүү орж живж үхэцгээлээ. Марк 5:13 Гахай хариулж байсан хүн хот руу орж юу болсныг хүмүүст хэллээ. Хүмүүс ирж Есүс болон зэрлэг хүнийг харав. Гэвч тэр хүн галзуу байхаа больжээ. Марк 5:14–15 Ингэснээр хүмүүс Есүсээс айж эхлэв. Тэд Есүсийг явахыг хүсэв. Тэр завь руугаа эргэж очлоо. Марк 5:15–18 Эдгэрсэн залуу Түүнтэй хамт явахыг хүслээ. Аврагч түүнд гэртээ харьж найз нөхөддөө юу болсныг ярь гэлээ. Марк 5:18–19 Залуу найз нөхөддөө хэлэв. Тэд ч Есүсийн гайхалтай хүч чадлыг гайхан бишрэв. Марк 5:20