Бүлэг 2 Мариа ба Тэнгэр элч Мариа, Иосеф хоёр Назар хотод амьдардаг байлаа. Тэд маш сайн хүмүүс байв. Тэд бие биедээ хайртай бөгөөд удахгүй гэрлэх гэж байжээ. Лук 1:26–27 Нэгэн өдөр Тэнгэр элч Габриел Мариа дээр иржээ. Бурхан Мариаг адислах тухай тэр хэлэв. Лук 1:26, 28–30 Мариа бол Бурханы Хүүгийн эх байх болно хэмээн Габриел хэллээ. Түүний нэр нь Есүс бөгөөд Тэрээр бүх зөв шударга хүмүүсийн Хаан байх болно. Лук 1:31–33 Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагаж Есүсийн эх болно гэдгээ Мариа хэлэв. Лук 1:34–35, 38; 1 Нифай 11:18–21