Бүлэг 3 Иохан Баптист мэндэлсэн нь Елизабетийг хүү төрүүлэх гэж байгаа тухай тэнгэр элч Габриел Мариад хэлэв. Мариа Елизабет хоёр төрөл садан хүмүүс байв. Лук 1:36–37 Мариа Елизабеттай уулзахаар зочлон очив. Мариа Есүс Христийн эх болох тухай Ариун Сүнс Елизабетэд хэлсэн байв. Мариа Елизабет хоёр өөрсдийг нь адисалсан Бурханд талархал илэрхийлэв. Мариа Елизабет хоёр бараг гурван сар хамт байлаа. Тэгээд Мариа Назар дахь гэртээ харихаар явлаа. Лук 1:39–56 Елизабетийн хүү мэндэллээ. Түүний найз нөхөд, гэр бүлийнхэн нь аз жаргалаар дүүрэн байлаа. Хүү өөрийн эцэг Захариатай ижилхэн нэртэй байх нь зөв хэмээн тэд бодоцгоожээ. Харин Елизабет түүний нэрийг Иохан гэх нь зөв хэмээн хэлэв. Бүгд гайхацгаалаа. Лук 1:57–61 Хүүд ямар нэр өгөх талаар хүмүүс Захариагаас асуулаа. Захариа ярьж чадахгүй хэвээр байсан учир, тэрээр “Түүний нэр бол Иохан” хэмээн бичлээ. Лук 1:62–63 Тэгээд Захариа дахин ярьдаг боллоо. Тэрээр Ариун Сүнсээр дүүргэгдсэн байв. Тэр Есүс Христ удахгүй мэндлэх бөгөөд Иохан Түүнд хүмүүсийг бэлтгэнэ гэдгийг хүмүүст хэлэв. Лук 1:64, 67–69, 76 Иохан өсч гайхалтай бошиглогч болов. Тэрээр Есүс Христийн талаар хүмүүст заадаг байв. Лук 1:67, 76–80