Судрын түүхүүд
Бүлэг 49: Анхны ариун ёслол


Бүлэг 49

Анхны ариун ёслол

Jews gather around a table for the Feast of the Passover - ch.49-1

Жил бүр Еврейчүүд Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэдэг байв. Энэ баяр нь Еврейчүүдэд Мосегийн цаг үед амьдарч байсан өвөг дээдсийг нь Бурхан аварсаныг сануулдаг.

The Savior sends Peter and John to get a room for the Passover feast - ch.49-2

Есүс болон түүний Арванхоёр Төлөөлөгчдөд Дээгүүр өнгөрөх баярын зоог барих газар хэрэгтэй байлаа. Аврагч Петр, Иохан хоёрыг зоог барих өрөө олоод баяр тэмдэглэхэд бүх зүйл бэлэн эсэхийг үзээд ир гэж явуулав.

Peter and John make arrangements for the room - ch.49-3

Тэд өрөө олоод баярт бэлтгэлээ.

Jesus and His Apostles gather in the room for the Passover feast - ch.49-4

Есүс болон бүх Төлөөлөгчид тийшээ явлаа. Тэд Дээгүүр өнгөрөх баярын зоог хамтдаа идэцгээв.

Jesus blesses the bread - ch.49-5

Есүс анх удаа Төлөөлөгчиддөө ариун ёслол хүртээв. Тэр талх гартаа бариад, жижиг хэсгүүд болгон хуваалаа. Талхыг ид гэж Төлөөлөгчиддөө хэлэв.

Jesus tells His Apostles to think of His body when they eat the bread - ch.49-6

Есүс тэдэнд талхнаас идэж байхдаа миний биеийг төлөөлүүлэн дурсан санаж бай гэж хэлэв. Тэд Түүнийг өөрсдийнх нь төлөө нас барна гэдгийг санан дурсахыг хүсэв.

Jesus pours wine into a cup - ch.49-7

Есүс аяганд дарс хундагалав. Тэрээр дарсыг адислаад Төлөөлөгчиддөө “үүнийг уу” гэв.

Jesus tells the Apostles to think of His blood when they drink the wine - ch.49-8

Дарсыг уухдаа Түүний “цусыг төлөөлүүлэн санаж бай” гэж хэлэв. Есүс хүмүүсийн гэм нүглийг өөртөө авч зовж шаналан цусаа урсгах болно. Үүнийг санан дурсаж байхыгТэр хүсэв.

Jesus tells His Apostles that wicked men will kill Him - ch.49-9

Есүс Төлөөлөгчиддөө хорон санаат хүмүүс удахгүй намайг ална гэж хэлжээ. Үүнийг сонссон Төлөөлөгчдийн арваннэг нь маш гунигтай байлаа. Тэд Аврагчид хайртай байсан тул Түүнийг үхүүлэхийг хүсэхгүй байв. Төлөөлөгчдийн нэг нь хорон санаат хүмүүст тусална гэдгийг Есүс мэдэж байлаа. Түүний нэрийг Искариотын Иудас гэдэг байв.