Бүлэг 57 Хорон муу санаатнууд Стефаныг хороосон нь Олон Еврей удирдагчид Есүс нас барсны дараагаар гайхамшгууд тохиохгүй гэж бодсон. Гэвч, Төлөөлөгчид ч гайхамшгуудыг үйлдсээр байв. Олон хүмүүс Есүс Христэд итгэж Сүмд нэгдэн орсон юм. Үйлс 4:1–4, 13–16; 5:14 Энэ нь олон Еврей удирдагчдын уурыг хүргэв. Тэд Петр, Иохан нарыг шоронд хорив. Херод Агриппа хаан Төлөөлөгч Иаковыг алуулжээ. Үйлс 4:3 ; 12:1–2 Сүмийг удирдахад нь туслуулахаар долоон эрийг Төлөөлөгчид томилжээ. Тэдний нэг нь Стефан гэдэг зөв шударга хүн байв. Тэрээр олон хүнд сайн мэдээг заажээ. Хэсэг муу санаатай хүмүүс Стефан Еврейн хуулийн эсрэг зүйл ярьсан гэж худлаа хэлжээ. Түүнийг шүүлгэхээр тэд Еврей удирдагчид дээр аваачив. Үйлс 6:3–12 Стефан тэднийг муу санаатай гэдгийг нь удирдагчдад хэлэв. Тэд Бурханы Хүү, Есүс Христийг алсан гэдгийг бас хэлэв. Үйлс 7:51–54 Тэгээд Стефан тэнгэр өөд харлаа. Тэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харав. Юу харснаа удирдагчдад хэлтэл тэд маш их уурлав. Үйлс 7:55–56 Тэд Стефан уруу чулуу шидэж алахаар хотоос авч гарав. Тэд Саул гэдэг залуу эрийн хөлд хувцасыг нь орхив. Стефан үхэхийнхээ өмнө Бурханаас сүнсийг нь тэнгэрт авахыг гуйв. Мөн тэр өөрийг нь алж буй хүмүүсийг уучлахыг гуйлаа. Тэгээд тэр насан өөд болов. Үйлс 7:58–60