Бүлэг 27 Эцэгийнхээ ажил хэргийг дэлхий дээр гүйцэлдүүлсэн нь Аврагч Еврейчүүдийн баярын өдөр Иерусалим дахь Бетзадагийн усан сан уруу очив. Усан сангийн усыг сэлбэсний дараа хамгийн түрүүнд усанд орсон хүн эдгэрнэ хэмээн хүмүүс бодож байлаа. Иохан 5:1–4 Есүс усан сангийн ойролцоо 38 жил суунга байсан нэгэн эр байхыг харав. Энэ өдөр нь Ариун Өдөр байв. Есүс тэр хүнээс эдгэрэхийг хүсэж байгаа эсэхийг асуулаа. Тэр хамгийн түрүүнд усанд хүрч чадахгүй тул эдгээгдэж чадахгүй хэмээн хэллээ. Иохан 5:5–7 “Бос, ороо аваад босоод алх” хэмээн түүнд Есүс хэлэв. Тэр хүн тэр дороо л эдгэрлээ. Иохан 5:8–9 Еврей хүмүүс Ариун өдөр гайхамшгийг үйлдэх нь нүгэл гэдэгт итгэдэг байв. Тэд Есүсийг алахыг хүсч байв. Иохан 5:8–9 Түүний Эцэг нь байсан бол хийх байсан тэр зүйлийг л Тэрээр энэ Ариун Өдөр хийж байна гэж хариулав. Иохан 5:17