Бүлэг 61 Паул, Силас хоёр шоронд Муу ёрын сүнстэй нэгэн охин байв. Түүгээр дамжуулан муу ёрын сүнсний хэлэх зүйлсийг хүмүүс сонсох дуртай байлаа. Охинтой хамт байгаа хэдэн эрчүүдэд хүмүүс мөнгө төлж сонсдог байв. Үйлс 16:16 Паул, Силас хоёр дэргэдүүр нь өнгөрөх бүрд охин тэднийг дагадаг байлаа. Тэр үед муу ёрын сүнс ярьж эхэлдэг. Нэг өдөр Паул тэрхүү муу ёрын сүнсийг түүнийг орхин явахыг тушаав. Муу ёрын сүнс орхин гарлаа. Түүний ажилладаг байсан эрчүүд ихэд уурлажээ. Одоо тэд мөнгө олох аргагүй болов. Үйлс 16:17–19 Тэр эрчүүд Паул, Силас нарыг хотынхоо удирдагч нар дээр аваачив. Тэд Паул, Силас нар их төвөг удаж байна гэж хэлэв. Үйлс 16:19–22 Удирдагч нар Паул, Силас хоёрыг ташуурдан шоронд хийлгэжээ. Үйлс 16:22–24 Тэр шөнө Паул, Силас хоёр Тэнгэрлэг Эцэгт хандан дуу дуулж мөн залбирчээ. Шоронд байсан хүмүүс бүгд тэднийг сонсжээ. Гэнэт газар чичэрч эхэллээ. Шоронгийн хаалганууд нээгдлээ. Үйлс 16:25–26 Харуул сэрээд нээлттэй байгаа хаалгануудыг харав. Хоригдлууд зугатсан байх гэж тэр бодов. Паул харуулд бүү санаа зов тэд зугатаагүй гэв. Хоригдлууд бүгд тэнд байлаа. Харуул Паул, Силас нарын өмнө өвдөг сөгдөөд хэрхэн аврагдаж болохыг асуув. Үйлс 16:27–30 Паул, Силас нар харуул болон түүний гэр бүлд сайн мэдээг заав. Тэр шөнөдөө харуул болон түүний гэр бүлийнхэн баптисм хүртэв. Үйлс 16:31–33 Дараагийн өдөр нь хотын удирдлагууд Паул, Силас нарыг суллан явуулав. Паул, Силас нар өөр хот руу номлолын ажил хийхээр явлаа. Үйлс 16:35–40