Бүлэг 23
Суунга байсан хүн
Нэгэн өдөр Есүс нэг байшинд хэсэг хүмүүст зааж байлаа.
Хэсэг эрчүүд найзыгаа орон дээр дамжилсаар Есүстэй уулзахаар ирэв. Найз нь алхаж ч чаддаггүй байв. Тэд найзыгаа байшинд оруулж чадахгүй байлаа. Учир нь тэнд маш олон хүн байлаа.
Эрчүүд найзыгаа дээвэр дээр гаргав. Тэд дээврийн нэг хэсгийг авч байгаад найзыгаа дотогш байшин уруу оруулав.
Тэдний агуу итгэлтэйг хараад Есүс өвчтэй залууд түүний гэм нүглүүд нь өршөөгдсөн гэж хэлэв. Тэр түүнд ороо хурааж аваад гэртээ харь хэмээн хэлэв. Тэр хөл дээрээ бослоо. Тэр эдгэрчээ. Тэр ороо аваад гэр лүүгээ алхав. Тэрээр Бурханд маш их талархалтай байв.