Судрын түүхүүд
Бүлэг 5: Есүс Христ мэндэллээ


Бүлэг 5

Есүс Христ мэндэллээ

A decree is read that everyone must pay taxes - ch.5-1

Ромын захирагч хүн бүр татвар төлөх ёстой гэсэн хууль гаргав. Иосеф Мариа хоёр Назарт амьдардаг байлаа. Тэд 105 км замыг туулан Бетлехем уруу явж татвараа төлөх хэрэгтэй болов.

Mary and Joseph travel to Bethlehem - ch.5-2

Бетлехем уруу явах нь Мариагийн хувьд маш хэцүү байв. Түүний хүүхэд нь удахгүй төрөх гэж байлаа.

Mary and Joseph are turned away from an inn in Bethlehem - ch.5-3

Иосеф Мариа хоёрыг Бетлехемд ирэхэд бүх өрөөнүүд хүмүүсээр дүүрсэн байв. Мариа Иосеф хоёр малын хашаанд байрлахаас өөр аргагүй болжээ. Малын хашаа гэдэг нь мал амьтдыг байрлуулдаг газрыг хэлдэг.

Joseph, Mary and the baby Jesus in a manger - ch.5-4

Тэнд хүүхэд нь төржээ. Мариа Есүсийг даавуунд ороогоод малын тэвшин дотор тавилаа. Иосеф Мариа хоёр хүүхдээ Есүс хэмээн нэрлэжээ.

An angel announces the birth of Christ to the shepherds - ch.5-5

Есүсийг мэндэлсэн шөнө, Бетлехемийн ойролцоо хоньчид хонио манаж байжээ. Тэнгэр элч тэдэн дээр ирэв. Хоньчид айн балмагдсан байв.

An angel announces the birth of Christ to the shepherds - ch.5-6

Бүү ай гэж тэнгэр элч тэдэнд хэллээ. Аврагч, Есүс Христ Бетлехемд мэндэлснийг хэлэх гайхалтай мэдээ түүнд байлаа. Малын тэвшинд Тэр унтаж байгаа гэв.

The shepherds gather around the baby Jesus - ch.5-7

Бетлехем уруу явж бяцхан Есүсийг тэд харав.

The shepherds tell others about Christ's birth - ch.5-8

Аврагчийг харсандаа хоньчид ихэд баяртай байлаа. Сонсож, үзсэн зүйлийнхээ талаар тэд хүмүүст хэлэв.