Бүлэг 32 Петр Христийг гэрчилсэн нь Хүмүүс өөрийг нь хэн гэж ярьж буй талаар Есүс шавь нараасаа асуулаа. Матай 16:13 ; Марк 8:27 ; Лук 9:18 Зарим хүмүүс Есүсийг “Иохан Баптист гэж бодож байна” хэмээн хариулав. Бас зарим нь Түүнийг үхлээс амилуулагдсан “Хуучин Гэрээний бошиглогч” гэж бодож байна гэв. Матай 16:14 ; Марк 8:28 ; Лук 9:19 Харин шавь нар нь хэн гэж бодож байгааг асуув. “Та бол Христ, Амьд Бурханы Хүү” хэмээн Петр хариулав. Матай 16:15–16; Марк 8:29 ; Лук 9:20 Петрийн гэрчлэл нь хүмүүний олж мэддэг арга замаас өөрөөр ирсэн гэдгийг Есүс тайлбарлав. Түүний гэрчлэл нь Бурханаас илчлэлтээр ирсэн. Матай 16:17 Есүс Петрт санваар болон Өөрийн Сүмийг удирдах эрх мэдлийг өгнө хэмээн амлав. Тэгснээр Петр болон бусад шавь нар нь Есүс Христийн Сүмийг дэлхий дээр байгуулах эрх мэдэлтэй болох юм. Матай 16:18–19 Есүс бол Христ байсныг бусад хүмүүст одоохондоо хэлэхгүй байхыг Есүс хүслээ. Эхлээд Тэр зовж шаналан алуулж, тэгээд гурав дахь өдрөө үхлээс амилуулагдах хэрэгтэй байв. Матай 16:20 ; Марк 8:30–31; Лук 9:21–22