Бүлэг 25 Нэгэн эмэгтэй Есүсийн хувцсанд хүрсэн нь Нэгэн эмэгтэй 12 жилийн турш маш хүнд өвчтэй байлаа. Тэрээр олон эмчид хандсан ч хэн ч түүнд тусалж чадахгүй байв. Марк 5:25–26 Нэгэн өдөр тэр Есүсийг олон хүний дунд зогсож байхыг харлаа. Зөвхөн Түүний хувцсанд хүрээд л эдгэрнэ гэдэгт тэр итгэсэн байв. Тэрээр хүмүүсийн дундуур зүтгэсээр Есүсийн хувцсанд хүрэв. Матай 9:20–22; Марк 5:27–28 Тэр дороо л эмэгтэй эдгэрлээ. Есүс эргэн тойрноо хараад “Хэн миний хувцсанд хүрсэн бэ?” гэж асуулаа. Марк 5:29–30 Эмэгтэй их айсан байлаа. Тэрээр Аврагчийн өмнө өвдөг сөхрөөд, Түүний хувцсанд гар хүрснээ хэлэв. Итгэл тань таныг эдгээлээ хэмээн Тэр хэлэв. Марк 5:33–34