Судрын түүхүүд
Бүлэг 44: Аврагч Иерусалимыг зорьсон нь


Бүлэг 44

Аврагч Иерусалимыг зорьсон нь

The Pharisees hear about Jesus raising Lazarus from the dead - ch.44-1

Лазарыг амьдралд дахин авчирсан тухай зарим хүмүүс Тахилчид болон Фарисайчуудад хэлсэн байв. Фарисайчууд бүх хүмүүс Есүст итгэж, хэн ч тэднийг сонсохгүй болох нь гэж айцгаав.

The Pharisees plan to kill Jesus - ch.44-2

Фарисайчууд Есүсийг алах арга төлөвлөсөн байв. Дээгүүр Өнгөрөх баярын найранд Есүсийн ирэхийг тэд хүлээж байв.

Jesus rides into Jerusalem on a donkey and is greeted by people waving branches of palm trees - ch.44-3

Есүс Иерусалим уруу явав. Олон хүн Түүний ирж байгааг сонсоод уулзахаар очив. Есүс залуу илжиг унасаар хотод орж ирэв. Бурханы Хүү ингэх болно гэдгийг бошиглогч бичсэн байдаг. Есүс бол Бурханы Хүү гэдэгт олон хүн итгэсэн байв. Тэд дал модны навч, зарим нь бүр хувцсаа Түүний зам дээр дэвсэж байв. Тэд Хосанна хэмээн хашгирч Есүс бол тэдний хаан хэмээн хэлж байв.

The disciples tell people that Jesus is a prophet from Nazareth - ch.44-4

Иерусалимчууд юу болоод байгааг харахаар ирсэн байлаа. Тэд Есүс гэж хэн болохыг асууж байв. Олны дунд байсан хүмүүс Тэр бол Назараас ирсэн бошиглогч гэж хэлэв.

The Pharisees are angry because so many believe in the Savior - ch.44-5

Фарисайчууд уурлажээ. Тэд хүмүүсийг Есүс бол Аврагч гэдэгт итгүүлэхийг хүсэхгүй байв. Фарисайчууд Түүнийг алахыг хүсэж байгааг Есүс мэдэж байлаа.

Jesus tells the disciples that He will soon die - ch.44-6

Удахгүй үхэх болно гэж Есүс шавь нартаа хэлсэн байв. Тэр бүх хүмүүсийн гэм нүглийн төлөө шаналан зовж загалмай дээр нас барна. Тэр бол дэлхийн Аврагч байсан юм. Ийм ч учраас Тэр дэлхий дээр ирсэн билээ.