Судрын түүхүүд
Бүлэг 15: Худаг дээр таарсан эмэгтэй


Бүлэг 15

Худаг дээр таарсан эмэгтэй

Jesus travels through Samaria - ch. 15-1

Есүс Галил уруу явахаар Иерусалимаас гарав. Тэрээр Самариар дайран өнгөрөхдөө нэгэн худаг дээр ирэв.

Jesus asks a Samaritan woman to give Him a drink from the well - ch.15-2

Тэр маш их ядарсан байсан тул худгийн хажууд амарч байлаа. Нэгэн Самари үндэстэн эмэгтэй ус авахаар ирэв. Есүс ус өгөөч хэмээн түүнээс гуйв.

The Samaritan woman is surprised that Jesus spoke to her - ch.15-3

Еврейчүүд Самаричуудтай бараг ярьдаггүй байсан тул эмэгтэй ихэд гайхаж байв.

Jesus offers the woman "living water" - ch.15-4

Ахин хэзээ ч цангадаггүй байлгах усыг түүнд өгч чадна гэдгээ Есүс хэлэв. Тэр өөрийгөө Аврагч хэмээн тайлбарлан хэлэв. Есүсийн түүнд өгч чадах тэр ус бол мөнхийн амьдралын “амийн ус” байв.

The woman tells people in the city about Christ and they come to see Him - ch.15-5

Тэр эмэгтэй хот уруу ороод олон хүмүүст Есүсийн тухай ярив. Тэд өөрсдөө худаг дээр ирэн Есүсийг сонсоцгоов. Олонх нь Түүний үгэнд итгэв.