Бүлэг 9
Бяцхан Есүс
Есүс Назар хотод өсөж торнисон юм. Тэрээр олон зүйл сурч “сүнсээрээ хүчирхэг болж …мөн Бурханы сүр жавхлан Түүний дээр байлаа”.
Есүс 12 настай байхдаа Иосеф, Мариа нарын хамт хэсэг хүмүүстэй Иерусалимд баяр тэмдэглэхээр явав. Тэндээ тэд нар хэд хонов.
Тэгээд Иосеф, Мариа хоёр гэр уруугаа харихаар явав. Тэд Есүсийг найз нартайгаа Назар уруу харьж яваа гэж бодож байв. Гэвч Есүс Иерусалимд үлдсэн байв.
Иосеф, Мариа хоёр Есүсийг хайсан боловч олсонгүй. Хамт явсан хүмүүсээс нь хэн ч Түүнийг хараагүй гэв. Тиймээс Иосеф, Мариа хоёр Иерусалим уруу түүнийг олохоор буцаж явав. Тэд Есүсийг гурван өдрийн турш хайв. Тэд маш их зовнисон байв.
Есүсийг ариун сүмд багш нартай ярьж байхад нь олжээ. Тэрээр тэдний асуултуудад хариулж байв. Есүс их олон зүйл мэдэж байгаад багш нар ихэд гайхаж байв.
Аав ээж нь түүний төлөө хэчнээн их санаа зовсныг Мариа Түүнд хэллээ. Есүс “Бурхан—Эцэгийнхээ ажлыг хийж байсан” хэмээн хариулав. Иосеф, Мариа хоёр түүний юу ярьж байгааг ойлгосонгүй.
Есүс Назар уруу гэртээ харихаар Иосеф, Мариа хоёрыг дуулгавартай даган хамт явлаа.
Есүс Тэнгэрлэг Эцэгийнхээ ажлын тухай улам ихийг сурч байлаа.
Тэр өсгөлүүн, хүчирхэг нэгэн болжээ.
Хүмүүс Түүнийг хайрладаг байв. Тэрээр Бурханы Түүгээр хийлгэхийг хүссэн бүхнийг хийдэг байлаа.
Бурхан Түүнийг хайрладаг байв.