Судрын түүхүүд
Бүлэг 55: Төлөөлөгчид Сүмийг удирдсан нь


Бүлэг 55

Төлөөлөгчид Сүмийг удирдсан нь

After His resurrection Jesus spends forty days with the Apostles - ch.55-1

Амилсныхаа дараа Есүс Төлөөлөгчидтэй 40 өдөр хамт байв. Тэр тэдэнд сайн мэдээ ба Өөрийн Сүмийн талаар олон зүйлийг зааж өгөв.

Jesus tells His Apostles to preach the gospel to all people - ch.55-2

Бүх хүмүүст сайн мэдээг заа гэж Тэр тэдэнд хэлэв. Тэр тэднийг удахгүй орхин явна гэв. Харин Ариун Сүнс тэдэнд туслахаар ирнэ гэж хэлэв.

The Apostles watch as Jesus ascends to heaven - ch.55-3

Төлөөлөгчид Есүсийг тэнгэр өөд гарч одохыг харав. Цагаан хувцастай хоёр тэнгэр элч ирсэн байв. Тэд Төлөөлөгчдөд Есүс хэзээ нэгэн өдөр тэнгэрээс эргэж ирнэ гэж хэлэв.

Peter, James and John are leading the Church - ch.55-4

Одоо Төлөөлөгчид газар дэлхий дээрх Есүс Христийн Сүмийн удирдагчид болов. Петр Ерөнхийлөгч, Иаков, Иохан хоёр түүний зөвлөхүүд байв.

Матай 16:18–19; Сургаал ба Гэрээ 81:1–2; Есүс бол Христ, 219–20

Matthias is chosen and ordained to be an Apostle - ch.55-5

Гэвч зөвхөн Арваннэгэн Төлөөлөгч байлаа. Иудас нас барсан байв. Арванхоёр Төлөөлөгчийн нэг болгохоор Маттиаг сонгохыг Тэнгэрлэг Эцэг Төлөөлөгчдөд хэлэв. Бүх Төлөөлөгчид санваарын онцгой дуудлагатай байв.

The members of the Church obey the commandments - ch.55-6

Төлөөлөгчид болон бусад шавь нар нь Их Эзэнд итгэх итгэлтэй байв. Тэд Түүний зарлигуудыг дагадаг байв. Тэд бие биенээ хайрладаг байсан.

The Apostles spread the gospel to many people - ch.55-7

Санваар болоод Ариун Сүнсний хүчээр Төлөөлөгчид олон зүйлийг хийж чадна. Тэд өвчтэйг эдгээж мөн сайн мэдээг түгээдэг номлогчид байв. Тэд Есүс Христ болон Түүний сайн мэдээг хүмүүст заасан. Олон хүмүүс Төлөөлөгчдийн үгсэд итгэж Сүмд нэгдсэн билээ. Сүмийн гишүүдийг Гэгээнтнүүд гэж нэрлэдэг байв.