Бүлэг 45 Бэлэвсэн эмэгтэйн зооснууд Есүс Иерусалимд ирээд ариун сүм уруу явав. Хүмүүс Сүмд зориулан мөнгө өгч байгааг Тэр ажиглан харлаа. Баян хүмүүс их мөнгө өгч байв. Марк 12:41 Ядуу бэлэвсэн эмэгтэй зэс зоос гэж нэрлэгдэх хоёр ширхэг задгай мөнгө өгчээ. Хоёр зэс зоос гэдэг нь тийм ч их мөнгө байгаагүй юм. Гэхдээ энэ нь түүнд байсан бүх мөнгө байлаа. Марк 12:42, 44 Есүс бэлэвсэн эмэгтэйг харсан бөгөөд түүний юу хийснийг шавь нартаа хэлэв. Марк 12:43 Баян хүмүүс түүнтэй харьцуулахад маш их мөнгө өгсөн, гэхдээ тэдэнд өгч болох илүү их мөнгө байсан юм. Марк 12:43–44 Харин бэлэвсэн эмэгтэйд өөр мөнгө үлдээгүй. Тэр өөрт байсан бүхнийг өгсөн. Тэр бусад бүх баян хүмүүсээс илүү ихийг Бурханд өгсөн. Марк 12:44