Бүлэг 6 Ариун Сүмд болсон явдал Есүсийг дөнгөж хэдхэн долоо хоногтой байхад нь Түүний эцэг эх хоёр Иерусалимд ариун сүмд авчрав. Лук 2:22 Иерусалимд амьдардаг зөв шударга Симеон гэдэг хүн ариун сүмд байлаа. Түүнийг үхэхээсээ өмнө Есүсийг харах болно хэмээн Ариун Сүнс түүнд хэлсэн байв. Лук 2:25–26 Бяцхан Есүсийг Симеон ариун сүмд харав. Тэрээр Есүсийг гартаа өргөн бариад Бурханд магтаал өргөв. Лук 2:27–29 Энэ бяцхан хүүхэд бүх хүмүүст аврал авчирна гэж Симеон хэлэв. Түүний хэлсэн зүйлс Иосеф Мариа хоёрыг гайхшруулав. Лук 2:30–33 Бэлэвсэн эмэгтэй Анна мөн Есүсийг хараад хэн болохыг нь мэдэв. Тэрээр мөн талархалаа хэлээд олон хүмүүст Түүний тухай хэллээ. Лук 2:36–38