Бүлэг 59 Саул Есүсийн талаар суралцсан нь Хүмүүс Стефаныг алж байхыг Саул харж байсан юм. Нэгэн өдөр Саул хэсэг нөхөдтэйгөө Дамаск хот орох зам дээр явж байв. Тэр Христийн зарим шавь нарыг шоронд хийхийг хүсэж байлаа. Үйлс 7:58 ; 9:1–2 Гэнэт тэнгэрээс буусан хурц гэрэл түүнийг хүрээлэн авлаа. Тэр газар өнхрөн унав. Тэгээд Саул яагаад Гэгээнтнүүдийг өвтгөж зовоохыг хүсээд байгааг нь асуусан Есүсийн дуу хоолойг сонсов. Саул айж байлаа. Тэр Есүсээс юу хийх ёстойгоо асуув. Аврагч Саулыг Дамаск руу явах хэрэгтэй гэв. Тэнд очоод Саулд юу хийхийг нь хэлж өгнө гэлээ. Үйлс 9:3–6 Саул нүдээ нээсэн боловч харж чадахгүй байлаа. Тэр сохор болжээ. Түүний нөхөд нь түүнийг Дамаск руу аваачив. Үйлс 9:8–9 Есүс Христийн шавь нарын нэг, Ананиа Дамаскт амьдран суудаг байлаа. Үзэгдлээр дамжуулан Есүс Ананиаг Саул дээр оч гэв. Үйлс 9:10–11 Ананиа санваартай хүн байлаа. Тэр Саулын толгой дээр гараа тавьж адислав. Түүний нүд хараа оров. Эдгээгдсэнийхээ дараа Саул баптисм хүртэж Ариун Сүнсний бэлэг хүртжээ. Үйлс 9:17–18 Саул нэрээ Паул болгон өөрчлөв. Тэр Төлөөлөгч хэмээн нэрлэгдэх болов. Тэр Сүмийн номлогч боллоо. Тэр олон захидлуудыг бичсэн. Тэр олон газар явж сайн мэдээг заасан юм. Үйлс 26:16–23; Ром 1:1