Бүлэг 53 Есүс цовдлогдсон нь Цэргүүд Есүсийг ташуурдацгаав. Тэд Есүст ягаан өнгийн нөмрөг өмсгөв. Тэд өргөст торон титэм хийн Түүний толгойд нь өмсгөжээ. Тэд Түүгээр тохуурхаж, Түүн рүү нулимж байв. Тэд Түүнийг “Еврейчүүдийн Хаан” гэж нэрлэв. Марк 15:15–20 Цэргүүд Есүсийг Иерусалимын ойролцоох толгод руу авч явахад олон хүн тэднийг дагацгааж байв. Цэргүүд Есүст загалмайг нь үүрүүлжээ. Тэд Түүний гар болон хөлийг загалмайд хадаад дээш нь өргөлөө. Тэд бас өөр хоёр хүнийг цовдолсон байв. Тэд хулгайч нар байв. Лук 23:27, 33 ; Иохан 19:17–18 Есүс залбирлаа. Тэр Тэнгэрлэг Эцэгээсээ Өөрийг нь цовдолж буй цэргүүдийг уучлахыг гуйв. Түүнийг Аврагч гэдгийг тэд мэдэхгүй байсан юм. Лук 23:34 Есүсийн эх Мариа загалмайн хажууд зогсож байлаа. Төлөөлөгч Иохан бас тэнд байв. Есүс эхийг нь асарч халамжилж байхыг Иоханд захилаа. Иохан Есүсийн эхийг гэртээ авчирлаа. Иохан 19:25–27 Тэр газрыг харанхуй нөмөрлөө. Загалмай дээр Есүс олон цаг шаналан зовлоо. Эцэст нь Түүний сүнс биеийг нь орхиж Тэр нас барлаа. Матай 27:45, 50 Түүнийг нас барахад газар хөдөлж том чулуунууд бутран унаж эхлэв. Ариун сүмийн хөшиг хоёр хэсэг болон хуваагдлаа. Ромын цэргүүд айж байлаа. Матай 27:51, 54 Есүсийн шавь нарын нэг нь Аврагчийн биеийг загалмайнаас салган авав. Тэр биеийг нь даавуунд ороон бунханд аваачив. Бунхан нь нас барсан хүмүүсийг хөдөөлүүлдэг газар юм. Тэр бунханы үүдийг том чулуугаар хаажээ. Матай 27:57–60