Бүлэг 58 Симон ба Санваар Самарид олон хүн сайн мэдээг сонсоод итгэв. Тэд баптисм хүртсэн боловч тэдэнд Ариун Сүнс байсангүй. Үйлс 8:5, 12–16 Петр, Иохан хоёр Самари уруу явав. Тэд хүмүүсийн толгой дээр гараа тавьж тэдэнд Ариун Сүнсийг өгчээ. Үйлс 8:14–17 Симон гэдэг хүн Петр, Иохан хоёрыг хүмүүст Ариун Сүнсний бэлэг өгөхийг харжээ. Хоёр Төлөөлөгч санваартай байсан учраас хүмүүст Ариун Сүнсний бэлэг өгч чадаж байгааг тэр мэдэж байлаа. Тэр ч санваартай болохыг хүсэж байв. Үйлс 8:9, 18–19 Тэр Петр, Иохан хоёрт мөнгө өгч санваартай болохыг оролдов. Петр Симонд хэн ч санваарыг худалдан авч чадахгүй гэж хэлэв. Зөв шударга хүнд Бурхан үүнийг өгдөг юм. Симон бол зөв шударга хүн биш гэдгийг Петр мэдэж байв. Тэр түүнд наманчлах хэрэгтэй гэв. Үйлс 8:18–24