Оршил Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө Энэ дэлхийд ирэхээсээ өмнө бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ тэнгэрт амьдарч байсан. Бид Түүний сүнсэн хүүхдүүд бөгөөд сүнсэн биетэй байсан. Бид Түүнийг хайрладаг, Тэр ч биднийг хайрладаг байлаа. Бошиглогч Иосеф Смитийн сургамжууд, 354 Тэнгэрлэг Эцэг бидэнд зориулсан төлөвлөгөөгөө заасан. Үүнийг авралын төлөвлөгөө гэж нэрлэдэг. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагавал Түүнтэй адилхан болж чадна. Дэлхийд ирж бие махбодтой болох нь бидэнд зориулсан төлөвлөгөө байсан юм. Бид Бурханы зарлигуудыг хэрхэн дагах сонголт хийснээрээ соригдох болно. Абрахам 3:24–25 Авралын төлөвлөгөө нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин амьдрах боломжийг олгодог. Бид зарлигуудыг сахих хэрэгтэй. Гэхдээ бидэнд бас тусламж хэрэгтэй. Бид нүглээсээ салан, амилсан бие махбодтой байх хэрэгтэй. Бид өөрсдийгөө гэм нүглээс салгаж, бие махбодоо амилуулж чадахгүй учир бидний төлөө энэ бүгдийг хийх Аврагч хэрэгтэй болсон. 2 Нифай 2:5–9 Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг бидний Аврагчаар сонгосон. Есүс Тэнгэрлэг Эцэгийг хайрладаг байв. Есүс биднийг мөн хайрладаг байсан. Тэрээр зөв шударгын жишээг бидэнд үзүүлэхээр энэ дэлхийд ирсэн. Есүс бидэнд бүгдээрээ аврагдаж болох тэр замыг өгсөн. Бидний гэм нүглийн төлөө зовж шаналахыг Тэр зөвшөөрсөн. Бид бас амилуулагдаж болохын тул Тэр нас барж мөн амилуулагдах ёстой байв. 2 Нифай 2:8–9; Мосе 4:1–2 Сатан ч бас бидний аврагч болохыг хүссэн. Харин тэр Тэнгэрлэг Эцэгийг хайрладаггүй байсан. Тэр биднийг ч хайрладаггүй байсан. Сатан Тэнгэрлэг Эцэгийн хүч чадал болон алдар сууг өөртөө авахын тулд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг өөрчлөхийг хүссэн. Мосе 4:1–2 Тэнгэрлэг Эцэгийн зарим хүүхдүүд Сатаныг дагахаар сонгосон. Үүнд Тэнгэрлэг Эцэг маш их гутарсан. Тэр Сатан болон түүнийг дагалдагчдыг тэнгэрээс зайлуулсан. Сатан бол чөтгөр. Сатан болон түүнийг дагалдагчид биднийг гэм нүгэл үйлдээсэй гэж хүсдэг. Мосе 4:3–4 Тэнгэрлэг Эцэг Есүсээр бидэнд зориулж дэлхийг бүтээлгэсэн. Есүс дэлхийг бүтээв. Тэр нар, сар, оддыг бүтээв. Тэрээр дэлхий дээр ургамал, амьтдыг бүтээлээ. Одоо бид бие махбодийг хүлээн авах дэлхийтэй боллоо. Еврей 1:2; Мозая 3:8; Абрахам 4 Олон хүн дэлхий дээр амьдрахаар ирнэ. Тэдний зарим нь Бурханы зарлигуудыг дагаж харин зарим нь дагахгүй. Эрт үеийн бошиглогчид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө болон Исүс Христийн талаар хүмүүст заасан. 2 Нифай 2:19–21; Иаков 7:10–11; Мосе 5:13–15 Есүсийн аав нь Тэнгэрлэг Эцэг байх болно хэмээн бошиглогчид хэлжээ. Түүний ээж нь Мариа гэдэг маш сайн эмэгтэй байх болно. Тэрээр Бетлехемд төрөх болно. Исаиа 7:14; Мика 5:2; 1 Нифай 11:18–21; Алма 7:10 Есүс бол Аврагч байсан гэдэгт олон хүн итгэхгүй хэмээн бошиглогчид хэлсэн. Тэрээр бусад хүмүүсийн л адил харагдах бөгөөд энгийн ядуу амьдралтай. Олон хүн Түүнийг үзэн ядах болно. Исаиа 53:2–3 Иохан Баптистийн талаар бошиглогчид ч ярьдаг байсан. Тэр Есүсээс өмнө төрж Түүний тухай хүмүүст хэлнэ. Иохан Есүст баптисм хүртээх болно. Исаиа 40:3 ; Матай 3:1–3; 1 Нифай 10:7–10; 11:27 Есүс их энэрэнгүй байж олон гайхамшгуудыг үйлдэх болно гэдгийг бошиглогчид хэлдэг байсан. Хэрэв бид наманчлах аваас нүглүүдийнхээ улмаас зовон тарчлахгүй, учир нь Есүс насан эцэслэхийнхээ өмнө бидний нүглүүдийн төлөө тарчлан зовсон юм. Мозая 3:5–8; Сургаал ба Гэрээ 19:16–18 Бидний Аврагч Есүс Христ цовдлогдох болно гэдгийг олон бошиглогчид мэдэж байсан. Тэр модон загалмайд хадагдаж амьдралаа бидний төлөө өгөх болно. Иохан 3:14–15; Мозая 15:7–9 Гурван өдрийн дараа Тэр амилуулагдах болно. Түүний сүнс биетэй нь дахин нэгдэх болно. Есүс нас барсныхаа дараа амилуулагдсаны адил бид ч мөн амилуулагдах болно. Исаиа 25:8 ; 1 Коринт 15:22 ; 2 Нифай 2:8; Алма 33:21–22 Бошиглогчдын үгс үнэн болохыг Шинэ Гэрээ харуулдаг. Энэ нь Есүс Христ болон Түүний Төлөөлөгчдийн түүх билээ. Тэд Ариун Газар амьдардаг байсан. Тэнд амьдардаг хүмүүсийн олонх нь еврейчүүд байсан. Ромчууд Ариун Газрыг эзлэн авч еврейчүүдийг захирдаг байв.