Судрын түүхүүд
Бүлэг 46: Хоёр дахь ирэлт


Бүлэг 46

Хоёр дахь ирэлт

His disciples ask Jesus when the wicked would be destroyed - ch.46-1

Есүс Чидуны уулан дээр байв. Есүсийн шавь нар Түүнээс хэдэн асуулт асуухыг хүсжээ. Тэд шударга бус, муу санаат хүмүүс хэзээ устгагдахыг асуув. Тэд мөн Есүс дахин хэзээ эргэж ирэхийг мэдэхийг хүсэж байлаа.

False prophets try to lead the people astray - ch.46-2

Түүний Хоёр дахь Ирэлтийн өмнө хуурамч бошиглогчид өөрсдийгөө Христ хэмээн мэдэгдэх болно гэж Есүс хэлэв. Олон ч хүн тэднийг дагах болно. Гэвч Есүсийн дагалдагчид Түүний үгсийг дуулгавартай дагавал тэд хуурамч бошиглогчдод хууртахгүй. Тэд аврагдах болно.

Before the Second Coming there will be earthquakes - ch.46-3

Түүний дахин ирэлтээс өмнө олон дайн дажин, өлсгөлөн, аймшигт өвчин тархаж, газар хөдлөлт болох болно гэж Есүс хэлэв. Олон хүн бусдад туслахаа больж, муу санаатай байх болно.

The missionaries will preach the gospel, but many people will not listen - ch.46-4

Сайн мэдээ дэлхий даяар тархах болно, гэвч олон хүн сонсохгүй.

Prior to the Second Coming the sun will be darkened, the moon will not shine, and the stars will fall from heaven - ch.46-5

Нар харанхуйлж, сар гэрэлтэхээ больж, одод тэнгэрээс унах болно.

The righteous see Jesus coming down from the clouds - ch.46-6

Есүс Христийг дахин ирэхэд, хүмүүс Түүнийг үүлэн дундаас сүр хүч, гайхалтай алдар суутайгаар ирж байгааг харах болно. Тэрээр зөв шударга хүмүүсийг цуглуулахаар тэнгэр элчүүдээ илгээх болно.

A family prepares for the Second Coming by learning about Christ - The parents and children sit and listen to one of the children showing a data-poster of Jesus and the children - ch.46-7

Зөв зүйлийг хийснээр бид Хоёр дахь ирэлтэнд бэлтгэж чадна. Есүсийн амласан тэмдэгүүд тохиолдож эхлэхэд Аврагчийн ирэлт ойртсон байна гэдгийг бид мэднэ. Есүс дахин яг хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Хэрэв бид бэлтгэлтэй байвал Түүнтэй хамт байх болно.